2011-05-20

Сайн, муу чанар үргэлж тэмцэлдэж байдаг

Өвгөн индиан ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахан талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсчээ. 
 
Хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа. Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асуув. Өвгөн индиан ач хүүгийнхээ нуруун дээр нөхөрсөгөөр алгадаад

2011-05-10

Г.Мөнхцэцэг - Дурлахсан

Дундуур сэтгэлийн уянга ээдүүлж
Дундуур ч болов дурлаж л нэг үзэхсэн

  
«Дунд голын ногооны» үндэс атаархтал
Дуу болгож хэн нэгнийг эгшиглүүлэхсэн.

Ц.Хулан - Би дургүй

Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинатал хундага хага шиддэг Орос занд дургүй


Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаан олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй

Б.Ичинхорлоо - Эх орон минь

Цэл залуугийн орь ганцхан хайр
Цээжний шарх мэт эмзэг анхны харц


Чөлөө алдуулж нисэх бяцхан шувуудын жиргээн
Цөмийг нь надад итгэж өгсөн Эх орон
Хуучин гутлын уланд чихарна

Б.Ичинхорлоо - Ондоо юуг хүсэх вэ, жаргалтай л суудаг

Амьдрал туршийн диваажин минь монголд байдаг
Амин насны хайр минь чамдаа байдаг
Хэзээний л сурсан зангаараа гэнэтхэн гуньдаг
Хэврэг биеийн минь төгсгөлийг үхэл отдог

Б.Шvvдэрцэцэг - 180

Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илvv нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа хэвтэж чадахгvй зvvнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө. Сэтгэлийн гvнээс шөвөгдөх тэр тvгшvvрт мэдрэмж л ийнхvv урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хvргэв vv дээ. 

Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хангинуулах, хvvхдvvдээ сэрээх гэж vглэхийг нэг чихээрээ сонсч нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө нэг л биш ээ. Бvх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Үсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно.

Б.Шvvдэрцэцэг - Хулан №10

Хоёр охин, зээгийнхээ зургийг хацартаа наасан зургийг нь хараад Хулан өөрийн эрхгvй инээчихлээ. Аав нь ингээд л хаана ч явсан охиноо сэргээж, зоригжуулж, инээлгэж явдаг билээ. Дараа нь Швейцарьт байгаа Нандин найзынхаа и-мэйлийг уншлаа. 
Найз охидын л хоорондоо бичдэг байгаа газрын сонин хачин, ангийнхан, шинэ танил, сvvлийн vеийн моодны тухай урт захидлынхаа төгсгөлд “Хулаан, чи нэг л юм нуугаад байх шиг санагдах юм. Бодоод л байхад чи Анандад хайргvй юм шиг. Урьд нь огт тоодоггvй байснаа яг ноднин өвөл чи яагаад гэнэт Анадтай vерхэх болов оо? Хvvхэдтэй болсноо яагаад хvмvvсээс нуув? Бас чамайг “Энэ зун хурим хийх болсондоо ерөөсөө баярлахгvй байна лээ.” гэж Уянгаа бичсэн байсан. Яагаад? Миний энэ асуултуудад заавал хариулаач гэж би албадах эрхгvй.

Б.Шvvдэрцэцэг - Хулан №09

Би тэгээд Оргил гэж хvv гаргасан. Тэр маань одоо хорин дөрөвтэй. Энэ хvртэл гайхсандаа нvд нь томорчихсон сууж байсан Ганхуяг 
-Юу ? хэмээн өндөлзөхөд авгай нь :
-Би эхлээд яриагаа дуусгачихья. Би тэр хоёрын хойноос Кубад очих гэтэл ээжийн бие муудаад чадаагvй юм. Тэгээд л чамтай учирсан. Дараа нь Ананд гарсан. Энэ тухай чамд хэлье бодсоор чадсангvй өдий хvрчихлээ. 

 
Тэр хvv маань саяхан Москвад хагалгаанд орсон юм. Би тэр тухай утсаар сонсоод л зvрх өвдчихсөн юм гээд тэр цээжнээсээ нэг том юм аваад хаячих мэт санаа алдлаа. 

