2015-09-10

Аз жаргалын эрэлд

АМЬДРАЛЫН МӨН ЧАНАР 
Хаа сайгүй зөвхөн мөнгө, биет эд баялгийн төлөө л амьдарч буй хүмүүс зөндөө байна. Гэхдээ зарим нь, магадгүй ихэнх нь дотроо эд хөрөнгөнөөс илүү амьдралын утга учрыг эрэлхийлж буй. Учир нь мөнгө, эрх мэдэл бол сэтгэлийн амар амгаланг авчирдаггүй. Заримдаа баяжиж хөлжин, эрх мэдлээ зузаатгах тусам санаа зовох асуудал улам ихэсдэг. Эд хөрөнгөтэй болохыг эрхэм зорилгоо болгох ёсгүй. Гадна талын материаллаг хөгжил нь дотоод сэтгэлийн хөгжилтэй хосолсон байх учиртай. Хүн бүр өөрийн мэдрэмжтэй, баярлаж, зовж, өрөвдөж шаналдаг сэтгэлийн хөдөлгөөнтэй амьтан. Энэ нь бидний дотоод сэтгэл, бодол санаатай холбоотой. Тийм учир дотоод үнэ цэнэ гэдэг нь сэтгэл амар амгалан байхын үндэс суурь юм. Амьдралын зорилго бол аз жаргал. Аз жаргалтай амьдрахад материаллаг гадаад хүчин зүйлсээс гадна сэтгэлийн, оюун ухааны дотоод хүчин зүйл их чухал. Материаллаг баялаг, хөгжлийг хэдэн зууны түүхтэй уламжлал, ёс заншилтайгаа хослуулах хэрэгтэй. Техник технологийн хөгжил, орчин цагийн боловсрол, биет эд хөрөнгө нь хүний бие махбодийг ая тухтай байлгадаг бол уламжлалт үнэ цэнэ бол сэтгэлийн амар амгаланг мэдрүүлнэ. 

БУРХАН БАГШ БҮХНИЙГ БҮТЭЭГЧ БИШ 

Аз жаргалын афоризм

1. Инээгээгүй өдөр бүрийг дэмий алдсан өдрүүдэд тооц. Чарльз Чаплин

2.  Аз жаргалтай амьдрал амгалан сэтгэлд оршино. Цецерон

3.  Толгойд минь өвлийн хяруу уналаа ч гэсэн зүрх сэтгэл минь мөнхийн хавараараа. Виктор Хюго

4.   Цаана нь дэгээ гогдоогүй гэдгийг мэдтлээ аз жаргалын өгөөшийг бүү үмх. Томас Жефферсон

5.   Аз жаргалыг бусадтай хуваалцах тусам аз жаргалын үнэ цэнэ өсч байдаг.  Моримура Сэйча

6.  Мянган зулыг нэг зулаар асааж болно. Аз жаргалыг хуваалцахад хэзээ ч багасдаггүй юм. Сиддхарта Гаутама

7.  Ажлаа аз жаргал болго, аз жаргалыг ажил болго. Энэ бол миний амьдрал. Бертан Рассел

8.  Уй гунигаа нууж чаддаг хүнээс баяр хөөрөө нууж чаддаг хүн илүү агуу юм. Йоханн Лаватер

9.  Тоглоом наадамд цаг гаргадаггүй хүн хожмоо өвчин зовлонд цаг зав гаргах болно. Жон Уонамейкер

Аз жаргалыг алсаас бүү хай

Ингэхэд ер нь аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч юм байгаа тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний  л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг  хайж амьдарч байгаа түм,  буман хүмүүсээр дүүрэн.

Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөрсөн,  ирээдүй цагт дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бодож сэтгэдэг.  Тэгвэл тэр хайгаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд  ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз  жаргалыг  амсч л байдаг. Гол нь түүнийг мэдрэх нь л чухал.  Хажуугаар нь таагүй, тавгүй зовлонтой зүйл болж л байдаг. Хожим тэр зовлон гэж бодоод байсан зүйл жаргал юм шиг санагдах үе бий. Хүн эрүүл байхдаа аз жаргалтай байгаагаа анзаардаг ч үгүй. Харин өвдөхөөрөө эрүүл байсан үе нь хамгийн жаргалтай байж гэж боддог. Дурлаж байхдаа  үүлэн дээр хөвөх мэт сайхан мэдрэмж төрнө. Дурлал нь бүтэлгүйтвэл тэрнээс  илүү зовлон үгүй мэт санадаг. 

2015-09-02

Гандантэгчилэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц

Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухааныг "Ардын сурган хүмүүжүүлэх зүй" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь орчин үеийн багшлах арга зүйн үндэс болох ёстой юм. Багш хүн өөрөө ёс зүйтэй байж чадвал сурагчид ч мөн ёс зүйтэй төлөвшдөг. 

Ёс зүйд суурилсан мэдлэг, мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвар зэргийг Монголын уламжлалт ухаанд гурван суртахуун гэж нэрлэдэг. Түүнээс гадна шавиасаа илүү эрдэмтэй байж, түүнийгээ нотолгоо, ишлэлд тулгуурлаж заах хэрэгтэй. Мөн багш хичнээн эрдэмтэй байлаа ч шавь нартаа ойлгуулж чадахгүй бол тусгүй. Багшийн мэдлэг шавь нарт хүрсний эцэст эрдэм бий болдог.

Яагаад сурах хүсэлгүй болдог вэ

Яагаад сурах хүсэлгүй болдог вэ гэсэн асуултын хариуг Л.Рон Хаббард олж илрүүлснээр “Сурах технологи” хэмээх аргачлалыг боловсруулсан нь дэлхийн олон оронд амжилттай хэрэглэгдэж байгаа юм. 
Л.Рон Хаббард өргөн хүрээний судалгаа явуулж, хүн учрыг нь ойлгоогүй, эсвэл буруу ойлгосон үгтэй тулгарахаараа сурах хүсэл нь унтарч эхэлдэг гэдгийг олж тогтоожээ. Дашрамд хэлэхэд, сургуулийн сурагчдын дунд судалгаа явуулахад ихэнхи хүүхэд үзэж байгаа хичээлнүүдийнхээ нэрний утгыг ч ойлгоогүй байдаг нь илэрсэн.

Ертөнцийг үзэх үзэл

Оюуны нарийн төвөгтэй үзэгдэл болсон ертөнцийг үзэх үзэл өөртөө: итгэл үнэмшил, чин хүслэн, зорилго, зан үйлийн шалтгаан, сонирхол, үнэт чиг баримжаа, танин мэдэхүйн зарчим, зан суртахууны хэм хэмжээ, гоо зүйн үзэл зэргийг багтааж байдаг. 

Ертөнцийг үзэх үзлийн эдгээр элементүүд нийлбэр цогцолбороороо зөвхөн тусгай бие хүмүүсийн төдийгүй, нийгмийн бүлэг, ангиуд, үндэстний, бүхэлдээ улс нийгмийн оюуны дүр төрх амьдралын байр суурийг тодорхойлж байдаг. Ертөнцийг үзэх үзэл бол хүн хүрээлэн буй ертөнцийг эзэмших, өөрчлөх анхны гараа, оюуны идэвхтэй хүчин зүйл юм.
Ертөнцийг үзэх үзлийг ганц философи биш, харин байгаль, техник, нийгэм тэр ч байтугай ухамсрын улс төр, шашны хэлбэрүүд гэх мэт шинжлэх ухаан төлөвшүүлж байдаг. Гэхдээ философи л түүнийг бүхэл хүний ухамсарт томьёологдсон ертөнцийг үзэх үзлийн баримтлалыг цогцолборлон нэгтгэж, дүгнэдэг. Ертөнцийг үзэх үзэл нь:

