2011-03-03

Үнэт чулуу №01

aleksandrit
Хувилгаан эрдэнэ /александрит/
Гүн өнгөтэй, 3 каратаас дээш жинтэй бол 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуунд тооцогдоно. Байгалийн гэрэлд тод ногоон өнгөтэй харагддаг бол цахилгаан гэрэлд чернилэн ягаан өнгөтэй болдог. Энэ хоёрдмол өнгө нь хүний цусны хоёрдмол шинжтэй/ артерийн ба венийн/ шидтэй юм шиг зохицдог гэж үздэг. Учир нь хувилгаан эрдэнэ цус төлжилтийг зохицуулах, цусыг цэвэршүүлэх зэрэг нөлөөтэй ажээ.

Үнэт чулууны тухай

Эрдэмтэд чулууны “амьдралыг” сайтар судалсны эцэст чулуунд амьдралын зарим нэг хэлбэр байгааг тогтоогоод байгаа юм. Жишээ нь чулуу амьсгалдаг, амьсгал авалтын хугацаа нь хэдэн жилээр үргэлжилдэг гэнэ. Мөн ургаж томордог, томорсон чулуунаас жижиг бөөрөнхий хэсэг тасарч хуваагдах байдлаар үрждэг байна. Эмийн ургамлыг үндэснээс нь тасалж хатаасны дараа анагаах чадвар нь хэдэн жил л хадгалагддаг бол, чулуу, үндэснээсээ тасарсны дараа анагаах чадвараа хэдэн зуун жилээр хадгалдаг ажээ. 
 

Алимтай пирог

Дэлхий даяар алдартай, улс болгонд хамгийн их хийгддэг пирогны нэг нь алимтай пирог юм. Хэрэв танд ийм хэв байхгүй бол хайруулын таваг, кастрюль, юуг ч хэв болгон ашиглахад болно. Гагцхүү хуванцар бариулгүй байх хэрэгтэй гэдийг анхаараарай.

Орох зүйл:

200 гр. элсэн чихэр
5 ш. өндөг
200 гр. гурил
500 гр. алим

Бялуу хийцгээх үү?

Цахилгаан миксер байхгүй ч та энэ тортыг хийж болно.
Орох зүйл:
6 ш. өндөг
200 гр. элсэн чихэр
250 гр. майонез
1 лааз молоко
500 - 550 гр. гурил
1 цайны халбага сода

2011-03-02

Сарнайн цэцэрлэг

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн байдаг гэнэ. Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:

Хүнсний зөв зохицол - Эрүүл бие

Хоол хийхийн өмнө хүнсний зүйлүүдээ зөв зохистойгоор хольж  хэвшвэл хоол маань амттай бөгөөд эрүүл мэнд, бие организмд ач тусаа бүрэн хэмжээгээр өгдөг. За ингээд, юуг юутай хольж болох, харин юуг болохгүй вэ? 
Болно /шаардлагатай/ 
Шарсан мах + брокколи байцаа 
Шарсан мах бол бидний дуртай боловч ходоод гэдсэнд хорт хавдар үүсгэх эрсдэлийг дагуулж байдаг хоол. Харин брокколи байцаа энэ эрсдэлийг бууруулдагаас гадна бие организмаас хортой бодиснуудыг гадагшлуулдаг увидастай ногоо. Тиймээс энэ хоёрыг хамтад нь идэж байхыг хичээж байвал зүйтэй.

Гомдолгүй инээмсэглэж яваарай

Гомдол гэж нэг тийм жижигхээн харахад хэнийг ч гомдоож чадахааргүй хөөрхөн амьтан. Хэрэв түүнтэй зөв харьцвал хүмүүнд огтхон ч хор хүргэдэггүй. Гомдлыг хүчээр барьж авахгүй эрх чөлөөтэй байлгавал хүнийг ирээд самардаад байдаггүй, мөрөөрөө л явж байдаг. Харин гомдлыг барьж аван өөрийн болгох гэсэн хүн сайнаа үзнэ гэж байдаггүй ажээ. Гомдол бол их жижигхэн болохоор өөрийг нь бариад авсан хүний биеийн зай завсраар санамсаргүй дотор нь орчихдог. Түүнийг бие дотор нь ороод ирснийг амархан мэдэж болдог, яагаад гэвэл биед нь гомдол орсон хүн гомдоод эхэлдэг юм. Учир нь гомдол “Би санамсаргүй баригдчихлаа, намайг гаргаач! Энд их харанхуй, аймаар байна аа, би гармаар байна аа” хэмээн орилж байгаа нь тэр. 

2011-02-13

Ичинхорлоо - Цэл залуугийн гуниг

Цэл залуугийн гунигийг минь юу ч орлохгүй
Цэвэр ариун яг л шүүдэр мэт бардамхан гуниг
Хэн ч надаас булаахгүй агуу эрх чөлөө
Хэзээнээс намайг эзэмдсэн аниргүйн суу алдар аа

2011-02-11

Онож хэлсэн ганц сайхан үг

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дүүлэн нисэх хүсэл тэмүүллийг өгдөг. Аав ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирох нь үнэхээр өхөөрдмөөр хөөрхөн харагддаг.
 

2011-02-08

Хаанаас ч хамаагүй олж ирсэн хайрын мөртүүд

Чи миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
* * *
Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Хааяа санаад уйлах гэж
Чамдаа би зоргоороо дурлахсан
Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан