2015-09-14

Тархины фитнесс

Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. 
Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

2015-09-11

Нарны мөргөл

Ведийн зурхайд заслын олон янзын аргачлалууд байдаг бөгөөд эдгээрийн дотроос өнөөдөр та бүхэнд Врата-катха буюу ведийн яруу сайхан үлгэр түүхийг сонсох нь хувь хүний сөрөг муу үйлийн үрийг засан сайжруулах онцгой сайн аргачлал болдог тухай танилцуулья. Монголчууд эрт дээр цагт орой үдэш айл саахалтаараа нийлж үлгэр домог ярих, тууль хайлах, маань хөгжөөдөг байсан нь өвөг дээдэс маань түүнийг сонсож байгаа ба ярьж байгаа аль алинд нь ач тусаа өгөх үйл гэдгийг сайн мэддэг байсныг нотлоно. 
Врата гэдэг нь ам тангараг гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ нь тэвчил наминчлал юм. Та энэ тэвчил наминчлалыг үйлдвэл өөрийн тэвчлийн үр дүнг тодорхой байдлаар хүртэх эрхтэй болно.
Жишээ нь таны төөрөг зурлага дээр Нар сул, сөрөг нөлөөтэй байршиж байжээ гэж бодъё. Түүний шинж тэмдэг нь нүдний хараа муу, ходоод өвдөмтгий, тархи толгойн өвчнөөр өвддөг, шийд гаргахдаа муу гэх мэт эрүүл мэндийн ба зан чанарын дутагдал байгаа бол таны төөрөг дээр Нар сөрөг байршжээ гэсэн үг юм. Тийм учраас та Нарны нөлөөний өдөр болох Ням гариг бүр Бурхан болоод Нарыг магтан алдаршуулсан үлгэр түүхийг сонсох эсвэл ярих, эсвэл унших хэрэгтэй. Энэ Ням гаригуудын тоо нь таны одоогийн насан дээр 1-ийг нэмсэнтэй тэнцэх тийм тоотой байна. Жишээ нь та 30 настай бол түүн дээр 1-ийг нэмбэл 31 болох ба та тасралтгүй 31 Ням гаригт дээрхи үйлийг хийхээр ам тангараг өмнө нь тавих ёстой.

2015-09-10

Хүнийг ядаргаанд оруулдаг 14 шалтгаан

1. Ядарсан үедээ дасгалаа алгасах
Та ядарч байна гэсэн шалтгаанаар дасгалаа алгасвал улам л ядрах болно. Georgia их сургуулийн эрдэмтэд долоо хоногийн гурван өдөр 20 минутаас илүү дасгал хийдэг  хүмүүс илүү их эрч хүчтэй, ядардаггүй болохыг тогтоожээ. Дасгал сургуулилт нь цусны эргэлтийг сайжруулж, бие дэх эд эсийг тэжээл, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг байна.  Ядарсан ч гэсэн дасгалаа тасалдуулалгүй үргэлжлүүлвэл бага ядардаг гэнэ. 

2. Та хангалттай ус уудаггүй
Биед ус дутагдах нь ядрахын гол үндэс болдог. Зүрхний үйл ажиллагаа удааширч, цусны эс багасч хүчилтөрөгч, тэжээлийн дутагдал биеийн эрхтнүүд, булчинд нөлөөлж ядрах үндэс болдог байна.
3. Танд төмөр дутагдахаар
Төмөр дутагдснаас биеийн эд эс, булчин дахь хүчилтөрөгч багасч ядарч эхэлдэг байна. Та төмрөөр баялаг хүнс сайн хэрэглэх хэрэгтэй.

