2010-12-31

Амьдралын хамгийн үнэтэй зүйл бол таны бүтээсэн гэр бүл

Хүүхэд гэдэг сэвтээж боломгүй нандин дэлхий. Бид бүхний эхлэл, бидний нэг хэсэг, бидний баяр баясгалан, бидний аз жаргалын үр. Хүүхдийн ертөнцөөр наадаж болохгүй харин ухаажуулж, сайн сайхан бүхнийг мэдрүүлж зөв хувь хүн болгон төлөвшүүлвэл хорвоо ертөнц тэр чигээрээ танд, таны сэтгэл зүрхний төлөө талархах болно.

Гэр бүлийн амьдралын тухай юу ч боддоггүй байлаа, мэдэхгүй ээ зүгээр л зоргоороо  амьдрах юм шиг санаж. Хэзээ ч юм нэг өдөр хариуцлага ирнэ гэхээс илүүтэй хэн нэгний итгэлийг алдахгүй юмсан, хуурамч зүйлээр дүүрэн орчлонд хүмүн бүхэн л амьдрах гэж зүтгэж байхад, хэн нэгэнд итгэж сэтгэлээ уудлан, жаргалтай байгаасай л гэж хүсч. Би итгэлийн гүүр, сэтгэлийн жаргал, аз жаргалын оршил байх л эрхэм зорилго мэт. 

Хайрын хэсэг хайраа өгүүлэхээс ч яалтай

Өнөөдөр хүүхэд хэмээх гэнэн цайлган, өхөөрдөм ертөнцөөр зочиллоо. Нүдэнд нь үргэлж гал цог бадарч, нүүрэнд нь мишээл тодрон инээд цалгисан тэр л ертөнцөөр төсөөлж байсан би арай өөр хэсгийг олж харлаа. Ажиглангуй харах гунигтай инээх харц, өөрт ойртох тусам улам л дасч, өмчирхөн бусдаас харамлах сэтгэл, намайг тэврээч гэж хэлэх, тэврүүлчихээд буухгүй ээ цуг баймаар байна гэх энэ ертөнц нэгийг бодогдуулж байлаа. Ийм хэсгийг хүүхдийн ертөнцөд байдаг гэж төсөөлж байсангүй, мэдсэнгүй. Яг энэ л үед хүүхдэд хайртай хүмүүс өөрийн хүүхэд мэт хайрлан өсгөж авахыг хүсч өргөж авдаг байхдаа ... Хамтдаа байхдаа би цаг хугацааг ч анзаарсангүй, бүүр өнөөдөр оны сүүлчийн өдөр шүү дээ гэдгээ мартчихсан байлаа, хоноод явбал гоё доо гэх хүүхдийн хүсэл. Нэгтэй нь тоглоход одоо надтай тоглооч гээд л үнэхээр л хайрын хэсэг хайраа өгүүлэхээс ч яалтай билээ. Ийм хөөрхөн ертөнцийг орхиж явж, ийм байдалд оруулж байгаа тэр хүмүний сэтгэл зүрх юуг бодож, яаж жаргаж чаддаг юм бол оо. 

2010-12-30

Шинэ оны мэнд хүргэе!

Инээд нь дэлхийг эргэтэл
Итгэл сэтгэл нь хайр сөгдтөл
Ирээдүйн хүсэл мөрөөдөл нь
Бурхадыг уяртал
Ирэх жил таных байх болтугай

Та, тийм ээ чамтай ч энэ сайхан хундагыг тулгая

Casvcada - Last Christmas

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ...

Их хайр, жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулсаар л шинэ он ирж явна

2010-12-27

Опра Винфригийн нууцаас

Опра Винфригийн ур чадварын нэгэн чухал суваг бол тэрбээр олон нийтэд өөрийн амьдралыг дэлгэхдээ бүрэн нээлттэй байдаг явдал билээ. 
Үүгээрээ бусадтай, тэдний амьдралтай хялбархан холбогдож чаддаг, тэгээд сэтгэлийг нь эзэмдэж чаддаг байх. Тэрбээр 1954 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Хүүхэд насандаа хүчирхийллийг даван туулсан. Тэргүүн байранд явж байсан телевизийн ярилцлагын шоуны хөтлөгч Фил Донахюг санаанд багтмааргүй гэнэтийн амжилтаар гүйцэн түрүүлж байсан, биеийн жин нь хасагдаж, нэмэгдэхтэй болон хувийн харилцаанууд дээрээ байнга бүдчин тэмцэлдэж байсан зэрэг жишээнүүд түүний тоолж баршгүй шоуны цөм нь болж байжээ. 2008 оны “Опрагийн Том Өглөг” хэмээх нэртэй шоу нь түүний хамгийн сүүлд хийсэн өглөгүүдийн нэг юм. 2007 онд тэрбээр Өмнөд Африкт хэдэн тэрбум төгрөгөөр охидын сургууль байгуулжээ.
Мөн хатагтай Винфри нь Discovery сувгийн “Амьдрал” хэмээх байгалийн баримтат нэвтрүүлгийн өгүүлэгч юм.

Адам Жексон - Аз жаргалын 10 нууц

Орчин үеийн дундаж наслалт 76 энэ нь 3965 долоо хоног, 1317 хоногийг унтаж өнгөрөөнө.  
  
