2011-06-30

2011-06-28

Сэтгэлийн эрх чөлөө - Хайр ноорог

Дотоод ертөнц хэмээх гоо үзэсгэлэнгийн хайгуулд зах хязгаар байдаггүй бололтой. Нууцхан хүсэл, тэмүүлэл далдхан оршдог ч сэтгэл хэмээх орон зайд хааяа ч болов гэсэн эрх чөлөөг олгох хэрэгтэй мэт. 
 
Өнөөдрөөс эхлэн би энэ эрх чөлөөг өөрийнхөө сэтгэлд олгохоор шийдэн, буулган сийрүүлэхээр шийдлээ. Илэрхийлэл гэдэг зүйл гайхалтай л даа, гэхдээ миний хувьд мөхөс байвал ойлгоно биз ээ. Дотроо бодсоор л зөвхөн тэр нэг хэсэгтэйгээ амьдрал хэмээх бяцхан урланг төсөөлөхөөс илүүтэй илэрхийлэлээ улам баяжуулан, энэ ертөнцийн гоо үзэсгэлэнд шунан дурлаж, мэдлэг оюунаа хөгжүүлэхээр ийнхүү хуудас цаас, үзгийг хослууллаа.  

Omar Akram - A day with you

Б.Номинчимэд - Хүнийг хамгийн сайн ойлгодог хүн л хамгийн сайн зохиолч байдаг

Хүмүүн гэгч сэтгэлийн амьтан, хүмүний ертөнц гэгч бүхэлдээ сэтгэлийн ертөнц юм. Сэтгэлгүйгээр хүмүний ертөнцийг тодорхойлох, төсөөлөх ахул хий хоосон, амьгүй сүг сүүдэр л төсөөлөгдөнө. 
Сэтгэлээрээ энэ ертөнцийг чимж, адгуус амьтдаас ялгарч байдаг. Хүнээс ч илүүг сэтгэх чадвартай машиныг бид бүтээж чадах авч харин хүн шиг сэтгэлтэйг бүтээх чадвар буян амлаад ч, бурхан тахиад ч байхгүй билээ.  

Ц.Түмэнбаяр - Үхлийн вэб сайт

Хүү тоглосоор л байлаа. Заримдаа улайран галзууртлаа тоглоход цахим машиных нь чадал жолоогүй хүсэл, язганасан хурууных нь хурдыг гүйцэхгүй гацахад компьютерээ хага цохиод хаячихмаар санагдана. 
 
Хүү хар тамхинд орсон мэт тоглоомоо мөнхийн диваажин гэж бодно. Гурван сар тоглоход хүүд орж үзээгүй тогломын сайт интернэтийн сүлжээнд үлдсэнгүй.

Ядам хуруунд бөгж зүүдэг учир

Гарын энэ олон хуруунаас яагаад ядам хуруунд хуримын бөгж зүүдэг вэ?
Эрхий хуруу - Эцэг эх
Долоовор хуруу - Ах, эгч, дүү
Дунд хуруу -Та өөрөө
Ядам хуруу -Заяаны хань
Чигчий хуруу - Үр хүүхэд юм.

Зүрхэнд үйлдвэрлэв

Нар. Нозоором халуун. Нүд анилдан зүүрмэглэхэд тэнгэр нэг цэнхэртэн, нэг харлан харагдах нь зузаан хөх шилтэй төстэй ч юм шиг…

 …Бөмбөгөр шилэн доторх жижигхэн хотыг хэн нэгний нүд анхааралтай ширтэнэ. Тэр шилийг сэгсрэхэд бороо, цас, шороотой төстэй зүйл дотор нь бужигнана. Жижигхэн, бүр маш жижигхэн хүмүүс тийм бужигнаан дотор орох байх газраа олж ядан бөндөгнөхөд тэр өхөөрдөн инээд алдаж, бүр чангаар сэгсэрнэ. Тэгснээ нүдэнд үл үзэгдэх дуслыг томруулагч дуран доор тавиад юуг ч юм түүнд шахахдаа тэр чаг чаг чагхийн нүдээ цавчлан дахин дахин дурандаж, тонголзох нь хөгшин эрдэмтнийг санагдуулна. 

Х.Болор-Эрдэнэ - Цөл

Улайран цэлийх тэнгэрийн хаяа. Тэртээх алс. Омголтсон уруул. Шархирч чилсэн хөлийн таваг. Бусдын хэлдгээр “Юм үзээгүй тэнэг охин” би зөрүүдлэн зүтгэсээр энэ замыг сонгосон. Тэгэхэд хэдтэй байснаа мэдэхгүй. 
 
Ундаасч ядрахдаа тэр өдөр тааралдсан нэгнээс зам асуусан. Хар халуунд хар цувтай явааг нь гайхсанаас биш хэн болохыг нь огт сонирхоогүй. Юүдэнтэй хар цув. Дотор нь юу ч байхгүй мэт санагдах хар ханцуй. Гэнэт тэр ханцуй өөрөө хөдөлж, өгөршиж мойногтсон хар гараар нэгэн зүгт заасан. Тэгээд юүдэнгийн цаанаас “Тэнд ус бий” гэх сонсогдов. Мэдэхгүй юм, надад л тэгж санагдсан. 

Х.Болор-Эрдэнэ - Хаалга

Жирийн л нэг өрөөнд жирийн л нэг бүсгүй шанаагаа тулан бодлогоширон сууна. Түүний суусан сандал нь тийм тухтай юм уу, эсвэл тэр өөрөө тэгтлээ их бодолд автаад байгаа хэрэг үү, бүү мэд. Өрөөний байдлыг ажиглавал бас ч жирийн гэж хэлж болохооргүй юм аа. Бас тэр өрөөг нь өрөө гэж нэрлэхэд ч арай л зохицомгүй. 
 