Философийн үндсэн асуудал


Энэ бол ертөнц хүний харилцааны асуудал мөн. Түг түмэн юмс, үзэгдлийг агуулсан ертөнцийг үзэх үзэл өргөн утгаараа материалист, идеалист гэж ангилагддаг. Тэдгээрийн мөн чанарыг тодорхойлогч энэхүү хамгийн ерөнхий хандлага философийн үндсэн санааны ба материаллаг, оюуны ба байгалийн ухамсар ба материйн хоорондын харьцааг нээж харуулдаг. Түүний агуулгын үндэслэл:
- Ухамсар материйн аль нь анхдагч вэ?
- Ертөнц танигдаж мэдэгддэг эсэх гэсэн хоёр асуултанд хариулт өгдөг. 
 Философийн янз бүрийн сургууль, чиглэлийн төлөөлөгчид эдгээр асуултыг яаж хариулснаас шалтгаалан философичид материалистууд, идеалистуудын хоёр том лагерьт хуваагдаж иржээ.

Танин мэдэхүйн хөгжил

Философи үүсч буй болсон нийгмийн шаардлага их өргөн хүрээтэй, гүнзгий агуулга, баялаг хэлбэртэй юм. Хүн төрөлхтөн ертөнц, түүний бүтэц, зохион байгуулалт, ертөнцөд хүний эзлэх байр суурь, амьдралын утга учир, хувь тавилан, сэтгэл санааныхаа нууцыг танин мэдэх шаардлагатай тулгарчээ. Энэ нь нийгмийн түүхэн дэвшлийн бодит хэрэгцээ, зүй ёсны шаардлага байжээ. 
 
Анхны философи сургаалууд Энэтхэг, Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улсад одоогоос 3000 шахам жилийн тэртээ бараг зэрэг үүссэн. Эртний Грекийн философийг жинхэнэ утгаар философи шинжтэй болгохын эхлэлийг Сократ тавьсан гэж зарим судлаач үздэг. Энд юуг үндэслэгээ болгодог вэ? гэвэл натурфилософи байгалийг төв асуудал болгодог байсанд Сократ шүүмжлэлтэй хандаад, хүний амьдралын утга учир зорилго болон авир үйлдлийн нь ёс суртахуун ямар байх ёстой зэрэг асуудлыг философи асуудал болгон дэвшүүлсэн аж. Сократын хувьд философи бол бэлэн зэлэн өөрчлөгдөшгүй мэдлэг биш, харин түүнийг оюуны хувьд төгөлдөржүүлж, ёс суртахууны хувьд сайн болгож, аж төрөх ёсыг сайжруулахын тулд үнэн мэдлэг бий болгодог арга юм. Тэгснээр философи тэнгэрээс газарт бууна.

2015-01-26

Тайлбар

Ямар нэгэн зүйл хийх болгонд үргэлж тайлбар тавих хэрэгтэй байдаг. Уг нь бол хүсээд байгаа байхгүй юу, тийм мөртлөө л тайлбарт дээрэлхүүлэх дуртай. Уучлаарай, яалт ч үгүй л гэнэ. Зөөлөн сэтгэлтэй нэгнийх нь хүн чанар зулгаагаад яах нь уу нэгнийгээ ойлгохыг хичээ лдээ хэмээн учирлан өмөөрнө. Заримдаа би боддогы. Энэ их тайлбар надад өнөөдөр юуг бэлэглэсэн юм бэ гэж. Мэдээж зарим үед үнэхээр чухал цаг тохиож шат ахиулсан, гэхдээ л ихэнх тохиолдолд шүү дээ.

... Очих хүсэл байсаан гэх олонхи, хэрэгтэй, хэрэггүй бодолд эзэгнүүлээд л ... дуртай дух вэ, иймэрхүү л үед ирэх юм даа, хэсэг чимээгүй алга болчихоод гэнэт гэрэлтэж гэнэ ... шал утгагүй.