Б.Шvvдэрцэцэг - Хулан №08

Давирхай шиг гялтганасан хар vстэй, жоготой ширтсэн тунгалаг нvдтэй тэр залуу монгол охины анхны хайрын эзэн байлаа. Москвагийн манантай намраар Лениний ууланд зугаалан, кино театр хэсэн, Калинины өргөн чөлөөгөөр хөтлөлцөн алхдаг асан олон гэрэлт өдрvvдийн дурсамж тэр хоёрын сэтгэлд бий. 
 
Ийнхvv гурван жил хайрын баланд согтуурсаар сургуулиа төгсөхийн өмнө бvсгvй хvv төрvvлэв. Оюутны байрны нэгэн жижиг өрөөнд тусгаарласан тэр гурвын амьдрал дэндvv жаргалтай байж билээ. Даанч хvv их л өвчин ороомтгой байлаа. Буржгар хар даахьтай, уртаас урт сормуустай ботгоных шиг торомгор нvдтэй тэр хvv ямар хөөрхөн амьтан байваа. Гэтэл хvvг дөнгөж ой хvрч байх vеэр Хосегийн эцэг Москвад ажлаар ирэхдээ нартай, далайтай дулаан газар бяцхан ач хvvгээ асрахаар Гавана руу аваад нисчээ. Бvсгvй хvvдээ Оргил гэж монголд нэр өгсөн байлаа. Харин эцэг нь хvvдээ Родриго гэж испани нэр хайрласан юм. 

Б.Шvvдэрцэцэг - Хулан №07

Харин Анандыг хаалга саван гарсны дараа толинд харан vсээ сэнсдэж суусан Хулан босч цонхоор сэмхэн харжээ. Зориуд хойноос нь дуудахгvй юм шvv гэж гvрийсээр гараад явсан хойно нь болохоор тэссэнгvй харсан нь тэр. Мань эр гараашны хаалгаа хvртэл саван их л бухимдуу байгаа харагдах аж. Бvсгvй санаа алдаад цонхноос холдов. Анандын аав, ээж хоёрыг тэднийд очиж бэр гуйсан орой “Энэ тоглоомыг дуусгаад vзье” гэж шийдсэн нь зөвдсөн vv, буруудсан уу гэдэгт тэр эргэлзсээр байлаа. Эмэгтэй хvн өөрийнхөө хайртай хvнтэй биш өөртөө хайртай хvнтэй суувал жаргадаг гэж олон хvнээс сонссон нь худлаа юм гэж vv? Ананд тvvнд vнэхээр хайртай. Харин өөрөө тvvнд тэр их харйынх нь хариуд өгөх юм бийсэн бил vv?

Б.Шvvдэрцэцэг - Хулан №06

-Энэ юу вэ? гэж сөөнгөдvv хоолойгоор арай ядан асуулаа. Хулан эхэндээ балмагдсанаа:
-Захиа гэж бас л сааралтсан хоолойгоор хариулав.
- Би захиа гэдгийг нь харж байна. Чи намайг битгий мангартуулах гээд бай. Түвшин та хоёр ямар холбоотой юм бэ? Чи эртүүд Түвшингээс хүүд бэлэг ирсэн мирсэн гээд л байсан. 
 
Захиагий нь болохоор надаас нуугаад кармандаа хадгалж явдаг байх нээ? Их доромжлох нь ээ энэ чинь. Ананд уурандаа биеэ барьж чадахгүй болсон байлаа. Ядахдаа энэ хэрүүлийн хажуугаар хөгжим чихэнд чийртэй гэгч нь хангинана. Хүү нь сэрэн чарлалаа. Хулан дуугүйхэн шиг хүүгээ очиж авлаа. Хардлага гэдэг хүнийг өөрийн ухаангүй болгодог хойно. Ананд уурандаа тавиур дээрээс хөгжмөө түлхэж унагаад галзуу юм шиг хашгичин:

Б.Шvvдэрцэцэг - Хулан №05

-За, та хоёр эхлээд чимээгvй байж бай. За юу, Миний бодлоор бол Золоо чи тэр хоёрын хооронд юу болж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй.
-Би тэгээд тэдний гэрт нь дандаа очоод байлтай нь биш дээ.
-Vгvй ээ, Мэдээлэгчтэй болохгvй юу. Тэгээд Анандын эцэг эхтэй танилцаад болж өгвөл талдаа татах хэрэгтэй, Хулан тэднийд биш, тусдаа биш, гэртээ байгаад байна гэдэг чинь нэг юм хэлээд байнаа даа. Тэгж байгаад л нэг шанс гарангуут цаадхийгаа өвөртөө оруулаад ав. Мэдээж сексийн ур чадвараараа миний найз тэр муу Хуланг бут цохино биз дээ гээд тас тас хөхрөв.
-За болиоч дээ. Юун аальгvй юм бэ. Чи ч гэсэн секс машин биздээ. 

Б.Шvvдэрцэцэг - Хулан №04

-Тэгвэл эмээ, миний ярьсныг хэнд ч битгий хэлээрэй. За юу. Ялангуяа ээжид. 
-Эмээ нь юу гэж хvнд хэлэхэв. Харин охин минь сайн бодоорой. Хvvхэд эцэггvй болгох муу ч гэсэн өөрийнхөө ч, хvний ч амьдралыг vрээд хэрэггvй шvv. Эмээ нь энийг л хэлье дээ. Хvнд зөн совин гэж байдаг юм. Бод гэж ухаан заяадаг. Сайн бодож хөдөлсөн хvн хий бага гаргадаг юм. Эмээ, ач охин хоёрын хооронд ийм нэг аминчхан яриа болж өнгөрснийг хэн ч мэдсэнгvй. Хулан нууцаа эмээдээ ярьж, бага ч гэсэн сэтгэлээ онгойлгожээ. Маргааш нь Уянга Анандыг дагуулаад ирэв. 

Б.Шvvдэрцэцэг - Хулан №03

((Хотын чинээлэг айлын охин Хулан нэг байр, нэгэн ангийнхаа хөвгvvн Тvвшинд унаган хайраа өгчээ. Ухаалаг , бие даасан бодолтой, шударга зантай охин Хулан сургуульдаа хөөрхнөөрөө толгой цохидог тул хөвгvvд хошууран шохоорхдог. Гэвч Тvвшин л ганцаараа тvvнийг vргэлж тохуурхан шоглосоор байгаад Америк руу явна. 
 
Анхны хайр нь бvтсэнгvйд гутарсан Хулан өөрт нь дурласан Анандтай vерхэж жирэмсэн болдог. Гэтэл Хуланг хvv төрvvлээд амаржих газарт байхад Тvвшин Америкаас утасдан тvvнд хайртай гэдгээ хэлнэ 

2011-05-09

Б.Шvvдэрцэцэг - Хулан №02

-Ямар хөөрхөн ор вэ гэж дуу алдав.
-Салхивчийг нь хаагаарай. Ананд аа, хvvгээ оронд нь тавья гэсээр ээж нь шурхийн орж ирэв. Энэ vеэр нярай хvv vрчигнэн уйллаа.
-Миний хvv гэхэд сураагvй болохоор эвгvй юм. Ямар хөөрхөн vнэртэй юм дээ. Хэнтэй ч адилхан юм бэ дээ. Хамар, хөмсөг нь надтай адилхан юм уу даа гэж хvvг задлах зуур хажууд нь зогссоор байгаа Ананд ганцаараа шахуу ярина. Хулан хvvгээ хуурайлаад аманд нь хөхөө хийж орон дээрээ сандайллаа.
-Яг л чи дvрээрээ байгаа биз дээ. Хөөрхөн байгаа биз. Би анх хvvгээ харсан чинь эхлээд аягvй царай муутай харагдсаан. Тэгээд мөөмөө хөхvvлсэн чинь нээх өрөвдмөөр. Тэгэхэд нь л аймаар хайр хvрсэн гэж Хуланг ярихад вааранд цэцгийг нь хийн, хvvгийн орыг 

Б.Шvvдэрцэцэг - Хулан №01

Май хүүхдээ аваарай! гэх дуунаар Хулан хүнд нойрноос сэрлээ. 
 