Чулуучны үлгэр
Тэр нэгэн удаа баян худалдаачны гэрт очоод хичнээн их баялагтайг нь мөн хотын иргэдээс хичнээн их хүндэтгэл хүлээж байгааг нь харжээ. Тэгээд чулуучин атаархаж, тийм болохыг хүсэв. Гайхалтай нь түүний бодол биелэгдэж гэнэт худалдаачин болж зүүдэндээ ч ороогүй тансаг чамин эд хогшил, эрх мэдэлтэй боллоо. Гэтэл ядуус түүнд атаархан, үзэн ядаж, гэнэт санаанд оромгүй олон дайсантай болчихов. Дараа нь тэр зарц, цэргүүдээр хүрээлүүлсэн нэгэн өндөр дээд язгууртныг олж харлаа. Бүх л хүн улс орондоо хамгийн хүндтэй, эрх мэдэлтэй энэ хүчирхэг ноёны өмнө сөхрөн унаж байв. Худалдаачин болсон чулуучин энэ захирагч шиг болж олон зарц цэргүүдээр хүрээлүүлэн эрх мэдэл эдлэхийг хүсэв. Түүний хүсэл дахин биелтэл тэр захирагч нь улс орондоо хамгийн ихээр үзэн ядагдсан хүн байлаа.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №11

Аашаа яаж гартаа барих вэ? 
Шинжлэх ухааны ачаар бид өнөөдөр аашны талаар нэгэнт хангалттай ихийг мэддэг болжээ. Нэг талаас уйтгар гуниг ба эргэлзэл цөхрөл, нөгөө талаас урам зориг ба хөөрөл баясал ээлжлэн солигдох цаг үеүд ердөө ч санамсаргүй биш нь илэрхий болсон байна. Эдгээр нь бидний төлөвлөгөө, төсөөллийн бүтэлгүй буюу бүтэлтэйн, найзуудын юм уу дайснуудын үйлдлүүдийн, аз буюу эзийн зүгээр л хариу тусгалууд төдий бус.
Гадаад орчны нөлөөллүүдээс үл хамааран бидний ааш үе үе хөгжилтэй буюу гунигтай байдаг. Аашны энэ тогтворгүй байдал нь мэдрэмжийн хүчнүүдийн давалгаануудын шууд дагавар юм. Эдгээр нь оргилдоо хүрэх үед хөөрөл, бэх бат өөртөө итгэлийг бид мэдэрч, бүтээх хүчээр дүүрэн болно. Доод цэгтээ байх үед бид гутрангуй, хамгаалал эрсэн байдлаар хорвоог хардаг.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №10


Мэдрэмжүүдийг яаж хүч болгож хувиргах вэ?
Бурхан бидэнд яагаад мэдрэмжүүд өгөө вэ? Уур хилэн, үзэн ядалт, бухимдлаас гадна баяр хөөр болон хайрын мэдрэмжүүд бас? Энэ асуултанд Чарльз Дарвин сөрөг мэдрэмжүүд нь эрт үед амин чухал байсан үйлдэхүйн үлдэгдлүүд хэмээн хариулсан байдаг. Хүмүүс уурандаа заримдаа архирдаг. Дарвины хэлснээр энэ нь хүмүүс хумс, шүдээрээ тэмцэлддэг байсан үеийн примитив тулалдааны биеийн байдлын үлдэгдэл ажээ.

Бидний мэдрэмжүүд хөдөлгөгч хүч мэт ажиллана. Их үйлийн ард агуу мэдрэмжүүд байдаг.
Мэдрэмжүүд биднийг агуу зүйлүүдэд урамшуулах чадалтай, гэвч үүгээр зогсохгүй. Хүмүүс өчүүхэн зорилгын төлөө адгийн аргаар дотроо агуулагдан буй гайхамшигт эрч хүчүүдийг ашиглаж буйг харахаас илүү эмгэнэл үгүй. Yүний хамгийн түгээмэл хэлбэрүүдийг таньдаг байхад гэмгүй.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №09


Уур ба үзэн ядалтыг бүтээлчээр гаргахын тул бид юу хийж чадах вэ?
1. Томчуул хүүхдүүддээ ууртай байвал юм хэлэхээсээ өмнө арав тоол гэж зөвлөдөг. 
Энэ нь өнөөдөр ч сайн арга, учир нь энэ хугацаа бидний эрүүл ухаан буцан ирэхэд, дахин бодитоор сэтгэх чадвартай болоход хангалттай байж болох юм.
2. Тухайн үед уурыг чинь хүргэсэн юмны эсрэг юу ч хийж чадахгүй бол гадагш гар, гүй, хөдөл, өөрийгөө ядраа.
Гэрийн үйлчлэгч ууртай байхдаа хивсүүдийг илүү сайн гүвж байв. Хивснүүдэд бус, харин өөрийг нь шударга бусаар загнасан эрд уурласандаа тэр. Түүний бие нь цохиход, нүдэхэд, тэмцэхэд бэлэн болжээ. Дотроо хуралдсан уурын эсрэг примитив хүнээс хавьгүй соёлтой байдлаар илүүдэл энергийг үрж дуусгах хөдөлгөөн, физикийн хүчлэлээс сайн арга байхгүй.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №08

Баталгаат байдлын хүслэн
Ууртай ба түргэн бухимддаг хүмүүс багадаа хүнд хүүхэд үе туулсан, ядуу байдалд өссөн, тавьсан хоолны төлөө ямагт тэмцэлдэх хэрэгтэй байсан бөгөөд тэд хувь заяандаа дандаа гомдоллож баталгаат байдлын бараг л мөрөөсөл болцгоодог. Өөрсдөөсөө чадалтай, “илүү азтай” хүмүүстэй өөрсдийгөө хохиролтой талаас нь жишнэ. Энэ бол тэдний хийж болох хамгийн муу үйл юм. Хэрэв, “илүү азтай” нөхдүүдийг нь шаналгадаг зовлонгуудыг тэд мэдвэл тэгтлээ атаархах нь юу л бол. Тэгээд ч эдгээр “илүү азтайчууд” өөрсдийгөө илүү баталгаат байдалд боддог нь эргэлзээгүй хэрэг ердөө ч биш.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №07

