2012-05-13

Үргэлжлэл

Инээдмийн жүжигчин, шилдэг илтгэгч нар танхим дахь хүмүүсээ мэдэр, тэдний хэмнэлийг өөртөө нийцүүлэхдээ гарамгай байдаг. Инээдмийн жүжигчид гол төлөв үзүүлж буй үзүүлбэрээ хүмүүстэй холбоотой зүйлийг хэлж, тэдэнд ханддаг. Тэд үзэгчдийн анхаарлыг маш хурдан татаж, тэдэнтэй холбоо үүсгэн, тэнд буй хүмүүс ч инээдмийн жүжигчинг өөрсдийн нэгэн адил хүлээн авдаг. Ийм үед танхим дахь хүмүүс уг жүжигчинд анхаарал хандуулж, түүний хэлсэн бүх зүйлийг хүлээн авдаг.
Та хамтран ажиллагч хэн нэгэнтэй нийтлэг төстэй шинж чанар байгаа эсэхийг олж мэд. Танд хугацаа байвал өмнө үүсгэж байгаагүй холбоог үүсгэж чадна. Тухайлбал арга хэмжээнд оролцохоор явж байгаад замын түгжрэлд ороход бусдад ч бас ийм зүйл тохиолдож болохыг ойлго. Тэрбумтнаас өгсүүлээд жирийн ээжүүд, оюутнууд замын түгжрэлд орж дэмий л сууж байдаг. Замын хөдөлгөөний хүндрэлтэй байгаа асуудлын талаар хүмүүст өөрийн саналыг хэлэхэд л олон хүн санал нэгтэй толгой дохихыг та харна.
Ухаалаг бизнесмэн бүх л нөхцөлд байдалд бэлтгэлтэй байдаг.

ЕС. ЦОХИЛТОО ХУВИЙН БОЛГО

Та хэнд хандаж буйгаа мэд

Та хэнтэй ярьж байгаа тэр хаанаас ирсэн болохыг мэд. Та хэлэлцүүлэг, дайн дажин, олон нийтийн ажилд оролцсон ч, өмнөө байгаа хүний тухай болон тэр юу хүсч байгааг олж мэдснээр та сайн харилцаа тогтоож чадна.
Хүмүүс өөрөөсөө өөр бусад хүнийг боддоггүй бөгөөд тэд юу хүсч буйгаа л авах гэж оролддог. Өөрийнхөө хэрэгцээг бодохоос бусдын зорилгыг үл тоон, бусдын амжилт хүсэл сонирхлыг үл ойшоодог.
Аль ч үед бие биеэ сонсож, нийтлэг сонирхол, туршлага солилцсноор сайн харилцааг үүсгэж болдог. Таныг сонсож буй хүмүүсийн тоо их бага ч байсан дуу хоолойг сонсох нь чухал байдаг юм шүү.

Үргэлжлэл БАЙНГЫН ХЭВШМЭЛ БАЙДАЛ НЬ ТАНЫГ УНТАА БАЙДАЛД ОРУУЛНА

Зарим хүмүүс
-       Би ингэж ойлгодог
-       Би ийм л хүн
-       Надад дандаа л ийм байдаг. Би юу ч өөрчлөхгүй гэх мэт шалтаг хэрэглэдэг. Ийм хүн өөрчлөлтөөс үнэхээр айдаг нэгэн юм.
Өөрчлөлт бол зайлшгүй, хэрэгтэй зүйл юм. Үнэн хэрэгтээ энэ нь таны зөн совин, дадал заншлын эсрэг, амьдралыг өөр өнцгөөс харах боломжийг олгоно. Байнгын хэвшмэл байдал нь таныг унтаа байдалд оруулна. Заримдаа өөрөөр хариулах, хэв загварыг эвдэх боломжийг та эрэлхийл.