Бодол шиг нь тэр хүнийг өөрт нь үлдээгээд өөрөөрөө байх шиг сайхан зүйл бий гэж үү? Яады тэглээ би алдаагүй, өөрийгөө олсон. Надад одоо хайх зүйл байхгүй болсон, хийх л зүйл үлдсэн. Тэгээд юу гэж тэнэг хэвээрээ, гэнэн хэвээрээ, сониуч хэвээрээ үлдсэн, үлдэх ч болно. Зангаа би хувиргахгүй, замдаа харин жаахан refresh хийвэл бүү гайхаарай, амралт хэрэгтэй л биздээ.

Тайлбар намайг зөндөө олон сайхан зүйлээс холдуулсан, харамсаж тэр үед уйлмаар санагдаад уйлсан ч, харин эргэж харахад хамгийн нандин хүмүүстэй цаг гаргаж, тайлбар хэлж зүрхлээгүйдээ баярладаг.

За за нар аль хэдийнээ мандаад жаргах нь амжиж нэг алхаадахы.

2014-12-11

АМЬДРАЛЫН ТУРШИД БЭЛЭГЛЭХ 100 БЭЛЭГ

1. Инээмсэглэ.
 

2. Мөрөө түшүүл.

3. Хэн нэгнийг ар нуруугаар нь нөхөрсгөөр алгад.

4. Баярлалаа гэж хэл.

5. Санамсаргүйгээр үнс.

6. …эсвэл халуун дотноор тэвэр.

7. Чи гайхамшигтай сайхан байна гэж чин сэтгэлээсээ магт.

8. Чилсэн нурууг нь ил.

9. Сэтгэл санаа гундуухан байвал исгэр.

2014-10-08

Дэлхийн боловсролын түүх 11

Ном зүй, ашигласан материалууд
1. Альтернативные модели воспитания в сравнительной педагогике: Учебно-методич. комплекс: В 2 ч./ Под ред. М.Н.Певзнера, С.А.Расчетиной. – Новгород: НовГУ, 1995. – 302 с.
2. Джуринский А.Н. История зарубежной педагогики. – М., 1998.
3. Джуринский А.Н. История педагогики древнего и средневекового мира. – М., 1999.
4. Джуринский А.Н. История педагогики. – М., 1999.
5. История педагогики: В 2 ч./ Под ред. А.И.Пискунова. – М., 1997.
6. Латышина Д.И. История педагогики. Воспитание и образование в России. – М., 1998.
7. Лушников А.М. История педагогики. – Екатеринбург, 1995.
8. Пряникова В.Г., Равкин З.И. История образования и педагогической мысли. – М., 1995.
9. Фрадкин Ф.А., Плахова М.Г., Осовский Е.Г. Лекции по истории отечественной педагогики. – М., 1995.
10. Хрестоматия по истории зарубежной педагогики./ Сост. А.И.Пискунов. – М., 1971.

Дэлхийн боловсролын түүх 10

Найм. XX зууны дунд үе хүртэл боловсролын салбарт 
гарсан шинэчлэлийн үр дүн

8.1. Боловсролын шинэчлэл ба үзэл баримтлал
XX зууны эхний хагасын туршид боловсролын байгууллагууд юуны өмнө ерөнхий боловсролын сургуулиудад гүнзгий өөрчлөлтүүд гарчээ. Нэг дэхь ба хоёр дахь шатны сургуулиуд шинэчлэгдэж, сургалтын байгууллагуудын удирдлагын тогтолцоо, заавал суралцах хугацаа, нийгмийн бүтэц, суралцагчдын бүрэлдэхүүн ихээр өөрчлөгдөв. Ялангуяа дэлхий нийтийн сургууль боловсролд гарч буй өөрчлөлт тэргүүлэгч улсуудад тодорхой ажиглагдах болсон байна.