Түвшинтэй хөтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нүд нүд рүүгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зүгээр л зүүд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн үрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч:

- Их бүтэлттэй төрсөн болохоор хүчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хүүхдээ удаан орилуулж болохгүй шүү, тархиндаа даралттай гээд эргэхдээ "Ээж нь гэж бас хүүхдээрээ амьтан шив дээ" хэмээн үглэх нь чих дэлсэв. Аргагүй ш дээ, Хулан одоо дөнгөж арван наймтай. Мики Маусын зурагтай хөшиг, дэртэй, өрөөгөөр нь дүүрэн Барби хүүхэлдэй, зөөлөн тоглоомтой, бас Бритни Спирсийн фен ээж. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгүүрийн цонх харагдана.

Б.Шvvдэрцэцэг - Цахилгаан шатанд

Хаврын найртай сайхан өглөө. Сэтгэл нэг л гэгэлзээд. Таксинаас буугаад ажил руугаа ормооргүй ч юм шиг. Улиг болсон ажлын өрөө рүү биш хаа нэг тийшээ, хөгжүүн, цовоо хүмүүстэй, хөхүүн цэнгээнтэй газарт очмоор
 
Нэг л санаашран дэнсэлсэн хачин ч өглөө байлаа. Навч нахиагаа үгүйлэн гуниглах мэт нүцгэн модны саарал мөчир дээр жиргэх ганц болжморыг харж гадаа хэсэг зогсов. Болжморын хэлийг ойлгодог сон бол…

Б.Шvvдэрцэцэг - Ах

Ажлаа тарж гэртээ хариад хийх дуртай ажил маань сонин унших. Эхнэрийн ажлын газар шуудангийн салбартай ойрхон тул тэр маань орой сонингуудаа аваад харьчихна. Харин миний ажлын өдөр юун сонин уншихтай манатай хөвөрсөн их ажил дунд өнгөрнө. Соёлт хүний өглөө шинэ сонин уншихаас эхэлдэг бол минийх эсрэгээрээ. Өглөө нь ажил, орой нь сонин. Ажлаа тарж ирээд зөөлөн буйдандаа тухлан сонин унших ч жаргал шүү.
Хаврын хахир муухай өдөр байлаа, тэр өдөр. Лхагва гариг байсан шиг санагдана. Хавирга нэвт үлээх хаврын салхи улаан шороо босгон, нэвсийсэн хар үүлс тэнгэрийг бүхэлд нь бүрхээд сэтгэлд уйтгар хоргодно.

Б.Шvvдэрцэцэг - Гоо үзэсгэлэнгийн домог

Эрт урьдын цагт агуу хүчит баатар эр байж гэнэ. Аюулт мангасыг дараад тэр баатар үзэсгэлэнт гүнжтэй хуримлан хундага тавилгүй мах идэж… тэгээд мэдээж амар сайхандаа жаргаад төгсөнө. Үлгэрт ингэж гардаг.

Харамсалтай нь амьдрал дээр ч үлгэрийн энэ үзэл санаа үргэлжилсээр л байна. Эр хүн хүч чадалтай, эрэлхэг зоригтой, харин эмэгтэй хүн гоо үзэсгэлэн төгөлдөр байж тэр хүчирхэг эрийн гал голомтыг бадраана аль эсвэл загвар өмсөгч, гоо бүсгүй болоод… Чөтгөр ав, гоолиг биш, хөөрхөн ч биш, бас ахимаг насны эмэгтэйчүүд яах болж байна вэ?

2011-05-08

Ус мэдээлэлийг сонсдог

Доктор Эмотогийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтыг сонирхуулья. Тэрбээр гурван шилэн саванд будаа хийж усаар дүүргэсэн байна. 
Тэгээд сарын турш өдөр бүр эдгээр гурван шилэндээ өөр өөр үг хэлж байж.
Нэг дэхэд нь БАЯРЛАЛАА
Хоёр дахид нь ЧИ ТЭНЭГ

Гурав дахид нь огт анхаарал тавьсангүй.

Ошо - Тэнгэрт нисэх шувуутай адил ямар ч ул мөр үлдээдэггүй

Ошо Ражниш 1931 оны 12-р сарын 11-нд Энэтхэгийн Айшадва хотноо төржээ. 
 
