2010-11-13
Гэнэтийн бэлэг
Амьдрал адал явдалтай, сонирхолтой зүйлсээр баялаг байх тусмаа илүү их бадран асч дэлбээлдэг. Таныг, хайртыг тань баярлуулсан өдөр хоногийг эргэн дурсагдах сайхан зүйлсээр чимж, энэ ертөнцөд гэрэл гэгээ нэмж байгаарай.
Гайхажийна
2010-11-10
Шүүмжлэл - Сургамжит өгүүллэг

Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.
Түүний шавийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ...
2010-11-03
Өндөр тэнгэр шиг ААВтайгаан хамт байна аа
Утга уянгын илэрхийлэлд саатахдаа ч энэ хорвоод мэндэлсэн агшнаас энэ мөч хүртэлх сэтгэлийн орон зайг өгүүлэхийг хүсэн хичээн зорилоо.
Тэр нэгэн намар оройн сэрүүнд
Даваа хүү ижийгээн сахин суухдаа
Өдөр хоногийг уртасгаж болдог бол
Өндөр тэнгэр минь ижий бурхныг минь
Өнө хойшид үр надтай нь
Өргөн хорвоог хамт туулуулж хайрлаач хэмээн
Дотор сэтгэлдээ залбиран
Гаднаа тайван сэтгэлийн илэрхийлэл
Инээмсэглэл тодруулан байлаа.
Тэр нэгэн намар оройн сэрүүнд
Даваа хүү ижийгээн сахин суухдаа
Өдөр хоногийг уртасгаж болдог бол
Өндөр тэнгэр минь ижий бурхныг минь
Өнө хойшид үр надтай нь
Өргөн хорвоог хамт туулуулж хайрлаач хэмээн
Дотор сэтгэлдээ залбиран
Гаднаа тайван сэтгэлийн илэрхийлэл
Инээмсэглэл тодруулан байлаа.
Яруу найрагч Доржпаламын ХУРЦ
Яруу найрагч Доржпаламын ХУРЦ гуайн уран бүтээлийг сонирхлоо. Уудам нутгийн сэлүүхэн сэтгэхүйтэй, утга уянгын халилыг сэтгэлийн, ухааны, мэдлэгийн цараараа илэрхийлсэн нь бяцхан санааг сэдүүлэхэд, урамшин олзуурхлаа. Бүлээн дулаан үгсийн хоршил нь, үнэн хатууг зөөллөн илэрхийлсэн ч амьдралын мөчлөгийг нүдэнд харагдтал, сэтгэл гэгэлзэж, шимширтэл өгүүлсэн найраглалд нь хэсэг халамцлаа. Уянгын гурван найраглалын хэсгээс сонирхуулья
Зурагнаас ургасан сэтгэлийн илрэл
2010-11-02
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг /Хэн нэгний шүлэг/
2010-11-01
Анна Ахматова
Үдшийн гэрэл шаргалтан бүүдийгээд
Урин хаврын амьсгал оржээ
Олон жилээр чи минь оройтсон ч
Онолдож надтай учирсанд баярлалаа
Хань болж хажууд минь суугаад
Хайрын зөөлөн харцаар ширтээч
Хөх дэвтэрт бичиж үлдээсэн
Хүүхэд насны шүлгээс минь уншаач

Гэрэлт хорвоогийн сайхныг мэдэлгүй
Гунигт дарагдаж явсныг минь өршөө
Онцгой ганцхан чамайгаа танихгүй
Олонтой эндүүрч явсныг минь өршөө
Урин хаврын амьсгал оржээ
Олон жилээр чи минь оройтсон ч
Онолдож надтай учирсанд баярлалаа
Хань болж хажууд минь суугаад
Хайрын зөөлөн харцаар ширтээч
Хөх дэвтэрт бичиж үлдээсэн
Хүүхэд насны шүлгээс минь уншаач

Гэрэлт хорвоогийн сайхныг мэдэлгүй
Гунигт дарагдаж явсныг минь өршөө
Онцгой ганцхан чамайгаа танихгүй
Олонтой эндүүрч явсныг минь өршөө
Г.Оюун-Эрдэнэ: Яадгийм миний омголон залуу нас ..
Г.Оюун-Эрдэнэ: Энэ миний зүрх сэтгэл чи бүүр ав
Г.Оюун-Эрдэнэ: Бороотой өдөр болзмоор байна
Subscribe to:
Posts (Atom)