Айдас гэж юу вэ? нөхөр үү эсвэл дайсан уу? 
Бид айдаст цагийн цагт эзэмдүүлэлгүй байх боломж амьдралд үгүй. Эдгээрийн хоёр төрөл байна. Нэг нь үл хөдөлгөгч, сүйтгэгч. Энэ бидний дайсан бөгөөд бүхий л арга чаргаар үүнтэй тэмцэх хэрэгтэй. Нөгөө нь байх ёстой, үндэслэлтэй, бүтээх зөн болон сургамж агуулна. Энэ нь бидний нөхөр. Бүтээгч айдсыг өөрсдийнхөө дотор тэжээн тэтгэх хэрэгтэй, учир нь хувийн буюу худалдааны амьдрал алинд нь ч бай, бидний оршил ба хөгжилд орхиж болшгүй зүйл. Ухаантай айдас гэдэг нь баримт үйлүүдийн сөрөг үр дагаваруудаас үүдэлтэй хүндэтгэл, хүлээн зөвшөөрөлт, бишрэлээс өөрцгүй.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №06


Бүх хүн стереотипүүдтэй
Бидний тархинд орж суухад үнэн хэрэгтээ юу болоод байгааг нь бид огт мэддэггүй тийм үзлүүд байдаг. Бид тэднийг өөрсдийнхөө болгодог бус, тэд биднийг өөрсдийнх нь болгодог ажээ. Хэрэв, бидний дотор үлмэдэхүйд оршин буй стереотиптэй ямар нэгэн байдлаар холбогдсон сэдвээр ярьж байгаа бол бид илүү чанга дуугаар ярих хандлагатай байдаг нь ажиглагджээ. Баримтад үндэслээгүй зүсэн зүйлийн сэтгэлгээний заншил, үзэлд бид жилээс жилд суралцдаг. Эдгээр нь стереотипүүдийн хамгийн муу төрлүүд бөгөөд тэднийг цөөн хүмүүс л гэрэлд гаргаж, бодитоор нягталдаг.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №05

Заншлуудын хүч

Бидний амьдралд заншлын эзлэх хувь асар их, учир нь ихэнх юмыг зөнгөөрөө, дадаж заншснаараа хийдэг. Мөн бидний мөн чанар болоод зорилгууд заншлаас ихэд шалтгаалдаг.
Ер нь заншлууд гэж үнэндээ юу вэ? Эдгээр нь бид автоматаар буюу хар аяндаа хийдэг, ингэхдээ боддоггүй, тийм үйлдлүүд юм. Yйлдлийн (физикийн), сэтгэлгээний болон мэдрэмжийн хэмээн заншлуудыг ангилж болно. Сүүлийн хоёрыг хамтад нь оюуны заншлууд гэж ч нэрлэдэг. Стереотип бол үнэндээ шүүмжлэн шалгаагүй оюуны заншил юм. Заншлуудыг өөрчлөхөд хэцүү, учир нь тэд өдий хүртэл тайлагдаагүй физиологийн механизмаар үлмэдэхүйд, улмаар бүх мэдрэлийн системд хадагддаг.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №04

Yнэмшлийн хүч
Имиль Куюү авто үнэмшлийн тухай нэгэн ном бичснээс хойш олон жил өнгөрчээ. Түүний рецепт нь хүмүүс байнга өөртөө “Бүх өдөр, бүх талаар надад улам улам сайхан байна!” гэж давтах хэрэгтэй ажээ. Энэ нь олон хүнд тус болсон нь эргэлзээгүй, үр дүнгийн талаас нь харвал харин ийм үнэмшүүлэл дэндүү ерөнхий бөгөөд бүрхэг. Тэгэхээр хангалттай тодорхой биш. Бидний оюун ухаан ойлгомжтой болоод тодорхой зорилгуудыг гүйцэлдүүлж байгаа үед л үр дүнтэй ажиллана. Амьдрал дээр бүдэг бүрхэг зүйл дэндүү их байх бөгөөд дээр нь бид тодорхой бус зорилгуудаараа улам баримжаагүй болгох ажээ. Бид юмсыг хурц тод хүрээтэйгээр харах хэрэгтэй. Хэрэв бүх өдөр, бүх талаар илүү урагштай байцгаахыг хүсч байгаа бол яг юун дээр тэгээд яаж урагшлахаа сайтар бодох хэрэгтэй.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №03

Хүн өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ?
Хувь хүн тодорхой хязгааруудын дунд өөрийгөө бүтээдэг. Хөгжиж дэвжихэд нь бэлэн байгаа орчны болон өвлөсөн боломжуудыг амьдралынхаа туршид бүрэн ашигладаг хүмүүс маш цөөн байдгийг туршлага харуулж байна. Сэтгэхүйгээрээ, үйлдлээрээ, өөрийгөө хөгжүүлэх хүчин чармайлтаараа хэн болох вэ, ямар амьдрал амьдрах вэ гэдгээ шийдвэрлэхүйцээр бид өөрсдөө тодорхойлдог. Түлхүүр үг бол өөрийгөө хөгжүүлэх. Yүн дээр амжилттай байхын тулд мэдэхүйн гадуурх оюуны үүрэг нөлөөг ойлгох хэрэгтэй.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №02

Орчны нөлөөллийн талаар юу хэлж болох вэ?
Хувь хvний бvтэлгvйтлийн шалтгаан болгож хvнд орчинг дурьдах нь олонтаа. Тухайлбал, хэрэв Эдгар Аллан Погийн амьдралыг өвлөгдсөн шинж чанаруудаар тайлбарлахгvй бол тvvний бvтэлгvйтлийг азгvй хvvхэд vе, vргэлжийн харанхуй битvvлэг байдал, ядуурлын эсрэг тасралтгvй тэмцэл, хэзээ ч vл арилах сэтгэлийн дайнаар нь хаацайлж болно.

Херберт Винстон Хансен - Амьдралын нууц №01

1. Бид хэн болох вэ, юу бvтээх вэ?
Ихэнх өвлөгдсөн чанар хvний боломжуудыг тавилан мэтээр шийддэг. Чиний генэнд чинь хэрхэн бичигдсэн байна, тийм л хvн болно гэж vздэг байсан тэр vед өсөцгөөсөн билээ.  Колумбын Их сургуулийн нэгэн vеийн ерөнхийлөгч Фредерих Барнард нэг оюутныхаа эхээс гурван доллар хvрэхгvй хvvхдийн сургалтанд гурван мянган доллар vрэх нь хэрэгтэй гэж vзэж байна уу хэмээн асууж байжээ.

