2011-03-10

3-р сарын 8-ны түүх

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг. 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна.

Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ. Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлсэн. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ.

2011-03-08

Азын тоо

Монголчууд 9-ийн тоог ихэд бэлгэшээдэг шиг хята­дууд 8-ын тоог их чухал­чилдаг. Ха­рин 4, 7 гэсэн тоо­нуудад дургүй. Хята­дын тооны бэлгэдлийн соёл нь түүний дууд­лага­тай нягт холбоотой.
Хоёр /er/ - өсөж үржих, эв найрамдлын бэлгэдэл гэгдэх хоёрын тооны дууд­­лага нь аяндаа, амар­­хан гэсэн үгтэй дууд­лага ижил. Тий­мээс Хята­дын тооны бэлгэд­лийн соёлд хоёрын тоо аян­даа бүтэх, сайн сай­хан зүйлс хосоор орш­­дог гэсэн утгыг агуул­даг. Хос бэлгэдэл агуул­сан эд зүйл­сийг хуримын ёсло­лын чимэглэл болон бэ­лэг сэлтэд өргөн хэрэг­лэхээс гадна хүмүүс хос заан, хос хүүхэлдэй гэх­чилэн эд зүйлийг цуг­луулах олон мянган жи­лийн заншилтай.

Дарсны төрөл

Каберне Совиньон
Каберне Совиньон хамгийн алдартай улаан дарсны нэг гэдгээр дэлхий даяар алдартай. Францын Бордод анх бий болсон, ХҮII зуунаас алдартай дарс. 
Өнөөдөр дарсны энэ төрлийг дэлхийн бараг бүх улсад, тухайлбал, Канад, Австрали, АНУ, Чили, Италид үйлдвэрлэж байна. Энэ онцгой дарсыг усан үзмийн Каберне Франш болон Каберне Блан гэсэн төрлийн холимогоос гаргаж авдаг. 10-15 жил дарсан дарснаас кофе, шоколад, тамхины холимогтой царсны холтос амтагдана. Шинэхэн Каберне  /3-7 жил дарсан/ цангис, бөөрөлзгөнө, чавганы маш зөөлөн амттай байдаг. Ингээд танд "дарсны хаан” гэдэг энэ улаан дарс таалагдсан бол таны дарсны цуглуулгад нэг сайхан дарс нэмэгдэж буйд эргэлзэх хэрэггүй.

Усан үзэм


Усан үзэм нь усан үзмийн ороонгод ургах жимс юм. Шууд идэж хэрэглэж болох ба мөн  дарс, шүүс, жимсний чанамал, цэлцэгнүүр гэх мэтийг хийж хэрэглэдэг хатаасан үзэм юм.
Усан үзэм нь улаан, ногоон, цагаан, хөх ягаан зэрэг олон янзын өнгөтэй байна. Хөх ягаан өнгийн хальс нь нь антоциан, полифенолоор баялаг ажээ.

2011-03-07

Flaute De Pan

Би яг л одоо дурлачихсан юм шиг ...

Би яг л одоо дурлачихсан юм шиг
Байж чадахгүй сэтгэл минь догдлоод байх чинь
Яруу тансагийн аялгуу чи юунд ийм гайхалтай байдаг юм бэ?
Яагаад ингэтэл би догдлон, дурлана вэ?
Эгшиглэх аязын чинь өмнө би бүжмээр байна
Эрхэмсэг бүхнийг хамтдаа мэдэрмээр байна

Намайг урлана - Хэн.н.шүлэг

Урин салхи сэвэлзээд өвсний толгой цухуйж намайг урлана
Учиртай амрагууд шувуудын түрүүчийг хүлээж намайг урлана
Унасан газар эх орондоо тэмүүлсэн хүний үр намайг урлана
Уярсан сэтгэл ухаарсан бодол хоёроороо өөрөө өөрийгөө урлана.