Сургууль, боловсролын байгууллагын шинэчлэлийн үр дүнд заавал суралцах төлбөргүй бага сургуулийн сургалт, төлбөртэй төрийн өмчийн дунд сургуулиуд (АНУ, Францаас бусад улсад)-ын үндэс ихээхэн бэхжиж, хувийн өмчид тулгуурласан боловсролын тогтолцоо хадгалагдан, нийгмийн дээд давхаргынхан илүү нэмэлт боловсрол олж авах нөхцөл хэвээр үлдсэн байна. Мөн сургууль удирдах хоёр загвар буюу төвлөрсөн ба төвлөрсөн бус удирдлага бий болж, техник мэргэжлийн боловсрол хүчтэй хөгжин, анхан шатны сургалтын хөтөлбөр өргөжин, анхан шат ба дунд шатны боловсролын хоорондын завсрын хэв маяг буй болж, дунд боловсролын хүрээнд байгаль шинжлэлийн хичээлийн эзлэх хувь нэмэгдсэн байна. Сургууль боловсролын байгууллагад гарсан энэхүү өөрчлөлтийн ерөнхий хандлагууд зарим улс оронд өвөрмөц байдлаар ч илрэх болов.

Дэлхийн боловсролын түүх 09

Долоо. ХХ зууны эхний хагасын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролд гарсан шинэчлэлүүд
XX зууны эхний хагаст дэлхий нийтийн сургууль, сурган хүмүүжүүлэх зүйд мэдлэгийн цар хүрээнд тавигдах шаардлагын өсөлт, чадвар, дадал, хүүхдийн төрөлх шинжийн тухай шинэ судалгаа, сургалтын байгууллагуудын практик туршлага зэрэг гүнзгий өөрчлөлтүүд гарав. Шинэ хүмүүжлийн холбоо, Гэгээрлийн олон улсын товчоо зэрэг сурган хүмүүжүүлэх ухааны төвүүдийн тоо ч нэмэгдэв. Зарим нэг оронд тухайлбал АНУ-д гэхэд л ардын боловсролын дэвшилтэт ассоциац гэх мэт үндэстний шинжтэй сурган хүмүүжүүлэх мэргэжлийн холбоод байгуулагдсан байна.

Сургууль, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ, шинжлэх ухааныг өөрчлөн шинэчлэх хэрэгцээ улам бүр тулгамдсан шинжийг олж, боловсролын салбар дахь уламжлалт арга барил болох багшид тавигдах шаардлагад голлон анхаарснаас болж суралцагчдын өөрсдийн бие даасан байдал алдагдаж ирсэн нь зайлшгүй шинэчлэлийг шаардах болов. XIX зууны эцэс XX зууны эхэн үеийн өрнөдийн сурган хүмүүжүүлэх зүйд нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй, шашны сурган хүмүүжүүлэх зүй, сургалт, хүмүүжлийн үйл явцын гүн ухааны сэтгэлгээнд тулгуурласан сурган хүмүүжүүлэх зүй зэрэг сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалт аргууд болон реформатор сурган хүмүүжүүлэх зүй зэрэг шинэ агуулга бүхий үндсэн хоёр парадигм тод ажиглагдах болсон байна.

Дэлхийн боловсролын түүх 08

Тав. Шинэ үеийн эхний сургалт боловсролын тогтолцоо, үзэл баримтлал 
(XVII - XVIII зуун)