2010-12-26

Ц.Хулан - Хайрлах юм бол одоо л хайрла

Идэрхэн танхил нас минь ахиад надад ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
  Хайрлах юм бол намайг одоо л хайрла
Хархан үсний минь долгионд хөл алдаж
Хаалганы минь гадна
Харуулын цэрэг шиг зогс оо

Ц.Хулан - Би чамд хайртай

Олуулаа инээж авахуулсан гэрэл зурган дээр
Орь ганцаараа гунигтай мэт байдаг
Бүжгийн талбайд ховорхон үзэгдэж
Бүүдгэр үдэш, сумын тэнд дандаа л тааралддаг
Чамд би хайртай

Х.Тэргэл - Уруулаан буд бүсгүй минь

Уруулаан буд бүсгүй минь
 
Унж дорой бүү яв 
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм 
Намбархаж бүү сүйд бол 
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь 
Хүлээж цөхөрсөн бол хая

Х.Тэргэл - Бүсгүй чамд илгээх захидал

Намайг уучлаарай гэж хэлж амьдардаг хорвоо дээр
Насан туршдаа өөрийгөөн болоод бусдыг уучилж амьдар
Гомдол хорсол, үзэн ядалт бүхнээс зайлсхийж
Гутрал гуниг шаналал бүхнээс өөрийгөөн цэвэрлэж яваарай

Хэн нэгнийг хайрлаж ханийн энгэр түшлээ ч
Хэзээ ч бүү мартаарай бидэн хоёрыг наагаагүй ээ гэдгийг
Хэтэрхий ихийг хайртаасаа нэхэж, өмч мэт үзэлгүй
Хэмжээ хязгаартай амьдарч яваарай бүсгүй чи

2010-12-25

Хүүхдийн инээмсэглэл

Хүүхдийн инээмсэглэл сэтгэл гутралыг эмчилж, баяр баясал төрүүлдэг. 

Оксфордын их сургуулийн эрдэмтэд тархийг дүрслэн харуулах техникийн тусламжтайгаар 13 хүүхэд мөн тооны насанд хүрсэн хүний хувирлыг ажиглажээ. Туршилтын дүнд хүүхдийн царайг ширтсэн томчууд долоон минутын дотор засарч, уур уцааргүй, эелдэг нэгэн болж, сэтгэл доторхи бүхий л муу муухай зүйлээ мартжээ.

Ариухнаас ариун хүүхэд чамайгаа
Алгаа тосон хайрлая

Санта дагуулсан цасан охид

Өчигдөрийг би үгээр илэрхийлэх үү? 
Өнгө нь гэж тоймгүй цацарсан туяанууд
Өөрөө ч би бас нэг туяа нь
Өнөөдөр ямар олон өнгийг харчихав аа
Өнгөрч буй энэ хэсэг хормыг
Өөдөсхөн дүү нарынхаа төлөө
Өөртөө зориулж чадсандаа
Баярлаад сэтгэл догдлочихлоо

2010-12-24

Хатуухан хуультай ертөнц

Энэ хорвоог эвлүүлдэг тоглоом гэвэл
Би хамгийн гоё хэсэг нь
Элэгдэж хуучирдаггүй
Эрээчсэн ч өнгө нь гунддаггүй 
Тийм л өөдсөн дүрс байх байлаа

Энэ хорвоог надаар дүрслэвэл
Эмзэглэхдээ сэтгэл минь зөндөөн уйлчихсан ч
Эрхэмсэг зан минь гаднаа хад чулуу шиг 
Уярахдаа дотоод ертөнц минь багтаж ядсан ч
Гаднаа үл тоосон мэт шатаж буй гал

Хулан - Эрх чөлөө

Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай

Эмүжин - Хаврын хаварт л би

Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг
Хар л нүдтэй тэр залууг
Саначихсан байдаг
Хамгийн гэгэлгэн үедээ
Түүнд зориулж шүлэг бичдэг

Эмүжин - Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя

Эмүжин - Дуртай

Дэмий хөглөрсөн эд зүйлсэд би дуртай
Дээлээ тайлаад гээгдсэн сарнай мэт хаях дуртай
Нүүрэмгий залуус, галбирлаг охидод талтай
Нүүдлийн шувуу, нүцгэн моддод хайртай

Базсан цааснаас ягаан туяа цацрахад
Бас миний уруулаас ягаан үнсэлт цацрахад
Өглөөхөн салсан залуу өдөржин намайг бодоход
Өр зөөлөн эхнэрүүд үг холбон суухад

Эмүжин - Хавар цагаар

Ямар их санаж явснаа
Нүүр учрах тэр мөчид
Ямар халуунаар хайрласнаа
Нүд рүү чинь ширтэх тэр мөчид
Би мэдэрлээ

Дурлал хэмээх энэ үзэгдэлд
Дүр бүтээ гэж би хэлэхгүй
Хөх гэрэлтэй урт хонгилд
Хөлийн чинь чимээг удаан хүлээхгүй

Эмүжин - Би зуун зууныг эзэгнэхийг хүснэм

Би зуу зуун жилээр өтөлж
Би зуу зуун жилээр залуужихыг хүснэм

Үрээнхэн морины дэлнээс нар ургахыг
Үдшийн бүрийгээр бүсгүй хүн гэзгээ задлахыг
Үнс хийсэх мэт сарны туяа бужигнахыг
Үлгэр домгийн хаад эрт балрыг амилуулахыг
Үсэнд минь чиний хуруу орооцолдохыг мэдэрч
Би зуу зуун жилээр өтөлж
Би зуу зуун жилээр залуужихыг хүснэм

Эмүжин - Заримдаа би

Заримдаа би хүсэл тэмүүллээс залхдаг
Замын араншин, явуулын салхинаас шантардаг

Уйдаж болох бүхэнтэй эрт танилцахаас айдаг
Уруулын будаг, оо энгэсэгт нүүрээ тушаахаас гэрэвшдэг
Уучлуулах хэрэг хийн, уйлж гуймаар бодогддог.