Бүсгүйн суусан өрөөг хүлээлгийн танхимархуу юм уу гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл тэнд хэтэрхий олон хаалга байх аж. Ихэнх нь томоос томоор нээгдсэн байх бөгөөд зарим нь хүн орж болохуйц хагас нээлттэй харагдана. Бүсгүй ийш тийш эргэлдэх хөөрхөн нүдээрээ тэдгээрийн алин руу нь орохоо шийдэж ядах мэт бодолд автана. Ингэтлээ эргэлзээд байгаагийнх нь учрыг олоогүй тул түүнийг үргэжлүүлэн ажиглахаар шийдэв.

2011-06-27

Харах өнцөг

Аргентиний алдарт гольфчин Роберт Де Винчинзо нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Гэртээ харихаар машин руугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн баяр хүргээд, хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгаа, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү? хэмээн гуйжээ. 
 
Эмэгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул шагналынхаа нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд ”Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.

2011-06-26

Авъяас чадвар

Нэгэн залуу багшийнхаа хамт кофе уухаар гал тогоо руу оржээ. Гэтэл багш нь данхтай кофег авч шалан дээр зүгээр л асгаж эхлэв.  
 
Шавь түлэгдчихгүйн тулд хажуу тийш үсэрч
- Хүлээгээрэй, танд ямар ч аяга байхгүй байна шүү дээ гэхэд
- Чи харав уу? Энэ шалан дээр асгаж үрэн таран хийсэн кофе бол таны авъяас чадвар юм. Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүй, залхуурал бол таны авъяас чадварыг үрэн таран хийж байдаг.

2011-06-23

Х.Болор-Эрдэнэ - Гоо үзэсгэлэн хаана байдгын бэ?

Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
- Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Үүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ? гэж үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.

Х.Болор-Эрдэнэ - Ээж нь гоо үзэсгэлэнг олохоор явсан юм

Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. 
 
Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. 

Х.Болор-Эрдэнэ - Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн

Х.Болор-Эрдэнэ Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн гэсэн бодол өдөр шөнийн алинд боловч сэтгэлийн мухраас байнга л хатган зовоодог байлаа.
Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлт хүний тухай ямархуу юм бичихээ мэдэхгүй, бодолд автдаг байв. Нэгэнт тэр тухай бичихээр шийдсэн л бол бичихээс өөр аргагүй.

2011-06-22

Сэтгэл хэмээх ямар үнэ цэнэтэй билээ

Нэгэн эр гадаадад ажил хийхээр болж, өөрийн хайртай хүнээ уйлуулан оджээ. 
- "Битгий санаа зовоорой! Чамдаа би өдөр болгон захиа бичнэ!" гэв. 
 
Олон жилийн турш залуу үнэхээр хайртай бүсгүйдээ захидал бичсээр байлаа. Гэтэл залууд өөрт нь шинэ ажил нь ихэд таалагдсан тул гэртээ харих бодол, төлөвлөгөө огт байсангүй. Харин нэг өдөр залууд хуримын урилга иржээ. Түүний найз охин нь нөхөрт гарах болсон байв. Бүсгүй найз залуугийнх нь захиаг авчирч өгдөг байсан шуудан зөөгч залуутай суухаар болжээ. Бие биенээсээ алс хол удаан хугацаагаар тасран холдох гэдэг хайр сэтгэлийг хөргөж орхих тохиолдол байдаг ажээ. 

Хайр сэтгэлийн шинж чанарыг Америкийн эрдэмтэн Хелен Фишер 30 жилийн турш судалсан бөгөөд хувь хүний шинжийг бүрдүүлэгч гормоноос ихээхэн зүйл хамаардаг болохыг илрүүлжээ. Тэрээр хүнийг дөрвөн бүлэгт хуваажээ.
- Судлаачид
- Барилгачин
- Удирдагч
- Хэлэлцээр хийгчид

Судлаачид - Хоорондын харилцаа болон өдөр тутмын амьдралд шинэлэг зүйлд тэмүүлдэг.

Барилгачин - Тайван үнэнч, нийгэм доторхи холбоог сайн үүсгэж байдаг.
 
Удирдагчид - Энэ бүлгийн хүмүүс эрс шийдэмгий, шаардангуй байна. Тэд шулуухан ярьж стратегийн бодолтой юм. 
 
Хэлэлцээр хийгчид - Уран бүтээлч нийгмийн хэв шинжтэй хүмүүс. 

Хүн бүрт эдгээр хэв шинжүүдийн дор хаяж хоёр нь илэрдэг. Тэр нь бидний үйлдлийг бүрэлдүүлээд зогсохгүй эсрэг хүйснийхээ хүнийг олоход ч нөлөөлдөг. Аливаа харилцаа сайн, муу өрнөх нь хувь хүний давамгай чанар эсрэг талын хүнтэйгээ хир зохицож байгаагаас хамааралтай юм.

Хайр сэтгэлд ид шидийн мэт зүйл байнга оршиж байдаг боловч эрдэм мэдлэг гэдэг бол хүч чадал. Хэрэв чи өөрийгөө хэн гэдгээ мэдэж, юу эрэлхийлж байгаагаа ойлгож, бусад хүмүүс хэрхэн бие биенийгээ хайрлаж байгааг мэдрэх юм бол өөрийн гэсэн жинхэнэ хайр сэтгэлийг олж түүнийгээ хадгалж чадна. 