НАЙМ үргэлжлэл ТАНЫ ЗӨН СОВИН ХӨГЖИМ ШИГ ЭГШИГЛЭНЭ

Өөрийн зөн совингоо дагаснаар халдашгүй байдлыг бий болгоно. Энэ таны сүр хүчийг бэхжүүлнэ гэдгийг санаарай.
-       Өөрийн үнэт зүйлс, хамгаас дээдэлдэг итгэл үнэмшлээ тодорхойл. Танд юу хамгийн чухал болохыг оюун санаандаа төвлөрүүлэн, тунгаан бод. Таны үнэт зүйлс таны гаргасан шийдвэрт нөлөөлнө гэж төсөөл.
-       Өөрийн сэтгэл зүрхэндээ итгэж, шалтгааныг нь сонс. Шинэ санаа, арга замыг нээлттэй орхисноор та болон таны зөн совин хөгжим шиг эгшиглэнэ.

2012-04-28

Үргэлжлэл. Зөн совингоо сонс

Таны буруу болохыг хүн бүр, юм бүхэн тулгаж байхад өөрийн зөн совингоо дагахад хүч хэрэгтэй. Өөр өөр үзэл бодолтой, өндөр үнээр бий болсон ганхашгүй баталгааны эсрэг ганцаар зогсох нь хэцүү. Заримдаа тэр нь зөвхөн таны хийх ёстой зүйл ч болдог. Та заримдаа өөрийн дотоод сэтгэлийг сонсож, тэд танд юу гэж хэлэхийг сонсож итгэх ёстой байдаг.
Эцсийн эцэст шийдвэрийн хариуцлага танд ноогдоно. Энэ бол таны амьдрал, гэр бүл, бизнес, мөнгө, сонголт юм.

Найм. Дотоод сэтгэл бол таны хамгийн сайн зөвлөх

Өөрийн зөн билгээ сонс
"Apprentice"-ийг зохиогч Марк Бурнеттэй уулзах тэр агшинд тэрбээр хүнийхээ болон мэргэжлийн хувьд 100% итгэл хүлээлгэж болохыг би мэдэрсэн. Тиймээс Марк надад таалагдаж, би түүнд бүрэн итгэсэн. Би түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэрсэн. Гэвч яагаад гэдгийг мэддэггүй мөртлөө уулзаж байсан хүмүүсээ зэвүүцэн үзэх тохиолдол байсан. Хэдийгээр би шүүгч болохыг хүсээгүй ч өөрийн дотоод зөн совингоо мэдэрч итгэхэд суралцсан юм. Энэ бол миний хамгийн үнэтэй зөвлөгчийн нэг. 

2012-04-27

Урам зориг, эрч үг хайрлах үгс

Амжилтанд хүрэхэд нууц гэж үгүй
Гагцхүү нэг ч цаг, нэг ч минутыг бүү алд



 

Туулсан бэрхшээл бүхэн чинь чамайг өнөөдөр хэн байхад чиглүүлсэн.
Хэцүү бэрхшээл бүхэн чинь чамайг өнөөдөр улам хүч чадалтай болгосон.
Бүү гутар харин ч баярла.


Үргэлжлэл. ӨӨРТӨӨ ЭРГЭЛЗЭЭГ ТӨРҮҮЛ. ЭНГИЙН БАЙ

Эрсдэл дагуулсан боломж буюу бусдыг цааш нь түлхэх нөхцөл байдлыг эрж хай. Хүмүүс айдастай хэрнээ яагаад эрх мэдэлтэй байдгийг олж мэд. Бүх зүйл өөрчлөгддөг. Шинэ хөгжил дэвшил, өөрчлөгдөж буй нөхцөл байдал, таны онцгой авьяас чадвараас улбаалан хандлага өөрчлөгддөг.

Төлөвлөгөөндөө эрсдлийн хэмжээг тооц. Төслөөс олох ашиг эрсдлийг бүрэн нөхөж чадах эсэхийг тооц.

Эрсдлээ багасгах аргуудаас судал. Заримдаа төслийн зөвхөн тодорхой хэсгүүдийг авч үзэх аль эсвэл эрсдлийг багасгах түнш хамтрагчийнхаа талаар бодож үз.

Үргэлжлэл. МЭДЛЭГТ ТЭВЧЭЭР ХЭРЭГТЭЙ


Алдаа гаргахаас бүү ай.