Ошо гэгээрлийн анхны түвшинг 14 насандаа мэдэрсэн бөгөөд он жил өнгөрөх тусам бясалгалын туршлага нь улам бүр баяжиж гүнзгийрч, үнэнийг эрж хайх түүний эрэл хайгуул хэт их ачаалалтай байсан тул эцэг эх, найз нөхөд нь эрүүл мэндэд нь санаа зовж байлаа. Ошо 1953 оны 03-р сарын 21-нд гэгээрч, тэрээр хүний ухамсарын хамгийн дээд түвшинд хүрчээ. Ийнхүү түүний ердийн хүний амьдралын түүх төгсгөл болж эгэл бус хүний оршихуй эхэлсэн гэдэг. Тэрээр гэгээрснийхээ дараа ч Саугарын их сургуулын гүн ухааны ангид суралцсаар байсан бөгөөд 1956 онд онц дүнтэйгээр төгссөн юм. 1957 оноос Энэтхэгийн Раипури дахь коллежид Санскрит хэл зааж эхэлсэн бөгөөд жилийн дараа гүн ухааны профессор болсон хэдий ч  1966 онд ажлаа орхиж орчин цагийн хүмүүст бясалгал хийх урлагийг заахад амьдралаа зориулжээ.

Ошо - Хайр бол эрх чөлөөний цэцэг

Хайр гэдгийг би гадаад ертөнцөд хамааралтай гэж боддог. Мэдээж таны хэлж байгаа дотоод хайрын тухай ойлгож байна л даа. Гэхдээ түүнийг чинь хэн ч юу ч хүртэж мэдэрч чадахгүй юм бол ямар ч утгагүй биз дээ? Жишээ нь багш та ямар ч шавьгүй болчихвол яах вэ?
Хүн төрөлхтөнд хэрэгцээт хайр буюу нөхцөлгүй өгдөг хайр гэж хоёр зүйлийн хайр байдаг тухай С.S.Louise хэлсэн байдаг. Abraham Maslow ч хайрыг хоёр хувааж авч үздэг. Хэрэгцээт бол хайр хэн нэгэн хүн, бусдад нялзах, бусдаас хамаарах хайр. Энэ бол түүхий хайр. Үнэндээ энэ бол жинхэнэ хайр огт биш. Энэ бол зүгээр л хэрэгцээ шаардлага. Чи бусдыг ашиглаж, бусдыг арга хэрэгсэл болгож байгаа төдий. Чи бусдыг мөлжиж, бусдыг ашиглаж, бусдыг эрхшээнэ.

2011-05-05

Б.Шvvдэрцэцэг - Хүнийх

Цолмон өглөө бүр зүрх зүсэм ганцаардал дунд сэрдэг. Өглөө нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлгүй хэсэг хэвтэнэ. Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар, цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасласан хана, хоолны болон гоёлын ширээний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар хөлтэй жижиг шүүгээ, диваны өмнө өөр шиг нь ганцаардангуй хэвтэх гэрийн шаахай... 
Юм бүхэн нь энд нөхөргүй ганцаардсан нэг бүсгүй амьдардагийг илтгэх шиг. Бүсгүй найм гэхэд яг сэрнэ. Шөнө бүхэн нойр нь хулжин зурагтын суваг сольж үзсээр нойрны эмийн хүчинд унтдаг тул үүнээс өмнө сэрж чаддаг ч үгүй ажээ. Тэгээд нүдээ ч нээлгүйгээр хажуудаа тавиастай шилэн аягатай ус руу гараа явуулна. Усаа уучихаад халат нөмрөн өндийж өвдгөө тэврэн хэсэг сууснаа ухасхийн босно. Ус шоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юм уу , чанасан өндөг идчихээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад цаг харахад яг найм дөч болж байдаг юм.

Б.Шvvдэрцэцэг - Муу охин

Би ажлаа тарж ирээд хоол хийж  эхэлтэл манай  сонгино дуусчихжээ. Хөршийнхөөсөө л гуйхаас аргагүй. Намайг Цэндмаа гуайнд ороход дээд сургуульд сурдаг бага охин нь чихээ таглан ном уншиж, ээж нь юм индүүдэж байв. Хоёр тэрсхэн хүүтэй манайх гэж  айлд зурагтын дуутай зэрэгцэн хүүхдийн дуу хадан чих дөжрөм  чимээтэй байдгийн дэргэд, эднийх номын сан шиг л нам гүм байх нь  аятайхан. Тэгээд ч шүүгээ дүүрэн номтойг яана.

Намайг оронгуут гэрийн эзэгтэй хийж байсан юмаа орхин босч 
- ”Суугаач, миний дүү. Аяга цай уу, чихэр ид” хэмээн сайхан загнаж, гал тогооны өрөөнөөсөө хоёр том сонгино авчирч өгөв.

Б.Шvvдэрцэцэг - Эмэгтэй болохсон

Түүнийг төрөхөд аав нь магнай хагартал баярлажээ. Ээж нь ч гэсэн. “Хүүтэй боллоо Ганаа” гэж амаржих газрын хүлээлгийн өрөөний ханан дээр аавынх нь сийлсэн бичээс, байшинг нь их засварт ортол лав арваад жил дурайж байсан гэдэг. Хүү хоёр нас хүртлээ аавынхаа урмыг нэг их хугалсангүй. 

Аав нь түүнтэй хамт хөлбөмбөг тоглоно гэж мөрөөддөгийг ч мэддэггүй байв. Хүүгээ хөл дээрээ баттайяа зогсдог болоод ирэхэд аав нь хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэв. Гэтэл нэг л биш ээ. Тэр хар эрээн бөмбөг хүүгийн сонирхлыг өчүүхэн ч татсангүй. Харин ээжийнхээ эргэн тойронд гал тогооны өрөөгөөр эргэлдэх нь түүнд илүү таалагддаг байв. Гурав, дөрвөн нас хүрлээ.

Б.Шvvдэрцэцэг - Бороо дагасан хайр

Гадаа бороо орж байна. Энэ бол миний хувьд гуниг гутралаар дүүрэн байгаа сэтгэлийг харуулсан тийм нэгэн ширүүнээс ширүүн бороо мэт санагдана. Учир нь би хайр сэтгэлийн талаар маруухан, юу ч мэдэхгүй жаал хүү байхад минь тохиолдсон явдал. 

Гадаа тэнгэр цэлмэг байсан зуны сайхан өглөө Жигжидийн амралтнаас алхаж явах зуур янз янзын л бодол толгойд эргэлдэж,  өөрөө өөрийгөө харах гэж их л хичээн алхлаа. Засмал замыг даган уруудаж бас хааяа нэг өгсөж явсан хэдий ч ер ажрахгүй алхсаар л байсан нь тэр үед би залуу зандан насан дээрээ байж. Одоо би 26 настай Батаа гэх хүдэр чийрэг эр болжээ.

Б.Шvvдэрцэцэг - Ягаан дугтуй

Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас салж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө.  
 
Тэр цагаан халад, эмчийн малгайгаа тайлан богинохон өдөн хүрэм, ноосoн малгай өмсчихөөд арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэвэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй.

Б.Шүүдэрцэцэг - Царай муут

Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна. Ээж биднээс түрүүлэн ирж гуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм. 
 
Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов. Халуун ус тасалдахгүй, шөнө дөл болсон ч машин тэрэгний дуу тасрахгүй л болохоос энэ байрны хувьд аймгийн төвийн байрнаас маань онцын ялгаагүй санагдаж байлаа. Хичээл эхлээд гурав хонож байсан үе. Хотын охид яасан ч нүүрэмгий юм. Би энэ жил есдүгээр ангид орж байгаа ч найз охингүй яваа хүн

Б.Шvvдэрцэцэг - И-мэйлээр илгээсэн ягаахан сарнай

Өвлийн нэг бvvдгэрхэн өдөр. За байз, эмийн сангаас "Читамон" авчихаад интернет кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгvй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан өнгөрдөг юм бэ? 
 