Та аль бүлэгт хамааралтай болохоо яаж мэдэх вэ?
Зөвшөөрөхгүй байгаа бол 0 гэсэн үнэлгээ өгнө үү. Хэрэв зөвшөөрөхгүй бол -1, хэрэв зөвшөөрч байгаа бол 2, харин үг дуугүй зөвшөөрч байгаа 3. Хэсэг бүрийн дүнг нэгтгэх шаардлагатай. Тэгээд аль хэсэгт их оноо авсан болохыг тооцоолоод үз. Хамгийн их оноо авсан хэсэгт та хамааралтай.
Судлаач
1. Надад таахын аргагүй нөхцөл таалагддаг
2. Би тухайн нөхцөл байдалд тохируулан замбараагүй үйлдэл хийдэг,
3. Танил эд зүйлс амархан уйдаадаг
4. Миний сонирхлын хүрээ их өргөн
5. Би өөдрөг сэтгэлтэй
6. Би уран бүтээлч
7. Би шинэ мэдрэмжийг байнга эрэлхийлдэг
8. Би байнга шинэ зүйл хийж байдаг
9. Би эрч хүчээр дүүрэн байдаг
10. Би эрсдэлтэй алхам хийхэд бэлэн
Барилгачин
1. Тогтсон дэгийн дагуу үйлдэл хийх нь надад таалагддаг
2. Би удирдлагаа хүндэлдэг
3. Үйлдэл хийхээс өмнө бүх хувилбарыг тооцолдог
4. Би өөрийн үйлдлээ шатрын нүүдлээр урьдчилан төлөвлөдөг
5. Би дэг журмыг дагаж мөрддөг
6. Өөрийн эд хөрөнгийг хамгаалах нь надад ихээхэн ач холбогдолтой
7. Уламжлалт үнэт зүйлсийг дагаж мөрдөж байна гэж манай төрөл садан хэлэх биз
8. Би өөрийн үүргээ нэг бүрчлэн биелүүлдэг
9. Би болгоомжтой байхыг эрмэлздэг
10. Ес суртахуун дээр тулгуурлан хүн биеэ авч явах ёстой
Захирал
1. Би хэцүүхэн тоног төхөөрөмжийг ажиллуулж чаддаг
2. Надад маргаан таалагддаг
3. Хүнд системийг удирдах дүрмийг би сонирхдог
4. Би задлан шинжлэх болон логик оюун ухаантай
5. Би оюун ухааны сэдвээр хичээллэх дуртай
6. Сэтгэлийн хөөрөлгүй асуудлыг шийдвэрлэдэг
7. Би практик болон материалист оюун ухаантай
8. Амьдрал ямар бүтэцтэй, аливаа материаллаг болон нийгмийн механизм хэрхэн бүтэж байгааг судлах дуртай
9. Надад өндөр оюун ухаан шаардсан маргаан таалагддаг
10. Сонголт хийхэд надад хялбар байдаг
Хэлэлцээр хийгч
1. Миний найз нөхөд юу мэдэрч байгааг мэдэхийг би хүсдэг
2. Би оюуны нөхөрлөлийг өндрөөр үнэлдэг
3. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа би сэтгэл зүрхээ чагнадаг
4. Би байнга мөрөөдөж байдаг
5. Бодлоо их амархан өөрчилдөг
6. Сэтгэл хөдөлгөсөн кино үзчихээд хэдэн цагийн дараа ч гэсэн сэтгэл татагдсан хэвээр байдаг
7. Би ургуулан бодох чадвар сайтай
8. Бусдын зовлонг ойлгож мэдрэх чадвар өндөртэй
9. Би өөрийн бодлоо заримдаа ойлгохоо больдог
10. Надад ногдсон сэтгэлийн хөдлөлийг би гүн гүнзгий хүлээн авдаг
Бүх төрлүүдийн сайн болон муу талыг гаргаж ирсэн судлаач Фишер яриа хэлэлцээр хийгчидтэй илүү ойрхон байхыг судлаачдад зөвлөж байна. “Барилгачидтай” тэсвэр тэвчээр зааж, “захирлуудтай харьцахдаа тэдний бардам занг үл ойшоож, харин “судлаачидтай” ярилцахдаа баярлах шаардлагатай гэнэ.
“Барилгачид” аль болох бага тооны асуултыг “судлаачдад” тавьж, “захирлуудын” түргэн шийдвэр гаргадаг байдлыг барих хэрэгтэй юм. “Хэлэлцээр явуулагчидтай” өөрсдийн талаар ярилцах шаардлагатай. Гэхдээ “барилгачинг” зөвхөн “барилгачин л сайн ойлгодог байна.
“Захирлуудад” “судлаачидтай” харилцаа өрнүүлэх нь таалагдаж болзошгүй. Тэд шинэлэг санааг харилцан ярилцаж чадах юм. “Хэлэлцээр явуулагчидтай” харьцахдаа аливаа асуудлыг бүх талаас нь судлах боломжийг олгох хэрэгтэй. “Барилгачдын асуултанд заавал хариулах ёстой. Өөр “захиралтай тааралдсан бол хайр сэтгэлийн талаар мартаж болохгүй.
“Хэлэлцээр явуулагчид” “судлаачидтай харьцахдаа үнэхээр бат бэх харьцаа гэдгийг эдээгүй бол тэдэнд татагдаж болохгүй. “Барилгачид” шүүмжлэхийн тулд асуулт тавьж байна гэдгийн санаж байх хэрэгтэй. “Захиралтай” харьцаж байгаа тохиолдолд зөвхөн ажил хэргийн талаар ярилцах нь зөв юм. Хэрэв “хэлэлцээр явуулагчидтай уулзаж байгаа бол харилцааныхаа талаар дүгнэлт хийхээс зайлсхийх нь дээр.
Судалгаанд оролцсон 30 мянган хүнийхээ түүхийг судалсан эрдэмтэн Фишер сонин дүгнэлтэнд хүрчээ – хүмүүсийг биологийн онцлог л татаж байдаг харин хайр сэтгэл энд огтхон ч хамаагүй байсан гэнэ.
“Судлаачид голдуу ижил төрлийн судлаачдаа сонгож захирлуудад дургүй. Барилгачид голдуу барилгачидтайгаа уулзах дуртай бөгөөд хэлэлцээр явуулагчид таалагддаггүй. Харин захирлууд “хэлэлцээр явуулагчдыг эрхэмлэж барилгачдад тааламжтай анддаггүй гэнэ. Эмэгтэй “хэлэлцээр явуулагчид” “судлаачдыг тун ховор тохиолдолд сонгодог бол “эрэгтэй “хэлэлцээр явуулагчид” “барилгачдыг сонгодоггүй юм байна.
Гэхдээ хувь хүний онцлог хэргийн гол учир биш, хосуудын онцлогоос хамааран хайр сэтгэл амжилттай хэрэгжих нь хэвийн зүйл бөгөөд үүнд тэдний хүмүүжил, анх уулзсан хугацаа, өөр төрлийн нөхцөл байдал нөлөөлдөг юм. Тэгэх тусмаа муу хос гэж байхгүй. Хос бүрт өөрийн гэсэн сул болон давуу талууд бий хэмээн эрдэмтэн нотолж байна.