Шинэхэн дэлбээлсэн цэцэгсийн үнэр анхилж намайг урлана
Шүүдэр бөнжигнөсөн үүрийн туяа гийж намайг урлана
Шүлэг бичиж суухын хүсэл сэтгэлийг минь эмхэрч намайг урлана
Шөнөжин орсон борооны чимээгээр өөрөө өөрийгөө урлана.

Би ... Хайр хайраан хайрладагт итгэдэг - Хэн.н.шүлэг

Би...
Дотоод сэтгэл минь галтай байвал
Гадаад ертөнц маань гэрэлтэйд итгэдэг.
Би...
Амьдрал хэмээх ахуйд халуун сэтгэл оршвол
Аз жаргалыг сэтгэлийн минь харц олдогт итгэдэг.
Би...
Дулаан сэтгэлээр тус бусдад хайрлавал
Сайн сайхан амьдрал удаан тогтдогт итгэдэг.

Урлагын тэнгэр амьдралын хөг аялгуу юм даа

Хөгжим, шүлэг хоёр хамтдаа хоршихоороо ямар яруу, ямар тансаг байдаг билээ дээ. Ийм ч учраас миний амьдралын ихэнхи хэсэг үүнтэй салшгүй холбоотой. 
Би энэ бүхэнд авьяастай биш ч гэсэн энэ орон зай намайг хөглөж, надад урам зориг, сэтгэлийн баяр баясгалан, хайрын мэдрэмж, хамгийн сайхан сэтгэл хөдлөл, амьдралыг үнэлэн гэрэл гэгээг олж харах нүдийг минь нээж өгдөг гэхэд хилсдэхгүй л болов уу? Клейдерманы аязыг сонсоод ямар их сэтгэл хөдөлж, байх суух газар олдохгүй далавчтай бол аль хэдийн тэнгэрийн хязгаарт нисээд оччихсон тогтож чадахгүй байгаа даа хэхэ. 

Урлагын тэнгэр амьдралын хөг аялгуу юм даа, ГАЙХАМШИГТАЙ.

Richard Clayderman - Matrimonio de amor

Үнэхээр гайхалтай аязнуудыг нь сонсох ямар гоё гээч. Би яг дурлах нь ээ хэхэ.

Ричард Клайдерман - Сонирхолтой хөгжимчин

Францын төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, киноны хөгжим болон этника хөгжмийн зохиолч Филипп Паже буюу Ричард Клайдерман 1953 оны 12 сарын 28-нд Парис хотод төрсөн. 
Аав нь түүнд бага наснаас нь төгөлдөр хуур зааж өгсөн ба 12 настайдаа Парисын хөгжмийн дээд сургуульд оржээ. Арван зургаан настнуудын тэмцээнд нэгдүгээр байрт орж байв. Сургалтын төлбөрөө олохоос гадна өөрийгөө хөгжүүлэхийн тулд төгөлдөр хуур тоглож эхэлсэн бөгөөд тэрээр Францын поп дуучид болох Мишель Сарду, Тьерри ЛеЛюрона, Джонни Халлидея нартай хамтарч ажиллаж байв. 

Моцарт бол Хөгжмийн залуу нас

Вольфганг Амадей Моцарт 1756 оны нэгдүгээр сарын 27-нд Австрийн үзэсгэлэнт Зальцбург хотод мэндэлсэн. Моцарт байгалиас хөгжмийн суу их авьяас өвөрлөн төрж гуравтайдаа хөгжим сурч дөрвөн настайдаа анхны бүтээл бяцхан аялгуунуудаа зохиож эхлэв.
Хүүг 6 настай байхад эгчтэй нь хамт дагуулан Мюнхен, Вена, Парис, Лондон Амстердам, Гааг, Женев зэрэг хотуудын төвөөр хөгжимдөөд байлдан дагуулж байлаа. Түүний хөгжимдөхийг бишрэн сонссон европ Моцартад “18-р зууны гайхамшиг” гэж цол хүртээж түүний үнэн гайхамшиг мөн эсэхийг шалгахдаа клавесин хөгжмийн даруулыг бүтээж эсвэл нүдийг нь боож хөгжимдүүлнэ. Үүнийг Моцарт юманд бодохгүй давж гардаг байв. Эцэг нь хүүгийнхээ авьяасыг алдар нэр болгон ашиглахын тулд зохиох туурвих, хөгжимдөх сургууль өдөр шөнөгүй хийлгэх боллоо. 

Р.Эмүжин - Зоргоор залуу насыг хатуурхаж бүү гундаа

Эгшсэн зүрхийг чинь холын холоос дуудаж
Эрхэлж тунисны минь төлөө намайг бүү зэмлэ 

Зүр гөрөөс урамдахад бөмбөчөөд байдаг сэтгэл минь
Зүс бараан үгэнд чинь зүг бууруулаад байна
Тэнгэр зүйдэлгүй гэдэгт итгэдэггүйсэн бол
Тэртээ өрнийг зорин тогоруу юундаа нисэх вэ

Ж.Эрхэмцэцэг - Алзахгүй ээ

Огшуун нулимсаа залгилж зүүднээсээ би сэрлээ
Орой болгон духыг минь үнэрлэдэг аавыгаа зүүдэллээ
Омголон хэрнээ тайвуухан хоолойгоор аялгуу хөглөж
Оройтсон гэмшил болсон сэтгэлийн минь гунигийг тайлчихлаа

Тэргүүндээ мандсан буурал сорондоо нулимсыг минь шингээж
Тэвчээртэй байгаарай охин минь гэхдээн
Тэнгэрт дүүлэх бүргэдийг аваад хүзүүнд минь зүүчихлээ
Тэр бүргэдийн эрч хүчээр биеэн би сэлбэж
Тэвчинээ гээд аавыгаа харан инээмсэглэлээ

Омар Акрам - Falling Through The Rain

2011-03-06

Алекса - Где же Ты?

Yurima - River Flows in You

Симфони хөгжим - Хөгжмийн урлагийн манлай

“Хөгжмийн тэгш эрхт олон төрөл дундаас Их симфони ганцаараа оргил мэт бөгөөд энэ төрөл ер бусын гүнзгий утга агуулах тул хөгжмийн урлагийн манлай больюу”. Д.Шостакович

Симфони хөгжмийн туурвил - Өргөн сүрлэг том симфониос бага хэлбэрийн аяз хүртэлх бүх төрлийг хамаарна. Нэг үгээр хэлбэл симфони найрал хөгжимд зориулж бичсэн аливаа зохиол хамаарна.
Симфони - Эртний грек хэлний энэ үг “нийцэл”, “дуурьсал” гэсэн утгатай. Эрт цагт Грекчүүд хөгжмийн эгшгүүдийн тааламжтайхан нийцэл юмуу эсвэл хоолой нийлүүлэн дуулахыг энэ үгээр төлөөлүүлдэг байв. Түүнээс хожим найрал хөгжмийг ингэж нэрлэдэг болжээ.

С.В.Рахманинов - Хөгжим зохиох нь миний амьсгалах агаар, идэх хоолтой адил

Рахманинов бол туйлын өргөн хүрээтэй бүтээлч, хөгжмийн бараг бүх төрөл хэлбэрийг эзэмшин олон гайхамшигт зохиол туурвисан хүн билээ. 
Гагцхүү зохиолчийн авьяас алдар хүндэтгэл авчирсан бус хүнд ховор тохиолдох гурван их авьяас түүнд заяажээ. Рахманинов хөгжмийн их зохиолч, суут төгөлдөр хуурч, нэрт удирдаач байсан юм.

Төгөлдөр хуурч Х.Л.Клайберн - Хамгийн гол зүйл бол үнэн сэтгэлээсээ байх

Харви Лэвэн Клайберн 1934 оны долдугаар сарын 12-нд Луизана мужийн Шривпорт хотод төрсөн байна. Түүний эцэг Вэн Клайберн нь нефтийн компанид ажилладаг, ээж Рильдия Брайн Клайберн нь төгөлдөр хуурч байжээ. 
 