Эмүжин - Амьдралыг би өөрөөр яаж элээх билээ?

Мандах нар мэт гэгээн амьдрахыг хүснэ
Маргаашийн өдөрт итгэж амьдрахыг хүснэ
Алдаа оноо, шунал хүслээр дүүрэн хорвоог
Амгалан агаад бардамхан туулахыг хүснэ

Хайр болоод хараас нуугдаад хаачих билээ
Харц болоод шуналаас зугатаад яах билээ
Жаргал болоод зовлонг үгүйсгээд яанам билээ
Жарнаар тоологдох амьдралаас уйдах чинь хэзээ билээ

Эмүжин - Тэвэрт чинь үхмээр байдаг

Хусч амжаагүй сахал, шанаа, эрүү
Хундага өргөхдөө хэлсэн үгнээс чинь илүү
Үнэн байдаг.

Дэргэд минь чи үдэш мэт ирэхэд
Дэндүү танил үнэрт чинь шигдэж
Энгэрийнхээ товчны хэрэггүй олныг
Өмнөхөөс илүү анзаардаг

Эмүжин - Хориглож байсан ч даашинзыг минь тайч

Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч

Халуу төөнөтөл бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа

Баасандорж - Бурхан заяа минь юм шүү

Томоогүй зүйл хийж таныгаа их зовоож
Том эр болчихлоо гэж биеэ их тоожээ. Ээж ээ

Буруу зүйл хийсэн хүүгээ хараад хайр нь хүрч
Бусдын үгнээс өмөөрөн толгой илж аргадавч
Бодолгүй хүн болох вий гэж сэтгэлээ түгшээн
Буруу харж нулимсаараа сэтгэлээ дэвтээдэг байсныг
Тэнэгхэн хүү чинь ийм хожуу олж харсандаа
Тэвчихгүй нь ээ ээжээ 


Тань руугаа яг одоо гүйлээ
 

Д.Төгсжаргал - Баярладаг

Хорвоо надад хатуурхаагүйд
Хоёр бууралтай минь золгуулсанд
Дэлхий намайг гадуурхаагүйд
Дэндүү их хайрыг бэлэглэсэнд баярладаг

Энэ дэлхий чамд, би баярладаг

Их хувь заяаныхаа эзэн өөртөө бас баярладаг

2010-12-23

Ихэнх гэрлэсэн эрчүүд хуримын бөгжөө байнга зүүхээс татгалздаг гэнэ.
 
Америкийн Миссипи мужийн Жексон хотын иргэн Донни Реджестэр гэгч этгээд хурим хийсэндээ бас дахин баярлах хэрэгтэй болж гэнэ. Яагаад гэвэл хуримын бөгж нь дээрэмчдийн бууны сумнаас түүний амь насыг хамгаалжээ.
Цагдаагийн ажилтны ярьж буйгаар Реджестэрийн эртний эд зүйлс зардаг дэлгүүрт орж ирсэн хоёр эрэгтэй мөнгөний цуглуулгаа тэдэнд үзүүлэхийг хүсчээ. Тэгээд мөнгөний цуглуулгыг үзүүлэх тэр агшинд нэг эрэгтэй нь хармаанаасаа буу гарган ирж байгаа бүх мөнгөө өгөхийг тулгажээ. Сандарсан Реджестэр өөрийгөө хамгаалах санаатай зүүн гараа өргөтөл гэнэт буу тасхийсэн байна. Гэтэл гайхамшигтай тохиолдлоор бууны сум түүний зүүн гарын салаагаар орж хуримын бөгжийг оножээ. Сум амь насанд нь аюул учруулаагүй тул тэр дороо цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Хэрвээ хуримын бөгжийг нь оноогүй байсан бол тэрээр азгүйгээр амь насаа алдах байсан.
Харин түүний аз дайрахад дээрэмчний бууны сумны хагас хэсэг нь дунд хурууны маханд тогтоод үлдсэн хэсэг нь хүзүү орчмын зөөлөн эдийг шархдуулсан байсан нь амь насанд аюулгүй хэмээн эмч нар үзжээ.Тэрээр ингэж амьд үлдсэнээ бурхны аврал, хурим хийснийх нь гавъяа гэж үздэг гэнэ ээ.
Харин цагдаагийн газрынхан багагүй хэмжээний мөнгө дээрэмдэн зугатаасан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа ажээ.

Бөгжний тухай

XIX зуунд Францын химич Мери хүний цусанд төмөр агуулагддагийг нээж, гэвч тэрбээр нээлтээ цааш нь хөгжүүлж амжаагүй гэнэ. Өөрийн цуснаас гаргасан төмрөөр хайртай бүсгүйдээ бөгж хийхээр шийдээд, буруу тооцооны улмаас цусгүйтэж үхэж.
 
Сэтгэл судлаачид эмэгтэй хүн танихгүй эрэгтэй хүнийг дүгнэхдээ 45 секунд зарцуулдгийг тогтоожээ. 
- Биеийн ерөнхий төрх 10 секунт
- Нүд 8 секунт
- Үс 7 секунт
- Уруул болон эрүүнд 10 секунт
- Мөр 5 секунт
- Ядам хуруун дахь бөгжийг 5 секунтэнд хардаг гэнэ.

Эсрэг хүйстнүүд дурлахаараа

Эсрэг хүйснийхээ хүнд яаж урам өгч, дэмжих вэ ?
Эрэгтэй хүн өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг мэдрэхдээ урамшдаг бол бүсгүйчүүд өөрсдийг нь хүн хайрлаж халамжилж байгааг мэдрэхээрээ урамшдаг.
Эр хүн хайртдаа хэрэгтэй гэдгээ мэдрэхгүй бол аажмаар идэвхигүй болж өдөр өнгөрөх тусам өгөх нь багасдаг. Харин бүсгүйнхээ хэрэгцээг хангана, бүсгүй түүнийг үнэлнэ гэж итгэсэн үедээ өөртөө илүү итгэлтэй болж, түүнд бүхнээ зориулах сонирхолтой болдог.
Бүсгүйчүүд өөрсдийг нь хүн хайрлаж халамжилж, энхрийлж байна гэдгийг мэдрэхээрээ урамшдаг. Өөрийг нь хайрлан энхрийлэхгүй байна гэсэн сэтгэл төрсөн үед бүсгүй хүн үүрэг хариуцлага хүлээхээ багасгадаг. Харин хайрлан халамжлуулж байна гэдгээ мэдсэн үедээ сэтгэл хангалуун байж бусдыг халамжлахыг хүсдэг. 

Эсрэг хүйстнээ хэрхэн ойлгох

Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо нэлээн ялгаатай шүү. Сэтгэл дотроо болж байгаа асуудал, стрессээ хэрхэн давдаг нь хүртэл ондоо байдаг гэнэ.
Эрчүүд тулгарсан асуудлаа шийдэж байж санаа амарч, сэргэдэг харин эмэгтэйчүүд шаналгаад байгаа зүйлээ хэн нэгэнд ярьж, уудлан гаргаж байж стрессээ тайлдаг. Жишээ нь: Нөхөр нь ажил дээрээ стресстээд гэртээ ирж ном сонин уншиж, тв үзэж хэсэг хугацаанд ч болов өөр юманд сатаарч мартахыг, харин эхнэр нь тулгарсан асуудлынхаа талаар ярьж стрессээсээ салахыг хүсэж байв.
Тэгээд эхнэр ярингуут нөхөр нь битүүхэндээ дургүйцэж, сонсоогүй дүр эсгэнэ, харин эхнэр нь анзаарахгүй, тоохгүй байгаад нөхөртөө гомдож эхлэнэ. Улмаар нөхрөө юм ярихыг хүсэхгүй байгааг мэдсэн ч яриулах гэж улам зүтгэдэг байна.

Тэгэхээр асуудлыг хэрхэн шийдэх нь бие биедээ хэр их хайртайгаас бус харин эсрэг хүйстнээ хэр ойлгохоос л шалтгаалдаг аж. 

Уучлах ухааных

Дунд сургуулийн багш сурагчддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгээд багш хүүхэд бүрийг маргааш 5кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв. Багш сурагчиддаа 

Боломж

Нэг эр ядуу хоосондоо үргэлж сэтгэл дундуур явдаг байж гэнэ. Гэтэл түүнд аз таарч бурхантай уулзах хувь тохиожээ. Бурхан түүнд за чи удахгүй хүссэнээсээ илүү баян худалдаачин болно. Тэгээд өөр шигээ ядууст тусалж тосгоныхоо хамгийн нэр хүндтэй хүн нь болно. Бүх хүн чамд талархаж сайн сайхныг ерөөж, чи хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй гэрлэж, олон хүүхэдтэй болж өнөр өтгөн сайхан амьдралаар амьдарч, урт насалж удаан жаргах болно гэжээ. Залуу баярлан гэртээ харьж бурханы өгсөн хишгийг хүлээн суусаар баян ч болсонгүй, сайхан бүсгүйтэй ч ханилсангүй, өлсөж ядран зовсноосоо болж хүндээр өвдөн удаан тарчилж үхжээ. 
Тэгээд бурханы өмнө ирээд уурлан та надад худал хэллээ, таны хэлсэн нэг ч зүйл биелсэнгүй хэмээв. Тэгсэн бурхан хариуд нь
- Үгүй ээ би чамд хэлсэн бүхнээ өгсөн. Гэвч чи өөрөө алийг нь ч авсангүй. За би чамд сануулья надтай уулзаад явсны чинь дараа чамд нэг гайхалтай наймаа хийж үзэх бодол төрсөн үү? гэж асуухад нөгөө эр

Кэлвин Клайны үүсэл

1968 онд Клайн ба түүний багын найз Берри Щварц нар 10,000 ам доллартой Нью-Йорк хотыг зорин тэндээ зочид буудалд гадуур хувцасны дэлгүүр ажиллууж улмаар "Calvin Klein"-ийг байгуулсан түүхтэй
 
1969 онд ноён Клайны зураг дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр тавигдаж, 1971 он гэхэд түүний эмэгтэй хувцасны цуглуулгад спорт хувцас, классик хүрэм, дотуур хувцас зэрэг нэмэгджээ. 1973 онд Клайн 74 хэсэг бүхий эмэгтэйчүүдийн цуглуулгаараа анх удаа Коти шагналыг хүртсэн бөгөөд энэхүү шагналыг 3 жил дараалан хүртсэн байна. 1977 он гэхэд түүний бизнесийн эргэлтийн хөрөнгө нь 30 сая ам.долларт хүрч, ороолт, гутал, бүс, сөд ба нарны шил гэх мэтийг хийх лиценз олж авчээ.

2010-12-22

Амьд байгаагийн гэрч

Илүү их сонирхол төрж, хайгуул хийх нь надад таалагдаж байна, бараг л ажлаасаа илүү блогтой хайртай болох нь ээ.

Зөвхөн өөрийнхөө ертөнцийг л нээнэ хэмээн нээсэн блог маань дуртай, сонирхдог зүйлсийн маань талаар илүү дэлгэрэнгүй баяжигдаж, бүүр их мэдэхийг хүсэх эрмэлзэл төрж байгаа нь гайхалтай. Завгүй байсан ч завтай мэт дуртай зүйлдээ анхаарал хандуулж, цаг хэд болсныг ч мэдэхгүй өдөр хоногууд, минут секундууд ямар хурдан нисэн одно вэ?

Хүснэ, дурлана, хайрлана гэдэг нь амьд байгааг минь гэрчлэх мэт.