Глен Ганнигам - Амжилтанд хүрэхийн тулд итгэх хэрэгтэй

Хэдэн жилийн өмнө АНУ-ын Канзас мужид ах, дүү хоёр амьдардаг байв. Хөвгүүд өглөө бүр ангиудын зуухыг галлах ажил хийдэг байлаа. 
 
Нэг хүйтэн өдөр хоёр хүү галаа түлэхээр зуухаа модоор дүүргээд галаа дүрэлзүүлэн асаахын тулд модон дээрээ шилтэй хий асгаад шүдэнзээ зуртал гэнэт их гал дүрэлзэн зуух дэлбэрчээ. Зуух асар хүчтэй дэлбэрсэн бөгөөд бүр байшин доргижээ. Шилэнд үргэлж хийн шингэн хийдэг байсан ч тэр өдөр андуураад бензин хийсэн байсныг сүүлд тодорхойлжээ. Дэлбэрэлтэнд ах нь газар дээрээ нас барж, дүүгийнх нь хөл маш их түлэгджээ. 

Кубизм урсгалын сонгодог төлөөлөгч Пикассо

КУБИЗМ УРСГАЛЫН СОНГОДОГ ТӨЛӨӨЛӨГЧ ПИКАССО

Гайхамшигт хүмүүсийн амьдрал хэзээ ч уран бүтээл шиг нь байдаггүйн жишээ бол ХХ зууны аугаа их зураач Пабло Пикассо билээ. Эв нэгдэл энх тайвны бэлгэдэл цагаан тагтааг анх тэр л зурж байсан ч амьдралын хэв маяг, үзэл нь их зөрчилтэй нэгэн байсан аж. Кубизмыг үндэслэн сюрреализм, авангард урсгалыг зоригтой шүүмжлэхийн сацуу тэдгээр нь улам бүр эрч хүчийг нь оргилуулж байсан юм.

Тэрээр хүүхэд ахуй насандаа бие муутай нэгэн байлаа. Олон ч удаа хүндээр өвдөж, үхэл амьдралын босгон дээр олонтаа ирж байлаа. 1900 онд “Би ноён” хэмээн нэрлэсэн өөрийн хөргөө зурж Парисынхны анхаарлыг бардам төрхөөрөө татах үедээ тэр дөнгөж 18 настай байлаа. Гэвч Пабло Парист алдар хүнд, худалдан авагч нарын аль алинаар нь дутаж байв. Тэрхүү хүнд хэцүү, хүйтэн ядуу, үхэл зовлонгийн жилүүдэд Пабло зогсолтгүй ажиллаж байлаа. Энэ үед түүний “Цэнхэр үе” гэж нэрлэгдсэн өлсгөлөн дүртэй, гомдсон мэт боловч сайхан “Сохор” хүмүүс олноор дүрслэгдсэн билээ. “Цэнхэр үе”-дээ тэр эцэгтэйгээ холбоогоо тасалж, эхийнхээ овгоор Пикассо гэж овогложээ.


1904 онд Пабло Францын Монмартр хотод ирэв. Энд түүний анхны хайрын түүх эхэлжээ. Дашрамд дурдахад түүний этгээд сонин амьдралын гол шүтээн нь эмэгтэй хүн байсан төдийгүй уран бүтээлийнх нь онгод, хүч нь болдог байсан юм. Зурагт дүрслэгдсэн хүүхнүүд бүгд их зураачтай ойр дотно байсан бөгөөд ихэвчлэн тамлуулсан, зовсон мэт дүртэй байдаг нь учиртай ажээ. Пикассогийн эхнэр юм уу, нууц амраг нь солигдоход орон гэр, найз нөхөд, тэжээмэл нохой, ер нь бүх юм нь солигдоно. Тэр ч байтугай уран бүтээлийнх нь арга барил, хэлбэр, зурагт дүрслэгддэг дүрүүд нь хүртэл өөрчлөгддөг байжээ.


Пикассо дурлалаас амархан уйддаг нэгэн бөгөөд хэзээ ч шинэ бүсгүйтэй танилцахаас татгалзддаггүй гэж анд нөхөд нь дурссан байдаг. Эмэгтэй хүн түүний хувьд уран бүтээлийнх нь нарийн нандин чавхдас болдог байсан юм. Олон нийтийн зүгээс түүний энэ явдалд ихээхэн эгдүүцдэг байсан ч гайхамшигт уран бүтээлийнх нь өмнө бишрэн хүндэтгэж тэргүүнээ эрхгүй бөхийн хүндэлдэг байлаа.


Хэдийгээр Пикассогийн хувийн амьдралд олон бүсгүйчүүд орж гарч байсан ч хамгийн нандин хүмүүс нь хүү Паоло, Мари Терез хоёр нь л байлаа. Тэр хорьдугаар зууны уран зургийн аугаа их өндөрлөгийг удтал эзэгнэсэн ч түүнээс хойш хэдэн арван жилийн турш эдүгээг хүртэл хаанчилсаар л байна. Өнөөдөр уран зургийн кубизмын урсгалыг сонгодог төлөөлөгч нь болох Пикассогүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Хорьдугаар зууны аугаа зураачид болох Матисс, Пуссен, Руссогийн дэргэд тэрээр өөрийн урлагийн сүмбэр уулыг босгож чадсан билээ. Нөгөөтэйгүүр бараг бүтэн зуун жил наслахдаа бусад аугаа зураачдыг бодвол баян чинээлэг, элбэг хангалуун амьдралтай нэгэн байснаараа ихээхэн онцлог хүн байлаа.