5.1. Френсис Беконий сургалтын арга, техник
XVII-XVIII зуунд Өрнөд Европ ба тэр үед хөл дээрээ босож ирсэн Хойд Америкийн улсуудад боловсрол, сургалтын байгууллагууд хүн төрөлхтөний түүхэнд түүхэн эргэлт болсон эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд хөгжих болж хүн төрөлхтөний соёл иргэншлийн судалгааны хүрээнд энэ үеийг Шинэ үе хэмээн нэрийдэх болсон байна. Сурган хүмүүжүүлэх ухааны асуудлууд өөрөө шинжлэх ухаан-судалгааны обьект болон тогтсон байна. Шинээр төлөвшин тогтсон сурган хүмүүжүүлэх ухааны сэтгэлгээ энэ салбарыг судалгааны бие даасан салбар болгож, сурган хүмүүжүүлэх үйл явцын хуулиудыг томьёолох оролдлого хийж эхлэв. Бие хүний шинэ үзэл баримтлал нь хүрээлэн буй бодит байдлыг нэгэн бүхэл зүйлийнх нь хүрээнд танин мэддэг хүнийг төлөвшүүлэхэд чиглэх болов. Энэ үйл явц үргэлжилсээр XIX зуун гэхэд Шинэ үеийн сонгодог сурган хүмүүжүүлэх зүй, боловсролын тогтолцооны төлөвшил дууссан байна. Судалгааны хүрээнд хувь хүний шавхагдашгүй боломж, бололцоо, бие даасан шинж орж ирж, сургалт-хүмүүжлийн ажлын сэтгэл зүйн үндэслэл боловсрогдож эхлэв.  Энэхүү үйл явцыг эхлүүлэн хөгжүүлэгчдийн дотроос Английн философч Френсис Бекон буюу Веруламийн Бекон, Германий сурган хүмүүжүүлэгч Вольфганг Ратке нарын үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Френсис Бекон нь 1561 онд Английн Лондон хотноо мэндэлжээ. Түүний үндэслэсэн гүн ухааны тогтолцоонд идеализмийн оронд реализм тэргүүлэх байр эзэлж, догматизмын орыг критицизм хэмээх үзэл эзлэх болсон байна. Тэрээр танин мэдэхүйн туршилтын буюу эмпирик арга, техник нь сэтгэж танин мэдэхүйгээс давуутай хэмээн үзсэн. Үүнийхээ үндсэн дээр шинжлэх ухааны бүтцийг үндсээр нь өөрчлөх зорилт тавьсан байна.

Дэлхийн боловсролын түүх 07

Дөрөв. Соён гэгээрүүлэгчдийн үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролын тогтолцоо

4.1. Жан-Жак Руссо
Нийгмийг давхаргаар нь ялгах үзлийг шүүмжилж, сургалт, хүмүүжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулахад Сэргэн мандалтын сүүл болон XVII зууны эцсээс XVIII зууны төгсгөл хүртэлх үеийн Соён гэгээрүүлэгчдийн хөдөлгөөний төлөөлөгчид ихээхэн хувь нэмэр оруулжээ. Янз бүрийн үзэл баримтлалаас бүрдсэн энэхүү хөдөлгөөний төлөөлөгчид өмнөх үеийн боловсролын тогтолцоог шүүмжлэх тал дээр санал нэгдэж, сургууль, сурган хүмүүжүүлэх ухааныг өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийн нөхцөлд тохируулж, ингэхдээ хүний жинхэнэ мөн чанарыг тэргүүн зэрэгт тавих шинэ үзэл баримтлалуудыг боловсруулсан байна.

Ийнхүү Сэргэн мандалтын үеийн боловсрол, хүмүүжлийн шинэчлэлийг Соён гэгээрүүлэгчдийн үеийн төлөөлөгчид хүлээн авч шинэ шатанд гаргах түүхэн үүргийг хүлээжээ. Ингэхдээ тухайн улс үндэстний үндэсний онцлог, уламжлалын дагуу хөгжүүлсэн байна. Соён гэгээрүүлэгчдийн үзэл санааны гол цөм нь Францад төвлөрч байв. Энэхүү хөдөлгөөний үндсийг тавигчдын дотор францын сурган хүмүүжүүлэх ухааны төлөөлөгчид болох Франсуа Фенелон, Шарль Голлен голлох үүрэгтэй байсан юм.