2016-08-18

Photoshop ганцаарчилсан сургалт

Зөвхөн танд зориулсан Photoshop ганцаарчилсан сургалтыг санал болгож байна.
Та сургалтанд хамрагдснаар дараах чадваруудыг эзэмшинэ. Үүнд:
- Зургийг хүсснээрээ эвлүүлэх
- Хар цагаан зургийг өнгөт болгох
- Нүүрний өө сэв арилгах
- Стиль имиджээ тодорхойлох
- Зурган дээрх илүү хэсгийг арилгах
- Хуучин зураг сэргээх
- Өргөмжлөлийн загвар гаргах
- Реклам, зар сурталчилгааны хуудас бэлтгэх
- Өөрийн дотоод ертөнцийг зургаар буулгаж сурах
Эдгээр чадваруудыг эзэмшснээр та өөрийн мөрөөдлийг бодит болгохын зэрэгцээ таны бүтээлч сэтгэлгээ нэмэгдэх болно. Сүүлийн жилүүдэд ажил олгогч нар боловсон хүчин авахдаа бүтээлч сэтгэлгээг нь чухалчлан авч үздэг болсон байна. 

Photoshop програм дээр хүсснээрээ зурагтай ажиллаж, Coreldraw програм дээр зураг, дүрстэй ажиллаж сурснаар та өөрийн ертөнцийг компьютер дээр амилуулах чадвартай болно. Техник технологийн энэ хурдтай зуунд цаг үетэйгээ зэрэгцэн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх чадвартай боловсон хүчин гэдэг бол байгууллагын хөгжлийн нэг хэсэг болж байна.

Хэрвээ та ажилд орох гэж байгаа бол энэ нь таны давуу тал болно. Үндсэн мэргэжлээсээ гадна өөрийгөө байнга хөгжүүлж, боловсруулж байдаг боловсон хүчинд ажил олгогч нар талархалтай хандаж, эргэлзэлгүй сонгох үндэслэл болдог.

Мөн бид багадаа тоглоом, зураг эвлүүлж оюун ухаанаа хөгжүүлдэг байсан бол одоо бид дахин технологийн зуунд шинээр мэндлэж байна. Учир нь та компьютер дээр эдгээр зүйлийг хийх чадвартай байхыг цаг үе, нийгэм маань шаардаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк: Танд баярлалаа ганцаарчилсан сургалт төв хаягаас аваарай. Холбоо барих утас: 88021216