Би хамгийн баян хүний амьдралаар амьдарч, хамгийн баян хүнээр үхэх болно

Пикассо ба Ван Гог авъяас чадварын хувьд адилхан зураачид байсан хэдий ч амьдрал нь өдөр, шөнө шиг байсан юм. Пикассо амжилтаар дүүрэн, харин Ван Гог бүтэлгүйтэл дүүрэн амьдралаар амьдарсан байна.
Пикассо 30 дөнгөж гарч байхдаа саятан болсон байв. Нас ахих тусам  амжилт нь улам л цэцэглэж, тэрбумтан болсон юм. Анхандаа урлагийн ертөнцөд бага багаар танигдаж эхлэн удалгүй бүр од болж дэлхийн хэмжээний зураач болж чадав.

2011-06-21

Эр хүн харж дурладаг, эмэгтэй хүн сонсож дурладаг

Нэгэн эмэгтэй нөхрийнхөө эзгүйд шургуулган дотроосоо гоёл чимэглэлийн хайрцаг гаргаж ирээд бодол болон гиюүрсэн байдалтайгаар доторхийг нь үзэж байна. Нөхөр нь гаднаас орж ирэх дуунаар нөгөөх хайрцгаа бушуухан шиг буцааж хийгээд нөхөр рүүгээ харан инээмсэглэв. 
 
Асуулт: Энэ бүсгүй нөхрөөсөө юуг нуув?
Хүүхнүүдийн хариулт: Хайрцган дотор нь урьдах амьдралтай нь холбоотой юм байгаа байх... нууц амрагийнх нь захиа зурваснууд... шүлэг... зурагнууд... энэ харьцаагаа дуусгах уу, үргэлжлүүлэх үү гэж бодож байна... хайрцганд жирэмсний тест байгаа байх, гэхдээ өөрийнх нь биш, өөр хүнийх. Нөхрийгөө яахыг нь үзэх гэж хүнээс худалдаж авсан байх, хэрэг болсон үед үзүүлэх гээд....

2011-06-20

Хувцас бурхан - Ижил сонголт

Хүн болгон л өөрийн гэсэн стиль, имиджтэй байж түүгээрээ ялгарахыг хүсдэг. Тэгвэл энэ тохиолдолд, яг нэг агшинд ижил хувцаслалт ямар санагддаг бол?

Хүний ертөнцийн сониноос

- Хvн амьдралынхаа туршид vсээ авахуулахгvй ургуулбал 725 км болно.
- Инээхэд 17 булчин ажилладаг.

- Хvний ДНК 80.000 гень хадгалдаг.

- Зvрхний том, жижгийн хэмжээ гарынх нь атгалттай адил байдаг. 
Ойролцоогоор 220-260 гр.

Алганы хээ - Эрүүл мэндийн шугам

Алганы угаас чигчий хурууны уг хүртэл үргэлжилсэнг эрүүл мэндийн шугам гэнэ.
Амьдралын шугам нь олон жижиг тасархайдсан бөгөөд эрүүл мэндийн шугам нь гүн, тод - Амьдралынхаа турш өвчнөөс салахгүй. 

Салбарлан гарсан шугамуудын аль нэг нь амьдралын шугамд хүрсэн - Тэр хоёр шугамын тохиолдсон хугацаанд хүндээр өвдөнө. Үхлийн аюулд ч хүрч болно. 

Алганы хээ - Амжилтын шугам

Бугуйны угаас ядам хурууны уг хүртэл үргэлжилсэнг амжилтын шугам гэнэ.  
Тасархайгүй,  шулуун  үргэлжилсэн  - Хамгийн сайн.
Амьдралын шугамын дотор талаас эхэлсэн - Хайр  дурлалаар  дамжин  чинээлэг    амьдарна.

Алганы гадна талаас эхэлсэн - Нэр алдар нь ихэнхдээ олон түмний үнэлэлтээр үнэлэгдэнэ. Тийм хүмүүс нь гол төлөв дуучин, жүжигчйн байдаг.

Хувь заяаны шугамаас салбарласан
- Их амжилтанд хүрнэ. Тэгэхдээ хувь заяаны шугамаас салж гарсан тэр цагаас эхлэн амжилтанд хүрнэ. 

Бугуйн угаас дунд  ба  ядам    хурууны  уг хүртэл нэг ч тасалдаагүй үргэлжилсэн - Амжилт нь жигд үргэлжилнэ. 

Алганы хээ - Хувь заяаны шугам

Алганы угаас дунд хурууны уг хүртэл үргэлжилсэнг хувь заяаны шугам гэнэ.

Хувь заяаны шугамны үзүүр нь долоовор хурууны уг руу эргэсэн байдалтай, эсвэл уул шугамаас салбарлан гарсан, салбар шугам нь долоовор хурууны уг руу чиглэсэн - Удирдах ажлын авьяастай, бусдын дунд нэр хүндтэй байхын шинж.

Хэрэв уул шугамаас салаалан гарсан шугамтай - Нэрд гарч алдаршихын шинж.

Дундаа тасархай - Тэрхүү тасархай таарсан насандаа гай зовлон учирна.

Амьдралын шугамтай нийлсэн - Эрт гэрлэдэг, эх, эцэг төрөл төрөгсөддөө туслахын тулд өөрийнхөө амьдралыг ч хайхардаггүй.

Алганы гол дундаас юм уу алганы гадна талаас эхэлсэн - Гадны элдэв нөлөөнд ордоггүй, их ухаалаг, бусдад туслах боловч өөрийгөө бүрэн зориулдаггүй.

Алганы нөгөө талаас эхэлж дунд хурууны угт хурсэн - Бусдын нөлөөнд орохгүй, тахиж шүтэхгүй, худалдааны талаар  бусдад  нөлөөлнө. Хүнийг зан харилцааных нь  дотоод талаар үнэлдэг.

Битүү гогцоо үүсгэсэн - Тэр хугацаандаа албан тушаал, эрх мэдэл буурч гай зовлон учирна.

Хэрэв хувь заяаны шугамны хоёр үзүүр нь гарын алганы дунд зэрэгцсэн шугамаар зөрөлдсөн - Тэр хугацаанд ажил амьдралд нь их өөрчлөлт гарна.

Зөрөлдсөн шугам нь тод - Сайн өөрчлөлт.
Бүдэг - Муу өөрчлөлт гарна.

Алганы хээ - Зүрхний шугам

Хурууны угтаа зэрэгцээ тогтсон шугамыг зүрхний шугам гэнэ. Зүрхний шугам нь гол төлөв хайр дурлал, хүсэл бодолтой холбоотой байдаг.
Толгойн шугамаасаа илүү тод гүнзгий - Хайр дурлал нь хүсэл бодлоосоо илүү байдаг.

Долоовор хурууныхаа угаас эхэлсэн - Хайр хүслээ бусдын санаа бодлыг үл харгалзан тулгадаг.

Дунд хурууны угаас эхэлж алганы захад хүрсэн - Үгэнд оромтгой, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бөгөөд дуу дуулах авьяастай.

Алганы хээ - Толгойн шугам


Гарын алганы гол дундуур үргэлжилсэн шулуун шугамыг толгойн шугам гэнэ.
Шулуун зураасаар хөндлөн огтлон гарсан - Арилжаа наймаа, ажил үйлсдээ амжилт гаргана.

Бугуй эсвэл алганы уг руу тахирлан муруйсан - Бодож сэтгэх, зохион бүтээх, шинийг нээн олох болон урлагийн авьяастай.
“Аз жаргалтай” амьдрахад юу хэрэгтэй вэ? Зуун хүмүүсээс асуухад сэтгэл хангалуун гэр бүл гэх бол зарим нь их мөнгө хожих нь аз жаргалтай амьдруулна гэж итгэдэг.

Амьдралын гол утга учир нь зөвхөн аз жаргалын хойноос хөөцөлдөх бус хайрлах, аз жаргал ба гуниг, эсрэг тэсрэг байдал, түшиг тулгуур ба чадал сорьсон олон янзын туршлага шалгуурыг багтаасан амьдралын дардан бүс замуудтай тулгарч түүндээ талархаж явах явдал юм.

Амьдралын урт удаан замд аялахдаа та байгалиас заяасан уруудаж өгсөх амьдралын мөчлөгүүдийг туулдаг. Гэхдээ үүний гол нууц нь өгсөх үедээ хэт өндөр нисэхгүй, уруудах үедээ хэт доош оролгүй үлдэхэд л байдаг. Харин таны гол зорилго нь амьдрал танд оноож байгаа бүхий л туршлагыг үнэлж эдгээрийн угийн байх тэнцвэржилтээс сурч улам хөгжих юм.

Хэдий мөнхийн аз жаргалтай амьдралд хүрэхгүй ч гэлээ амьдралын бүхий л хэсэгт та юу ч тохиолдсон сэтгэл хангалуун, гүн талархалтай хандаж сурах боломжтой. 

Талархал нь таны мөрөөдлийн амьдралд хүргэдэг
Хэрвээ та өөрийгөө, бусдыг, бас энэхүү гайхамшигт туршлага болох амьдралыг хайрлая гэж хүсвэл талархаж сурах нь хамгийн гол алхам юм. Та оюун санааны ба нийтлэг ойлголт, итгэл үнэмшлээс үл хамааран таныг дүүргэж, эргэн тойронд тань байх далдын энергийн хүчинд талархаж болох юм.

Хийх үйлдэл, үе шатууд:

Өдөр тутам та өөрийн дотоод оюун санааны хүчтэйгээ холбогдох багахан цаг гаргаж байх хэрэгтэй. Дотоод сэтгэлдээ та өөрийн зүрх сэтгэлээ нээж чадах нь танд ямар их урам зориг, өөдрөг сэтгэл өгч болох талаар та төсөөлөх ч үгүй байх. Талархал нь таны зүрх сэтгэлийг нээх гол түлхүүр болдог. Энэ нь таны хайр сэтгэл болон урам зоригийг улам хөгжүүлж, өдөөж байдаг.

Талархал ямар ч хэлбэрээр илэрч болдог. Жишээ нь та талархлын мөргөл хийх, хоол идэхийн өмнө талархал хэлэх, хүслээ шивнэн бичсэн жагсаалт гаргах, сэтгэл сэргээсэн хөгжим сонсох, эсвэл чимээгүй газар сууж бодож эргэцүүлэн, бясалгах аль нь ч бай өдөр тутам талархалд багахан цаг зарцуулах нь таны бие, сэтгэл, оюунд тэжээл, дэмжлэг болж байдаг.

Баталгаажуулах:
Амьдралыг хайрлах хүчиндээ би үргэлж талархаж байдаг.


Оюун ухаантай байгаадаа талархах
Талархсанаар таны оюун ухаан олж, нээх ёстой гайхамшигтай газар гэдгийг та мэдрэх болно.

Өөрийн гэсэн оюун ухаантай байна гэдэг ямар сайхан хэрэг вэ! Таны оюун ухаан бусдад тайлагдашгүй оньсого мэт байх тэр л таны нууцхан дотоод ертөнцийг бий болгож байдаг. Таны оюун ухаан таны найз эсвэл дайсан болох нь таны мэдрэмж, ухамсраа хир зөв залж чадаж байгаагаас, эсвэл залуургүй ухамсар таныг хэрхэн залж байгаагаас л хамаардаг. Таны оюун ухаан яг л цэцэрлэг шиг байдаг. Оюун ухааныхаа цэцэрлэгт та цэцэг л тарихгүй бол үргэлж зэрлэг зулгаах болно.