Буян буцаж ирдэг


20-р зууны эхээр Шотландын нэгэн фермер намагтай газрын дэргэдүүр өнгөрөн, гэр рүүгээ харьж явжээ. Гэнэт тэрээр тусламж гуйн хашгирах дуу сонсов. Фермер эр дуу гарсан зүг рүү гүйн очиход нэгэн жаал хүү намагт шигдсэн байж. Хүү намгаас гарахаар зүтгэн хөдлөхөд намаг түүнийг улам сорж, хүү айсандаа чангаар орилж байлаа. Фермер эр тэр дор нь бүдүүн мөчир хөрөөдөн унагаад живж буй хүү рүү болгоомжтой дөхөн ойртууллаа. Ингээд хүү аврагдав! Тэрээр айсандаа чичирсэн хэвээр, нулимс нь урссаар байлаа.
- Манайх руу очъё, чи хувцсаа хатааж, тайвширч ав хэмээн фермер өгүүлэхэд,
- Үгүй, үгүй. Аав маань намайг хүлээж байгаа, сэтгэл нь их зовж байгаа байх гэж хүү татгалзан, толгой сэгсэрлээ. Ингээд хүү аврагчаа талархсан харцаар мялаагаад гүйн одов...
Маргааш өглөө гэр рүү нь нэгэн баян хөсөг тэрэг ирж явахыг фермер харлаа. Сүйх тэрэгнээс нэгэн баян жентлмен эр бууж ирснээ:

Аз жаргалын эрэлд

АМЬДРАЛЫН МӨН ЧАНАР 
Хаа сайгүй зөвхөн мөнгө, биет эд баялгийн төлөө л амьдарч буй хүмүүс зөндөө байна. Гэхдээ зарим нь, магадгүй ихэнх нь дотроо эд хөрөнгөнөөс илүү амьдралын утга учрыг эрэлхийлж буй. Учир нь мөнгө, эрх мэдэл бол сэтгэлийн амар амгаланг авчирдаггүй. Заримдаа баяжиж хөлжин, эрх мэдлээ зузаатгах тусам санаа зовох асуудал улам ихэсдэг. Эд хөрөнгөтэй болохыг эрхэм зорилгоо болгох ёсгүй. Гадна талын материаллаг хөгжил нь дотоод сэтгэлийн хөгжилтэй хосолсон байх учиртай. Хүн бүр өөрийн мэдрэмжтэй, баярлаж, зовж, өрөвдөж шаналдаг сэтгэлийн хөдөлгөөнтэй амьтан. Энэ нь бидний дотоод сэтгэл, бодол санаатай холбоотой. Тийм учир дотоод үнэ цэнэ гэдэг нь сэтгэл амар амгалан байхын үндэс суурь юм. Амьдралын зорилго бол аз жаргал. Аз жаргалтай амьдрахад материаллаг гадаад хүчин зүйлсээс гадна сэтгэлийн, оюун ухааны дотоод хүчин зүйл их чухал. Материаллаг баялаг, хөгжлийг хэдэн зууны түүхтэй уламжлал, ёс заншилтайгаа хослуулах хэрэгтэй. Техник технологийн хөгжил, орчин цагийн боловсрол, биет эд хөрөнгө нь хүний бие махбодийг ая тухтай байлгадаг бол уламжлалт үнэ цэнэ бол сэтгэлийн амар амгаланг мэдрүүлнэ. 

БУРХАН БАГШ БҮХНИЙГ БҮТЭЭГЧ БИШ 

Аз жаргалын афоризм

1. Инээгээгүй өдөр бүрийг дэмий алдсан өдрүүдэд тооц. Чарльз Чаплин

2.  Аз жаргалтай амьдрал амгалан сэтгэлд оршино. Цецерон

3.  Толгойд минь өвлийн хяруу уналаа ч гэсэн зүрх сэтгэл минь мөнхийн хавараараа. Виктор Хюго

4.   Цаана нь дэгээ гогдоогүй гэдгийг мэдтлээ аз жаргалын өгөөшийг бүү үмх. Томас Жефферсон