Хамгийн жаргалтай үедээ туйлын сайхан гардаг

“Эмэгтэй хүн хамгийн аз жаргалтай байгаа үедээ л зурган дээр туйлын сайхан гардаг”
Энэ өгүүлбэр Mario Testino-г өнөөдрийн амжилт руу хөтөлсөн. Дэлхийн хамгийн алдартай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн зургийг авахдаа Testino тухайн цаг үед тэднийг яаж аз жаргалтай байлгах талаар л боддог. 
Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Anna Wintour түүний тухай “Тэрбээр зураг авч байгаа хүнээ тухайн мөчид хамгийн аз жаргалтай нэгэн болгон хувиргаж чаддаг. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Testino хүн бүртэй л сээтэгнэнэ. Тэр моделиудаа магтаж сайшаана, гоё сайхан үгсийг харамгүй хэлнэ. Бүр дуулна, бүжиглэнэ. Ийм нөхцөлд хэн гуниглах билээ” гэж ярьж байсан удаатай.

Миний анд

Найзын тухай бичсэн нэг зүйлийн талаар дурьдахгүй өнгөрч чадахгүй нь. 
Бага байхад шөнө үүдэнд гөлөг гингэнэн дуугарахад ах өрөвдөн гэртээ орууллаа. Эм гөлөг тэжээж яах нь уу? гэж дургүйцсэн ч бидэнд дассан байсан тул гаргаж зүрхлэсэнгүй. Удаа ч гүй дахиад л нэг шөнө ийм явдал давтагдаж, манайх гэдэг айл ам бүлээ хоёр эм гөлгөөр нэмлээ. Цаанаа л хөөрхөн, тоглох нь хүртэл эгдүүтэй гэж жигтэйхэн, өвөр дээрээ эрхлүүлэн аргадаж, унтуулчихаад алимны хайрцганд нь хэвтүүлдэг байж билээ.

Нөхөрлөл

Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн.


Алдааг минь аминчилж хэлдэг, олны дунд буруу зүйл хийхэд ам булаалдан зэмлэх биш алив ээ алдаад байна, алдаад байна гэж сэмхэн шивнэчихдэг.

Өхөөрдөм нэрс

Орон сууцны цогцолбор барилгын нэгэн блокд олон хүмүүс хамтдаа амьдардаг байжээ. Нэгнийх нь эхнэр:
- Чи эндэхийг хараач. Манай хөршүүд өөрсдийнхөө эхнэрүүдийг их романтик өхөөрдөм нэрээр дуудах юм. Тэгэхэд чи намайг тэдэн шиг хэзээ ч дуудаж байсангүй" гэж нөхөртөө гомдоллов. 
Нөхөр нь
- Тэд эхнэрүүдээ юу гэж дуудаж байх юм? Би хэзээ ч юу ч сонсож байгаагүй юм байна.
- Манай баруун талын айлын нөхөр эхнэрээ "Алимны бялуу", тэдний цаана амьдардаг нь "Амтат интоорын цэцэгхэн минь", зүүн гар талынх "Розамери" гэж дуудаж байхад тэдний цаад айлын нөхөр "Миний амтат пицца" гэдэг. Бас нэг нь "Өө, миний очир алмаз, миний гайхамшигт эрдэнэ" гэж эхнэрээ дууддаг.

Зорилгодоо хүрсэн мэлхий

Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болоод найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд “хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй” гэцгээж байв. 

Аз жаргалын түлхүүр

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. 
Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгөлдөр харагдахгүй л байлаа. Хүү бүтэн хоёр цаг хүлээж байж сая мэргэн ухаантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад хоёр цагийн дараа ир гэжээ. Гэхдээ

Зүүдэнд ч төсөөлөмгүй ертөнц

Эхийн хэвлийд 2 ихэр ураг тогтжээ. 

Эхэндээ өөрсдөө ч юу болоод байгааг ухаараагүй л байлаа. Өдөр өнгөрөх тусам тэр хоёрын бие эрхтэн ч хөгжиж эхэлж гэнэ. Ингээд тэдний орчинд юу өрнөөд байгааг ажиглаж эхэлжээ. Амьдралыг тэтгэгч нь юу вэ гэж сонирхож эхэлжээ. Тэгээд хоёулаа судалж үзээд тэднийг ээжтэй нь холбосон урт хүй байгааг олж харжээ. Энэ хүйний ачаар ямар ч зовлонгүй сайхан амьдарч байгаагаа мэдэж гэнэ.

Сэтгэлийн нүд

Эмнэлгийн нэг тасагт гурван өвчтнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнх нь өрөөний голд, хамгийн сүүлчийнх нь хаалганы хажуугийн орон дээр хэвтэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв.
 
Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин зовлон шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө. Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнх түүний байранд шилжив. Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.

Өр

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэгэн залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйн очиж:
- Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:
- Би өртэй байсан юм, тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.

Цугласан хүмүүс өвгөнийг босгон тарцгаав. Болсон явдлыг эхнээс нь дуустал ажиглаж байсан нэгэн залуу өвгөнийг сугадан:

Хүссэн үедээ ирээрэй

Нэгэн бясалгагч голын хажууд бясалгалаа хийн сууж байтал залуухан хөвгүүн түүнийг үймүүлэн ийнхүү хэлж гэнэ. 
- Мастер, би таны шавь болохыг хүсэж байна.
- Яагаад?
хэмээн бясалгагч асуутал тэрээр хэсэг зуур бодолхийлснээ
- Яагаад гэвэл би бурхан олохыг хүсч байна гэж тэрээр хариулжээ.