Оюун ухааны хүчийг мөнхийн мэт бодох нь тэнэг хэрэг юм. Та мэдээллийг 5 мэдрэхүйгээрээ дотогш татаж, мэдээллийг гадагш өөрийн бодол, санаагаараа цацаж байдаг. Таны оюун ухаан ойлголт ухагдахуун, хүч чадал, айдас ба хүсэл мөрөөдлийг танд хэлмэрчлэн тайлбарлаж, шүүж, ойлгуулж байдаг. Оюун ухааныхаа төрөл бүрийн баялаг чадварт талархаж байх нь түүнийг өсөж тэлэхэд тус дөхөм болж байдаг.

Хийх үйлдэл, үе шатууд:
Өдөр бүр нэг шинэ юм сурч бай. Танд урам зориг, шинэ санаа өгөх, өөрөө өөртөө туслах ном, зохиолыг ойр байлгаж бай.

Баталгаажуулах:
Өөрөө бие даан бодож, бусдад туслах боломжийг олгож байдаг оюун ухаандаа би талархаж явдаг.

Алганы хээ - Амьдралын шугам

Амьдралын шугам нь таны амьдрах чадвар болон хугацааг заадаг. Алган дээрх шугамуудын чухал шугамуудын нэг бөгөөд бүхэл амьдралын туршид хадгалагддаг. 
 
Энэхүү шугам нь олоход хамгийн амар бөгөөд бусад шугамуудыг тодорхойлоход ашиглагддаг. Амьдралын шугам нь алганы суурь (доод талаас)-иас дээш 2.5 см орчимд хугарал үүсгэж доошилж байвал энэ нь ерөнхийдөө эр хүн 60-65, эм хүн 70 орчим насална гэх мэдээллийг өгдөг.

2011-06-19

Ангийн багш

Нэгэн удаа багш шавь нартаа хандан, ангидаа байгаа бүх сурагчдын нэрсийг хоёр хуудсан дээр жагсаагаад нэр бүрийн ард зай үлдээхийг хүсэв. Багш хүүхдүүдийг бие биенийхээ талаар бодож явдаг хамгийн сайхан зүйлсийг нэр бүрийн ард бичих даалгавар өгчээ. Хичээлийн хамгийн сүүлийн цаг байсан тул хүүхэд бүр тайван гэгч нь өөр өөрсдийн ажлаа дуусгаад, багшид хураалгаж, гэртээ харьцгааж байлаа. 

Ингээд багш долоо хоногийн эцсээр хүүхэд тус бүрийн нэр дээр ангийнх нь хүүхэд, өөрийнх нь тухай юу гэж бодож явдаг болохыг жагсаан бичсэн цаасыг тараажээ. Анги аз жаргал, инээмсэглэл, баяр баясгалангаар дүүрэв. Хүн бүр л 

2011-06-16

Улаан хилэн даашинз

Тэр нэгэн жил анхны цас бударч байсныг би тодхон санадаг юм. Би аав, ээжтэйгээ хөтөлцөөд, хотын төв гудамжаар алхан явж байлаа. 
 
Энэ хотын хамгийн том дэлгүүрт жил бүр шинэ жилээр асар том сугалаат худалдаа зохион байгуулагддаг тул бид хонжвор хожиж магадгүй гэж сугалаа худалдаж авсан юм. Тохирол явагдахыг хүлээх зуураа Итоны их дэлгүүрийг сонирхохоор бид гудамж уруудан алхав. Энэ дэлгүүр бол хотын хамгийн тансаг дэлгүур байлаа. Хүн бүхний мөрөөддөг, хүсвэл худалдаж авч болох хамгийн үнэтэй, тансаг зүйлсийг гадна талын асар том шилэн хоргондоо хийж тавина.

2011-06-15

Аквариум

Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жил... 

Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.

Хайр ба итгэл найдвар

1942 оны дайны хүнд өдрүүд байлаа. Хорих лагерийн өргөст торны хажууд даарч дагжсан, биеэ дулаацуулах гэж би хойш урагш алхаж байв. Маш их өлсөж байсан боловч энэ мэт байсаар хэр их удсанаа ч мартжээ. Гэтэл торны цаана нэгэн охин алхаж явах нь үзэгдэв. Над руу их л өрөвдөнгүй харахыг нь бодвол энэ хүү чухам яагаад энд байгаа юм бол гэж гайхаж ядан байгаа мэт. Гэвч би түүнээс нулимсаа нууж чадсангүй. 
Free Image Hosting
Тэгтэл өнөө охин халаасаа ухаж байснаа нэг улаан алим гаргаж ирлээ. Ийм нандин зүйл хараагүй ямар их удсан гэж санана. Охин ийш тийш болгоомжтой харснаа инээмсэглэн, нөгөө алимаа тор давуулан шидэв. Би ч бушуухан гүйж очоод, бээрсэн гараараа шүүрч авлаа. Зовлон, үхлийг хүлээсэн миний харанхуй ертөнцөд энэ алим амьдрах итгэл хайрласан юм.

Бэлэгний ном

Katy Perry - Firework

2011-06-13

Шатар - Өөрөө өөртэйгээ нүүх буюу хийсвэр орон зай

ТА ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ НҮҮЖ ҮЗСЭН ҮҮ?

Энэ бол жинхэнэ оюун ухааны гимнастик болдог. Та энэ үед шатрын хожлын үндсэн мөн чанарыг ойлгох болно. 
 
Та өөрөө өөрийнхөө шудрага хийгээд хүчирхэг өрсөлдөгч байснаар шатрын тулааны хожлын нэгээхэн үндэс болох хийсвэр орон зайн өрөг болоод урвуу оюун ухааны мөн чанарыг ухаж ойлгон гүнд нь нэвтрэх ажгуу.

Шатрын хожлын үндсэн мөн чанар нь ЕРДӨӨ Л ХИЙСВЭР ОРОН ЗАЙН ӨРӨГ.

Шатар - Хожил авчрах үндсэн аксиом

ХҮЧИРХЭГ ГАРАА
Та анхнаасаа сул гараа биш бодлогод суурилсан хүчирхэг гарааг хийх нь өрсөлдөгчид сэтгэлзүйн зохилт болдог. 
 