Багаасаа хөгжимд дурласан жаалхүү ойр орчныхондоо мэдэгдэлгүйгээр бие даан нот сурчээ. Харин хөгжмийн анхны багш нь ээж нь байж. Хожим, түүний багш нь 1905 онд Оросоос гэр бүлээрээ цагаачлан ирсэн Розина Бесси-Левина болжээ. Клайберн 17 настайдаа Нью-Иоркт ирж нэхмэлийн томоохон үйлдвэрийн эзэн Огатес Жулъярдын байгуулсан хөгжмийн коллежид орж суралцсан байна.

Зөв хооллолт

Эрүүл зөв хооллоход тань хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хар талх буюу бүдүүн ширхэгтэй гурилан болон буудайн төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэвэл зохилтой. Мөн загас, шош, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Харин чихэрлэг болон тос агуулсан хүнснээс аль болох татгалзахыг хичээгээрэй. 

Өглөө босоод шингэн зүйл ууж, долоогоос есөн цагийн хооронд заавал юм идэх ёстой. Учир нь өмнөх өдрийн хоол хүнсний тос нь цөсний хүүдийнд тогтонгишдог байна. Энэ үед цөсний хүүдий агшиж нарийн гэдсэнд тосыг илгээдэг аж. Харин дээрх цагт юм идэхгүй бол цөсний хүүдийнд илүүдэл тос тогтонгишиж чулуу үүсгэх эхлэлийг тавьдаг байна.

2011-03-04

Нэрт хийлч Леонид Коган - Би өөрийнхөө мэдрэмжээр хөгжимдөх дуртай

Зөвлөлтийн нэрт хийлч Леонид Коган уран бvтээлийн идэвхтэй дайчин чанараараа ямагт бусдаас эрс ялгагдаж байдаг. Тэр: "Би өөрийнхөө мэдрэмжээр хөгжимдөх дуртай" гэж vргэлж хэлдэг байв.
Vнэндээ тэр хийл хөгжимдөө уусаад шингэчихсэн юм шиг, хvн хөгжмийн зэмсэг хоёрыг ялгаж салгаж боломгvй нэгэн цул мэт сэтгэгдэл төртөл хөгжимддөг нэгэн. Тvvний тоглолтууд хөгжимчний ур чадварын дээд илэрхийлэл болдог байв. Коганы хийл хvчирхэг, өтгөн өнгөтэйн дээр, хийл хөгжмөөс гарч болох бvх л өнгө аясыг өөртөө шингээсэн мэт эгшиглэдэг байлаа. Хэн ч ерийн нэг хийл аваад Леонид Коган шиг дуу гаргаж, хөгжимдөж чаддаггvй байсан юм. Тэр давтагдашгvй хөгжимчин байлаа. Судлаачид тvvнийг: "Коган гартаа хийл барьж төрсөн" гэж бичицгээж байсан удаатай. Тvvний хөгжимдөх ур чадвар нь нэгдэж нягтарсан бөөн эрч хvч байлаа. Леонид Коганы хөгжимдсөн ямар ч бvтээл сонсогчдод жинхэнэ амьд бvтээл болон очдог байсан юм. Италийн нэрт хийлч, хөгжмийн зохиолч Паганинийн тухай уран сайхны кинонд Леонид Коган хөгжимдөж дуу оруулсан нь ерийн нэг тохиолдлын зvйл биш ээ...