Удахгvй шинэ жил болох нь чөтгөр ав хэмээн бодсоор Сvхбаатарын талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа. Би бол нэг хувийн дээд сургуулийн англи хэлний орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо өндөр нуруутай. Царайлаг ч гэхэд хэцvv, бас vзэшгvй муухай ч төрөөгvй хvн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, FM сонсох дуртай, ердөө л нэг тийм дундаж хvн дээ.

Уруулын будаг

Гоожуурт хүйтэн ус нэгэн хэмээр дусална. Хэн нэгний хөлөө чирэн залхуутай холхих нь чихэнд чийртэй.

Дулаахан, зөөлөн углаашаа хуучирч муудсан шалан дээгүүр чирэн нааш, цааш алхаж байхдаа Ганаа гоожуураас дуслах усыг үзэн ядаж буйгаа мэдэрнэ.


Хүйтэн ус гоожуурын хүйтэн ханыг нэгэн хэмнэлээр балбах чимээ яваандаа тархин дотроос гарч эхлэв. Оюун мэдрэл нь тэрхүү ус дуслах хэмнэлээр лугшин өвдөх аж. Өрөөний халтар хана, өнгө алдан навсайсан гэрлийн бүрхүүл, гал тогооны хэсгийн арга ядсан байдлыг гүйлгэн хараад Ганаа уртаар санаа алдлаа.


Новш гэж. Хов хоосон, бас гашуун.

Эгшигт хайрцаг

Ягаан өнгийн туузаар чимэглэсэн нандин бололтой хайрцгийг эвтэйхэн нээхэд бүсгүйн гар дээр хоёр жижигхэн хос хүүхэлдэй эргэлдэн бүжиж эхлэв. Жин жин жин ... эгшигт хайрцагнаас ид шидийн үлгэрийг санагдуулам хөгжим хөвөрнө. Ялангуяа бүсгүй энэ хайрцгийг нээх болгондоо нэг л гүнжээр өөрийгөө төсөөлдөг. 
 
Хунт нуурын Одетта. Зүүсэн үсний даруулганаасаа ялгагдах юмгүй цагаан царайтай, дүрлэгэр нүдтэй энэ жижигхэн бүсгүй

Жаргаж амжаагүй нар - Хуримын бөгж

Жаргах нарны хурц улаан туяа хараа үл гүйцэх хязгааргүй их далайн гүн хөх усанд тусаад хорвоо дэлхийг сайнтай муутай нь, баянтай хоосонтой нь хэнийг ч үл ялган гийгүүлдэг илч гэрлээ түгээсээр улбар судал татуулан долгилно. 
Далайтай хиллэдэг хотын баруун эрэг дээр нар жаргаж далайн усны хөвөөнөө далд орохыг харах гэсэн хүмүүс оройдоо энд ирцгээдэг. Усны мандал дээр том дугуй улаан наран гэрэлт хүрээ татуулан түр тогтосноо зугуухан доошлон шингэхдээ зул бөхөхийн өмнө зуурхан бадамладгийн адил тун тодоор туяарна.

2011-05-02

Нью-Йорк

Сайхан байлгана гэдэг хүнд даваа юм аа

Амьдралыг үзэх үзэл минь үргэлжийн хөдөлгөөнтэй, адал явдалтай байх ёстой мэт санадаг нь бас л өрөөсгөл ойлголт бололтой. Баярлаж байхдаа уйтгарлах нь тухайн үйл ажиллагаатай холбоотой санан, хүмүүсийн үйл хөдлөлөөс илүүтэй дотоод ертөнц рүү хэт орох нь тийм ч зөв зүйл биш санагдлаа. Урьдын амьдралын хэмнэлд тухайн агшин, тухайн дуу хөөрийн аяз дэндүү сайхан дурсамж, гуниг уйтгарыг үлдээгээд орхисон байхыг үгүйсгэхгүй, тиймээс бүх хүнд нэгэн зэрэг анхаарал хандуулж, сайхан байлгана гэдэг их хүнд даваа юм аа.

Хүн бүр өөрийн үзлээр хандаж, өөрсдийнхөөрөө аашлах юм бол энд ямар ч эмх замбараагүй болох учир хааяа ч гэсэн өөрийн хүслийг хорьж, бусдын хүсэлд цаг зав гаргах хэрэгтэй юм уу даа.