Дэлхийн аварга Р.Фишер Испани гараа гэж нэрлэгдэх тун гайхшруулсан өргөөр эхлэдэг байсан нь түүний амжилтын үндэс гэж үздэг. Ярих бол 50% нь гэдэгтэй тун төстэй.

ЭНГИЙН БОЛООД СОНГОДОГ БАЙ

Шатар - Байрлалын стратеги

1. Гараанд хүүний нүүдэл нь таны хөнгөн боднуудыг хөгжүүлэхэд дэм болдог. Энэ зорилгоос бүү хазай.
2. Гараанд, нэг бодыг хоёр нүүхээс зайлсхий (хэрэв шаардлагай биш бол). Ингэх нь темп алдагдуулна.

3. Нэг нүүдлээр хоёр зорилгод хүрвэл та темпээ хурдасгана. Жишээ нь хүү нь зарим бодруу дайрах зууртаа таны өөрийн бодонд шугам гаргаж болно. Ийм боломжуудыг хайж бай. 


4. Төвийг (d4, d5, e4, e5 нүднүүд) хяналтандаа байлгахыг оролд. Ингэснээр илүү сайн тоглох ба довтлоход амар болно. Адилаар айлын талыг төвийг булаахаас сэргийл.

Шатар - Бэрс, ноёны нүүдэл

БЭРС
1. Мэдээж энэ бол хамгийн хүчирхэг бод, тэрэг болон хөнгөн бодны тусламжтайгаар хамгийн үр дүнтэйгээр тулалдана.
2. Гараанд бэрсээ хол аваачихаас зайлсхий, учир нь энэ нь эсрэг талын гол боднуудаас болж темпээ алддаг. 

Шатар - Тэрэгний нүүдэл

1. Тэрэг нь тэмээний адил нээлттэй шугамтай байх үед хүчтэй байдаг. 

2. Нээлттэй шугамыг тэрэгээрээ эзлэх хэрэгтэй. Нэг нээлттэй шугаманд байрласан хоёр тэрэг нь довтлох боломжийг их болгодог.
3. Таны тэрэг 7 эсвэл 8-р /цагааны үүднээс/ мөрөнд байрласан бол таны эсрэг тоглогчид шүдний өвчин болдог. Уг мөрөнд байрласан хоёр тэрэг нь ихэвчлэн мадлах дайралт эсвэл материал идэх боломжийг бий болгодог.

Шатар - Тэмээний нүүдэл

1. Тэмээ нь эрт хөгжүүлэгдээгүй бол диагнолыг блоклосон өөрийн тань хүүнүүдээс болж хүчгүй болдог. Энэ байдлаас болгоомжил. 
2. Тэмээнүүд нь нээлттэй диагноль байгаа үед хүчтэй ба энэ тохиолдолд танд илүү давуу талыг бий болгоно.
3. Дээрх нөхцлүүдээс үзэхэд тэмээнүүд нь төсгөлд илүү хүчтэй байдаг.
4. Хэрэв таны тэмээ эсрэг тоглогчийн сэлгээ хийсэн талын урт диагоналыг хянаж байгаа бол айлын ноён руу дайрахад чухал хөшүүрэг болж өгнө.

Шатар - Морины нүүдэл

1. Морь нь түгжигдсэн эсвэл замбараагүй байрлалтай үед давуу талтай байдаг. Иймээс тэдэнд үнэлгээ хийж, нүүдлийг нь төлөвлө.
2. Таны морь d6 ба e6 /цагааны үүднээс/ нүдэнд байрлах нь таны эсрэг тоглогчид хүндрэл учруулдаг. Иймээс тэдгээрийг уг нүднүүдэд байрлуулахыг оролд /мэдээж давуу тал бий болгох боломжтой үед/
3. Морь төвд байрласан үедээ илүү хүчтэй байдаг. Тактикийн чанартай л биш бол тэднийг хажуу талуудад (a- and h-files) бүү байрлуул.

Шатар - Хүүний бүтэц

Шатар сурахдаа эхлээд бид боднуудынхаа үүрэг, хэрхэн нүүдгийг мэдэх ёстой, тэгвэл нэг бүрчлэн тайлбарлая.

ХҮҮНИЙ БҮТЭЦ

1. Хүүнүүд нь холбоотой байхдаа хүчтэй байдаг тул эдгээрийг салгахаас зайлсхий.
2. Тусгаарлагдсан эсвэл давхардсан хүүнүүд нь хороогдох нь амархан тул тоглолтын төгсгөл хүртэл салгахгүйг хичээ.
3. Хүүний холбооны хэлбэр нь /\ байх нь \/ байхаас илүү хүчтэй байдаг.
4. Давхардсан хүүнүүд нь хүчийг сулруулдаг, ийм болгохоос зайлсхий.
5. Төвийн хүүнүүдийг хамгаалж байлгаснаар дайралт хийхэд илүү олон сонголт бий болдог.
6. Таны хүүнүүд боднуудынхаа хөлийг хаасан байж болно, ялангуяа тэмээ хүүний хэлхээний ард түгжигдсэн байдаг. Иймээс энэ сул талыг бүү бий болго.
7. Хүүнүүд арагшаа нүүдэггүй. Зарим үед эсрэг тоглогч хүүний бүтэцэд сул тал бий болгохын тулд таны хүүнүүдийг санаатайгаар урагш түлхүүлж болно. Иймээс хүүгээ урагш нүүхий өмнө сайтар бод.

2011-06-05

Оюунлаг залуус бидний ирээдүй - "BIZCHESS - 2011" шатрын аварга шалгаруулах тэмцээн

Сонирхол хүслээрээ нэгдсэн залуусын дунд зохион байгуулдаг уламжлалт шатрын тэмцээнээ энэ жил хоёр дахиа амжилттай зохион байгууллаа.

Биднийг дэмжиж хүрэлцэн ирж тоглосон, бас зохион байгуулсан, тусласан бүх залуусдаа баярлалаа.