Хайрлахсан - Хэн нэгний мөртүүд

 
Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй

2010-12-21

247 - Хэн нэгний шүлэг

 Гал халуун хайранд шатаж ганцхан чамайг л хайрлая
Гарцаагүй үхэх орчлонд ганцхан чамайг л хайрлая
Сартай шөнийн зүүд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Сайхан бүхний дээд юм гээд ганцхан чамайг л хайрлая 

Ж.Эрхэмцэцэг - Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла

Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла
Зуны цэцэгс хагдарсан ч дахиад л дэлбээлдэг шиг
Зуун зуун жил анхных шигээ ариухнаар хайрла
Зураг шиг мөнх биш шүү зуурдын энэ амьдралд түүнээ энхрийл


Т.Очирхүү - Эмүжинд

Чамаас би бүсгүй шүлэг хүснэ

Richard Clayderman - Fur Elise

Гайхамшигтай аялгуу

Utada Hikaru - First love

Сэтгэл тайвшрам аяз, сэтгэл аргадам хөгжим

 

Инээмсэглэлийн тухай

Мэргэжилтнүүдийн судалгаагаар 6 настай хүүхэд өдөрт 300 удаа, хэвийн насанд хүрсэн хүн өдөрт 1-7хон удаа, 50 гарсан хүмүүс өдөрт 4-хөн удаа тус тус инээдэг байна. Америкийн их сургуулийн эмнэлэгийн Ичаги Прити доктор инээхийн ач тусыг нээсэн хүн. 
- Инээх нь ходоодыг идэвхжүүлж, гэдэс томорч хагартлаа инээвэл хэвлээрээ амьсгалж уушигны булан бүрд хүчилтөрөгч болон цус хангагдана. Түүгээр ч зогсохгүй инээдээр уушгийг хийлбэл прускагиэнтин гэдэг хүчтэй судас тэлэх бодис ялгарч даралт бууран уурыг хүргэдэг нуриадирейналлин ялгарч уураа барин амархан тайвширдаг. 
Их инээдэг хүн аз жаргалтай, их уйлдаг хүн зовлонтой гэсэн үг байдаг.

Хуруугаар тань шинжие

Хүнд өөрийн заяа тавилан явах ёстой зам гэж байдаг аж. Энэ бүгдийг урьдчилан мэдэхэд алганы хээ, гарын хурууны зураас тусалдаг аж.
1910 оны үед Парисын Монмарт дүүргийн нэгэн гудамжинд хоёр зураач залуу мөрөн дээгүүрээ даавуун хар алчуур тохсон цыганд гарын алгаа харуулан мэргэлүүлэхдээ, үзмэрчээ дооглон инээж, тэр ч байтугай, хүүхнийг гараас нь чангааж уурыг нь хүргэсэн байна. Тэгтэл мөнөөх цыган хүүхэн тэдний араас дуудан зогсоож, Би та нарт байгаа үнэнийг хэлье. Бурхан та хоёрыг ивээх болтугай гэж хэлсэн гэдэг. Мэргэч хоёр залуугийн нэгийг нь богино настай, нүд анихдаа их зовно гэсэн бол нөгөөг нь 90 гарна, гэхдээ сүнс нь амрахгүй амьдралын сүүлчийн өдрүүдийг жаргалтай өнгөрөөнө хэмээн мэргэлжээ.
Өөрийг нь шоолсон учраас цыган хүүхэн ингэж бэлгэ дэмбэрэлгүй юм ярилаа гэж болсон явдлын талаар зүггүй залуус өөр хоорондоо яриад өнгөрчээ.  


Тэд бол Италийн нэрт зураач Амедео Модильян, Испанийн алдарт Пабло Пикассо нар байсан юм. 

2010-12-20

Роберт Шуман - Романтик урлагийн төлөөлөгч

Германы хөгжмийн их зохиолч, нийтлэлч, XIX зууны романтик урлагийн хамгийн сод төлөөлөгчийн нэг Роберт Шуманы бүтээлийг Оросын хөгжмийн суут зохиолч П.И.Чайковский “Хөгжмийн шинэ хэлбэрийн бүхэл бүтэн ертөнц болсон тэрээр өөрийнхөө суут өвөг дээдсийн хүрч амжаагүй чавхдасыг анх хөглөсөн юм” гэж үнэлжээ.
Р. Шуман багаасаа хөгжим, уран зураг, яруу найрагт адилхан авьяастай, идэр үедээ урлагийн онол, гоозүй судалж байв. Эх нь түүнийг хуульч болгох гэж цөхрөнгөө барж эцэстээ хүүгийнхээ урлагийн авьяас билэгт буулт хийхэд хүрсэн юм. Р. Шуман “Хөгжмийн шинэ сэтгүүл”-ийг үндэслэж 10 жил түүний зохиогч, редактор байхдаа гайхалтай дайчин нийтлэлүүд бичиж, түүндээ хоцорсон үзэл санаа, арга зарчмыг шүүмжилж, шинэ дэвшилт бүхнийг сурталчилж байлаа. Түүний зохиосон төгөлдөр хуурын бяцхан аязууд нь ер бусын содон зураглал, ончтой дүрслэл, хөтөлбөрт шинж, урьд сонсогдоогүй хэмнэл сэлтээр тэр үеийнхний гайхлыг төрүүлдэг байв. Тиймээс зарим хүмүүс түүний зохиол бүтээлийг ойлгож ядахдаа “хөгжмийн урлагт үймээн дэгдээгч” гэж бичиж байжээ. Р. Шуман үнэндээ цоо шинэ зам эрж, хүний сэтгэхүйгээс гарч болох бүхий л хувирал өөрчлөлт, амьдрал, үзэгдлийн эгзэгт мөч, хямралыг гайхалтай хурц мэдэрч, үүнийгээ төгөлдөр хуураар төгс илэрхийлэн дүрсэлж чаддагаараа гоц байжээ.

Ж.Бизе - Кармен

Алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуур бол хүн төрөлхтөн, сонгодог урлагийн бахархал болж чадсан сод бүтээл билээ. Энэхүү дуурийн нээлт 1887 оны гуравдугаар сарын гурванд Парис хотноо болжээ. Тухайн үедээ тийм ч их нэрд гараагүй юм гэдэг. Харин хожмоо дэлхийн сонгодог дууриудын нэг болсон түүхтэй. 

Монголд 1987 оны дөрөвдүгээр сарын таванд тухайн үеийн Сонгодог урлагийн академик театрын тайзнаа найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар үзэгчдийн хүртээл болжээ. Гол дүрийг Ардын жүжигчин Ш.Мөнхшүр бүтээж та бидний мэдэх эрх чөлөөт, дур зоргоороо үзэсгэлэнт цыган бүсгүй Карменыг танилцуулсан юм.