1942 оны дайны хүнд өдрүүд байлаа. Хорих лагерийн өргөст торны хажууд даарч дагжсан, биеэ дулаацуулах гэж би хойш урагш алхаж байв. Маш их өлсөж байсан боловч энэ мэт байсаар хэр их удсанаа ч мартжээ. Гэтэл торны цаана нэгэн охин алхаж явах нь үзэгдэв. Над руу их л өрөвдөнгүй харахыг нь бодвол энэ хүү чухам яагаад энд байгаа юм бол гэж гайхаж ядан байгаа мэт. Гэвч би түүнээс нулимсаа нууж чадсангүй.
Тэгтэл өнөө охин халаасаа ухаж байснаа нэг улаан алим гаргаж ирлээ. Ийм нандин зүйл хараагүй ямар их удсан гэж санана. Охин ийш тийш болгоомжтой харснаа инээмсэглэн, нөгөө алимаа тор давуулан шидэв. Би ч бушуухан гүйж очоод, бээрсэн гараараа шүүрч авлаа. Зовлон, үхлийг хүлээсэн миний харанхуй ертөнцөд энэ алим амьдрах итгэл хайрласан юм.