Олон хүн алдаа гаргахаас айж, юм хийдэггүй. Тэд мөрөөдөж, ярьж мөн төлөвлөдөг боловч өөрийн мөнгө, хүчин чармайлтаа тавьж, шийдвэрлэх алхам хийдэггүй. Бизнест амжилт олохын тулд эрсдлийг өөр дээрээ авч үзэх хэрэгтэй. Та алдсан ч түүнээсээ суралц. Мөсөн дээр унаагүй олимпийн аварга гулгагч гэж хаа ч байхгүй. Гулгагчид ур чадвар эзэмшихийн тулд зөвхөн харж, ярилцаад байдаггүй. Харин тэд унаж байж мэргэшдэг.

МЭДЛЭГТ ТЭВЧЭЭР ХЭРЭГТЭЙ. Үйл хөдлөл, эр зоригийг шаардана. Тэвчээр эр зоригийг нэгтгэвэл та ялагч болно.

Долоо. Хийж буй зүйлд баталгаа хэрэгтэй

Эрсдэлд орж бас эрсдлээс ангижирч сур

Зарим хүмүүс бодит ертөнцөд ажиллахдаа номын дуу сонссон атлаа нэг л учгийг нь олохгүй байх нь бий. Нөгөө хэсэг нь хар ухаанаараа хийж дадснаасаа өөр зүйлийг хийж барахгүй байх нь ч бий. Бид “Apprenitice”-д нэлээд өндөр боловсролтой нэр дэвшигчдийг албан бус сургууль төгссөн хүмүүстэй өрсөлдүүлсэн юм. Хоёр баг яаж ажиллаж байгааг ажиглахад тэдний амжилтын түлхүүр боловсрол бус, туршлага болохыг олж мэдсэн. Туршлага бол үйл хөдлөл, хийж буй зүйлээс ирдэг. Гэхдээ эрсдэл дагуулдаг. Мэдлэг бол чухал хэдий ч дан ганц мэдлэг хангалттай бус юм. Та мэдлэг дээрээ суурилан түүнийгээ ажилдаа ашиглан хөдлөх ёстой. Хийнэ гэдэг бол та хэрхэн суралцсан, түүнийгээ батлан харуулж буй хэрэг юм.

2012-04-25

Үргэлжлэл. Таныг хүндэтгэн сайн зөвлөгөө өгч чадах хүмүүст ханд

Ажилтнаа халахдаа мөрдлөг болгох зөвлөмж

Тухайн ажилтантай та ярилцснаар түүнийг байлгах, эс байлгах асуудал төдөлгүй шийдэгдэх тул ажилтны ажлын гүйцэтгэлийг авч үз. Ажилтнаа сайн ажиллуулж чадаж байгаа нь ХҮЧТЭЙ УДИРДАГЧИЙН ШИНЖ юм.
Гүйцэтгэл муутай ажилтанг тусгай сургалтанд суулгаж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлаар засч болох эсэхийг хар

Үргэлжлэл - Дүрмээр тоглох

Ажилтнаа халах нь эрсдэл дагуулдаг учраас тодорхой тооцоо, үндэслэлгүйгээр хэзээ ч бүү хал. Халагдсан ажилчид гол төлөв эсэргүүцэж хуучин ажил олгогчоо шүүхэд өгч, зарим нь заналтайгаар нөхөн төлбөр авдаг.
Та ямар учраас, яагаад ажилтнаа халах болсон талаар дүрэм журам боловсруулж өөрийгөө хамгаал. Дараа нь уг дүрмийг захиандаа дурьд. Хуулийн өмгөөлөгчтэй зөвлөлдөж, ажлаас халах дүрэм, журмыг хянаж үзэх хүсэлт тавь. Үүнийг үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэж үз. Зөвхөн ганц шүүх ажиллагаанаас болж та болоод таны бизнесийг саатуулахаас гадна хамгаалалт хийхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдана. Хэрэв та ялагдвал таныг бизнесээс бүрмөсөн түлхэн гаргах болно.