Бардам юм даа бардам юм чи бид хоёр - Хэн.н.шүлэг

Баяртай гэж би чамд xэлээд эргэсэн ч
Бурxан минь намайг зогсоогооч гэж
Битүүxэн шивнэж байсан юм
Бардам зан xайрыг минь дийлж урагш алxаx үед
Битгий яваач гэж xэлэx ёстой байсан юм чи

Би чамд хайртай - Хэн.н.шүлэг

Би чамд xайртай залуу минь
Бодоx бүр зүрx догдлуулдаг болоxоор
Болзоx бүр улам татагддаг болоxоор
Залуу xалуун насны мөрөөдөл болон ирсэн
Заяа тавилангийн бэлэг чамдаа би xайртай

Чамд өгсөн миний хайр - Хэн.н.шүлэг

Xайртай юу гэдэг асуулт чинь
Бараг илүү юмуу даа
Xарцыг минь ажиж зүрxийг минь чагнасан бол
Xариулт чамд xэрэггүй ээ
Xайртай гэxэд дэндүү богино юм
Xарамладаг гэxэд дэндүү энгийн юм
Чамд өгсөн миний xайр
Цаас шиг чичиxэд урагдаxгүй
Цас шиг xайлаад урсаxгүй
Уур шиг дэгдээд явчиxгүй
Унтаад сэрэxэд сарниxгүй

Угаас чи л үүнийг xөргөxгүй бол
Утаа нь савсаад үүрд xалуунаараа л байx болно

2011-03-03

Булочкин зууш

Баярын ширээнд хөөрхөн чимэг оруулах зуушийг толилуулж байна. Энэ зуушийг хийхдээ заавал доорхи заавраар хийх албагүй. "Нийслэл" салат, өндөгний салат гэх мэтийн ямар ч салатыг дотор нь хийж болно.

Орох зүйлс:
2 ширхэг чанасан өндөг
100 гр. чанасан креветк
50 гр. улаан түрс
5 ширхэг бөдөнгийн өндөг
Майонез
Ургамлын тос
Давс

Үнэт чулуу №07

moon
Саран чулуу 
Жоншны төрлийн чулуу, цайвар цэнхэрдүүгээс  ягаан туяатай сүүн цагаан хүртэл өнгөтэй байна. Сарны энергийг өөртөө шингээсэн гэдэг нь нэрнээсээ харагдана. Гэхдээ сувдыг бодвол сарны сайн чанаруудыг агуулдаг юм. Шинэ сартай өдөр саран чулуу хүйтэн болж улам тод гялалздаг гэнэ. Тэргэл сартай өдөр төрсөн бүх хүнд саран чулуу нэн ээлтэй. Мөн Даваа гаригт төрсөн хүмүүст ч ээлтэй, учир нь Даваа гариг бүрт Сар Дэлхийг бүрэн эзэгнэж байдаг гэж эртний зурхайчид үздэг байв. Дундад зууны үед саран чулууг дурлагсдын чулуунд тооцдог байжээ.

Үнэт чулуу №06

biruza
Оюу /бирюза/ 
Хагас үнэт чулуу. Ази тивийн улсууд энэ чулууг үнэнч хайрын бэлэгдэл гэж үздэг. Тиймээс ч залуу эмэгтэйчүүдийн азын чулуу гэдэг байна. Эртний оточ нар оюуг олон талын эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Нар мандах үеээр оюу чулууг ширтэж байх нь нүдний хараанд их сайн гэнэ. Мөнгөнд суулгасан оюугаар гоёж явбал нойргүйдэл үгүй болох, цус алдахаас сэргийлэх, яр шарх түргэн эдгэх увидастай. Оюутай ээмэг зүүвэл зүрх судасны өвчин, шар өвчин /гепатит/ зэрэгт сайн. Хэрэв оюуг даавуунд боогоод биедээ авч явж байвал могойд хатгуулах, усанд живэх, аянганд ниргүүлэх аюулд өртдөггүй гэнэ.Үхэх цаг нь ойртсон хүний оюу шигтгээ өнгөө алддаг ажээ.

Үнэт чулуу №05

nefrit
Хаш /нефрит
Энгийн гоёлын чулуу, маш олон янз байдаг. Урт наслалтын чулуу.  Бөөрөнд сайнаар нөлөөлдөг болохоор “бөөрний чулуу” ч гэдэг. Орондоо шээдэг хүүхдийн гудсан доогуур нь шөнөдөө хаш чулуу хийж, өдөр нь гаргаж наранд тавьж байх хэрэгтэй. Шээсний замын ямар нэгэн өрөвсөлтэй эмэгтэйчүүд хашыг хэлхэж хүзүүндээ эсвэл бугуйндаа зүүвэл нэн тустай гэнэ. Мөн дэлүүний ажиллагаа ч сайжирдаг. Бас нүдэнд “үүл” үүсэхээс сэргийлнэ.  Хаш  зүүсэн хүн амжилтаар дүүрэн байдаг гэнэ. Ажил хэргээ бүтэмжтэй байлгахын тулд чигчий хуруундаа хаш  шигтгээтэй мөнгөн бөгж зүүгээрэй.

Үнэт чулуу №04

hrustal
Уулын болор /горный хрусталь/  
Буд гаригтай төрөл нэг энергитэй бөгөөд доржпалам эрдэнэтэй нэлээд төстэйгөөр  нөлөөлдөг. Аливааг хүлээж авах чадвар болон зөн совинг дээшлүүлэхээс гадна  хүмүүстэй харьцах чадварт ч сайнаар нөлөөлнө. Уулын болорыг хэлхэж хүзүүндээ зүүх, эсвэл алт мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүдэг.

Үнэт чулуу №03

topaz
Молор эрдэнэ /топаз/ 
3-р зэрэглэлийн үнэт чулуу юм. Хөхдүү-шараас ягаавтар хүртэл олон өнгийн молор эрдэнэ байдаг. Хөх-цэнхэр өнгөтэй молор эрдэнийг далайчид шүтдэг. Тунгалаг хөх молор эрдэнэ далай тэнгисийг удирдаж шуургыг намсгадаг, хөлөг онгоцыг сүйрлээс авардаг гэж итгэдэг байв. Молор эрдэнэд Тэнгэрийн ван болон Санчир гаригийн энерги шингээтэй байдаг гэнэ. Иймээс энэ чулуу ховсдогч нарын хувьд мэргэжлийн чулуу болдог аж. Ер нь молор эрдэнэ ихээхэн “хэцүү” чулуу учраас түүнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй.

Үнэт чулуу №02

sapfir
Индраанил /сапфир/ 
1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Тунгалаг, хөх ягаанаас индиго-хөх хүртэл өнгөтэй байж болно. Эртний Ромд түүнийг ариун чулуунд тооцдог байжээ. Өндөр сурвалжит бурхантай харьцдаг хүмүүс л индраанилыг зүүх эрхийг эдэлдэг байв. Энэ үнэт чулуу гэр бүлийн ариун сайхныг билэгддэг учраас гэрлэж байгаа хосуудад индраанил дээд зэргийн бэлэг болно. Эзнээ элдэв хараалаас хамгаалж байдаг. Дунд чихний архаг үрэвсэлтэй хүмүүс, мөн вестибулярын аппаратын /тэнцвэр нь алдагдсан/ өвчтэй хүмүүс индраанилыг зүүвэл ихээхэн тустай ажээ. Мөн эрт дээр үеээс далайчид индраанилыг шүтэж, усан онгоц сүйрэх аюулаас авардаг гэж үздэг байлаа. 

Үнэт чулуу №01

aleksandrit
Хувилгаан эрдэнэ /александрит/
Гүн өнгөтэй, 3 каратаас дээш жинтэй бол 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуунд тооцогдоно. Байгалийн гэрэлд тод ногоон өнгөтэй харагддаг бол цахилгаан гэрэлд чернилэн ягаан өнгөтэй болдог. Энэ хоёрдмол өнгө нь хүний цусны хоёрдмол шинжтэй/ артерийн ба венийн/ шидтэй юм шиг зохицдог гэж үздэг. Учир нь хувилгаан эрдэнэ цус төлжилтийг зохицуулах, цусыг цэвэршүүлэх зэрэг нөлөөтэй ажээ.

Үнэт чулууны тухай

Эрдэмтэд чулууны “амьдралыг” сайтар судалсны эцэст чулуунд амьдралын зарим нэг хэлбэр байгааг тогтоогоод байгаа юм. Жишээ нь чулуу амьсгалдаг, амьсгал авалтын хугацаа нь хэдэн жилээр үргэлжилдэг гэнэ. Мөн ургаж томордог, томорсон чулуунаас жижиг бөөрөнхий хэсэг тасарч хуваагдах байдлаар үрждэг байна. Эмийн ургамлыг үндэснээс нь тасалж хатаасны дараа анагаах чадвар нь хэдэн жил л хадгалагддаг бол, чулуу, үндэснээсээ тасарсны дараа анагаах чадвараа хэдэн зуун жилээр хадгалдаг ажээ. 
 

Алимтай пирог

Дэлхий даяар алдартай, улс болгонд хамгийн их хийгддэг пирогны нэг нь алимтай пирог юм. Хэрэв танд ийм хэв байхгүй бол хайруулын таваг, кастрюль, юуг ч хэв болгон ашиглахад болно. Гагцхүү хуванцар бариулгүй байх хэрэгтэй гэдийг анхаараарай.

Орох зүйл:

200 гр. элсэн чихэр
5 ш. өндөг
200 гр. гурил
500 гр. алим

Бялуу хийцгээх үү?

Цахилгаан миксер байхгүй ч та энэ тортыг хийж болно.
Орох зүйл:
6 ш. өндөг
200 гр. элсэн чихэр
250 гр. майонез
1 лааз молоко
500 - 550 гр. гурил
1 цайны халбага сода

2011-03-02

Сарнайн цэцэрлэг

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн байдаг гэнэ. Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:

Хүнсний зөв зохицол - Эрүүл бие

Хоол хийхийн өмнө хүнсний зүйлүүдээ зөв зохистойгоор хольж  хэвшвэл хоол маань амттай бөгөөд эрүүл мэнд, бие организмд ач тусаа бүрэн хэмжээгээр өгдөг. За ингээд, юуг юутай хольж болох, харин юуг болохгүй вэ? 
Болно /шаардлагатай/ 
Шарсан мах + брокколи байцаа 
Шарсан мах бол бидний дуртай боловч ходоод гэдсэнд хорт хавдар үүсгэх эрсдэлийг дагуулж байдаг хоол. Харин брокколи байцаа энэ эрсдэлийг бууруулдагаас гадна бие организмаас хортой бодиснуудыг гадагшлуулдаг увидастай ногоо. Тиймээс энэ хоёрыг хамтад нь идэж байхыг хичээж байвал зүйтэй.

Гомдолгүй инээмсэглэж яваарай

Гомдол гэж нэг тийм жижигхээн харахад хэнийг ч гомдоож чадахааргүй хөөрхөн амьтан. Хэрэв түүнтэй зөв харьцвал хүмүүнд огтхон ч хор хүргэдэггүй. Гомдлыг хүчээр барьж авахгүй эрх чөлөөтэй байлгавал хүнийг ирээд самардаад байдаггүй, мөрөөрөө л явж байдаг. Харин гомдлыг барьж аван өөрийн болгох гэсэн хүн сайнаа үзнэ гэж байдаггүй ажээ. Гомдол бол их жижигхэн болохоор өөрийг нь бариад авсан хүний биеийн зай завсраар санамсаргүй дотор нь орчихдог. Түүнийг бие дотор нь ороод ирснийг амархан мэдэж болдог, яагаад гэвэл биед нь гомдол орсон хүн гомдоод эхэлдэг юм. Учир нь гомдол “Би санамсаргүй баригдчихлаа, намайг гаргаач! Энд их харанхуй, аймаар байна аа, би гармаар байна аа” хэмээн орилж байгаа нь тэр.