5.   Аз жаргалыг бусадтай хуваалцах тусам аз жаргалын үнэ цэнэ өсч байдаг.  Моримура Сэйча

6.  Мянган зулыг нэг зулаар асааж болно. Аз жаргалыг хуваалцахад хэзээ ч багасдаггүй юм. Сиддхарта Гаутама

7.  Ажлаа аз жаргал болго, аз жаргалыг ажил болго. Энэ бол миний амьдрал. Бертан Рассел

8.  Уй гунигаа нууж чаддаг хүнээс баяр хөөрөө нууж чаддаг хүн илүү агуу юм. Йоханн Лаватер

9.  Тоглоом наадамд цаг гаргадаггүй хүн хожмоо өвчин зовлонд цаг зав гаргах болно. Жон Уонамейкер

Аз жаргалыг алсаас бүү хай

Ингэхэд ер нь аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч юм байгаа тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний  л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг  хайж амьдарч байгаа түм,  буман хүмүүсээр дүүрэн.

Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөрсөн,  ирээдүй цагт дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бодож сэтгэдэг.  Тэгвэл тэр хайгаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд  ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз  жаргалыг  амсч л байдаг. Гол нь түүнийг мэдрэх нь л чухал.  Хажуугаар нь таагүй, тавгүй зовлонтой зүйл болж л байдаг. Хожим тэр зовлон гэж бодоод байсан зүйл жаргал юм шиг санагдах үе бий. Хүн эрүүл байхдаа аз жаргалтай байгаагаа анзаардаг ч үгүй. Харин өвдөхөөрөө эрүүл байсан үе нь хамгийн жаргалтай байж гэж боддог. Дурлаж байхдаа  үүлэн дээр хөвөх мэт сайхан мэдрэмж төрнө. Дурлал нь бүтэлгүйтвэл тэрнээс  илүү зовлон үгүй мэт санадаг. 

2015-09-02

Гандантэгчилэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц

Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухааныг "Ардын сурган хүмүүжүүлэх зүй" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь орчин үеийн багшлах арга зүйн үндэс болох ёстой юм. Багш хүн өөрөө ёс зүйтэй байж чадвал сурагчид ч мөн ёс зүйтэй төлөвшдөг. 

Ёс зүйд суурилсан мэдлэг, мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвар зэргийг Монголын уламжлалт ухаанд гурван суртахуун гэж нэрлэдэг. Түүнээс гадна шавиасаа илүү эрдэмтэй байж, түүнийгээ нотолгоо, ишлэлд тулгуурлаж заах хэрэгтэй. Мөн багш хичнээн эрдэмтэй байлаа ч шавь нартаа ойлгуулж чадахгүй бол тусгүй. Багшийн мэдлэг шавь нарт хүрсний эцэст эрдэм бий болдог.

Яагаад сурах хүсэлгүй болдог вэ

Яагаад сурах хүсэлгүй болдог вэ гэсэн асуултын хариуг Л.Рон Хаббард олж илрүүлснээр “Сурах технологи” хэмээх аргачлалыг боловсруулсан нь дэлхийн олон оронд амжилттай хэрэглэгдэж байгаа юм. 
Л.Рон Хаббард өргөн хүрээний судалгаа явуулж, хүн учрыг нь ойлгоогүй, эсвэл буруу ойлгосон үгтэй тулгарахаараа сурах хүсэл нь унтарч эхэлдэг гэдгийг олж тогтоожээ. Дашрамд хэлэхэд, сургуулийн сурагчдын дунд судалгаа явуулахад ихэнхи хүүхэд үзэж байгаа хичээлнүүдийнхээ нэрний утгыг ч ойлгоогүй байдаг нь илэрсэн.

Ертөнцийг үзэх үзэл

Оюуны нарийн төвөгтэй үзэгдэл болсон ертөнцийг үзэх үзэл өөртөө: итгэл үнэмшил, чин хүслэн, зорилго, зан үйлийн шалтгаан, сонирхол, үнэт чиг баримжаа, танин мэдэхүйн зарчим, зан суртахууны хэм хэмжээ, гоо зүйн үзэл зэргийг багтааж байдаг. 

