2012-10-10

Гантулга - Яг одоо цагт амьдар

1. Сониуч зандаа хөтлөгд
“Надад ямар нэг онцгой чадвар байхгүй. Би зөвхөн туйлын сониуч зантай.”

Ямар зүйл чиний хорхойг хүргэж, сониуч занг чинь өдөөдөг вэ? Тэр л сонирхсон зүйлдээ үнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй. Тэр л сонирхож буй зүйлээ алдалгүй гүйцэж барих чинь чиний амжилтын нууц юм шүү дээ.

2. Цөхрөшгүй зан гэдэг бол үнэлж баршгүй эрдэнэ
“Би тийм сод ухаантай биш, би зөвхөн тулгарсан асуудлуудад илүү удаан хугацаа зарцуулдгаараа л танаас ялгарах байх.”

Яст мэлхий цөхрөлтгүй мөлхсөөр байгаад барианд ордог шүү дээ. Та харин тэсвэртэйгээр бүхнийг давж, зорьсон зогсоолдоо хүрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод үздээ. Түүний үнэ цэнэ нь дугтуйн дээр наасан үеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хүртэл байдаг.