Ертөнцийг үзэх үзлийн эдгээр элементүүд нийлбэр цогцолбороороо зөвхөн тусгай бие хүмүүсийн төдийгүй, нийгмийн бүлэг, ангиуд, үндэстний, бүхэлдээ улс нийгмийн оюуны дүр төрх амьдралын байр суурийг тодорхойлж байдаг. Ертөнцийг үзэх үзэл бол хүн хүрээлэн буй ертөнцийг эзэмших, өөрчлөх анхны гараа, оюуны идэвхтэй хүчин зүйл юм.
Ертөнцийг үзэх үзлийг ганц философи биш, харин байгаль, техник, нийгэм тэр ч байтугай ухамсрын улс төр, шашны хэлбэрүүд гэх мэт шинжлэх ухаан төлөвшүүлж байдаг. Гэхдээ философи л түүнийг бүхэл хүний ухамсарт томьёологдсон ертөнцийг үзэх үзлийн баримтлалыг цогцолборлон нэгтгэж, дүгнэдэг. Ертөнцийг үзэх үзэл нь:

Философийн үндсэн асуудал


Энэ бол ертөнц хүний харилцааны асуудал мөн. Түг түмэн юмс, үзэгдлийг агуулсан ертөнцийг үзэх үзэл өргөн утгаараа материалист, идеалист гэж ангилагддаг. Тэдгээрийн мөн чанарыг тодорхойлогч энэхүү хамгийн ерөнхий хандлага философийн үндсэн санааны ба материаллаг, оюуны ба байгалийн ухамсар ба материйн хоорондын харьцааг нээж харуулдаг. Түүний агуулгын үндэслэл:
- Ухамсар материйн аль нь анхдагч вэ?
- Ертөнц танигдаж мэдэгддэг эсэх гэсэн хоёр асуултанд хариулт өгдөг. 
 Философийн янз бүрийн сургууль, чиглэлийн төлөөлөгчид эдгээр асуултыг яаж хариулснаас шалтгаалан философичид материалистууд, идеалистуудын хоёр том лагерьт хуваагдаж иржээ.

Танин мэдэхүйн хөгжил

Философи үүсч буй болсон нийгмийн шаардлага их өргөн хүрээтэй, гүнзгий агуулга, баялаг хэлбэртэй юм. Хүн төрөлхтөн ертөнц, түүний бүтэц, зохион байгуулалт, ертөнцөд хүний эзлэх байр суурь, амьдралын утга учир, хувь тавилан, сэтгэл санааныхаа нууцыг танин мэдэх шаардлагатай тулгарчээ. Энэ нь нийгмийн түүхэн дэвшлийн бодит хэрэгцээ, зүй ёсны шаардлага байжээ. 
 
Анхны философи сургаалууд Энэтхэг, Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улсад одоогоос 3000 шахам жилийн тэртээ бараг зэрэг үүссэн. Эртний Грекийн философийг жинхэнэ утгаар философи шинжтэй болгохын эхлэлийг Сократ тавьсан гэж зарим судлаач үздэг. Энд юуг үндэслэгээ болгодог вэ? гэвэл натурфилософи байгалийг төв асуудал болгодог байсанд Сократ шүүмжлэлтэй хандаад, хүний амьдралын утга учир зорилго болон авир үйлдлийн нь ёс суртахуун ямар байх ёстой зэрэг асуудлыг философи асуудал болгон дэвшүүлсэн аж. Сократын хувьд философи бол бэлэн зэлэн өөрчлөгдөшгүй мэдлэг биш, харин түүнийг оюуны хувьд төгөлдөржүүлж, ёс суртахууны хувьд сайн болгож, аж төрөх ёсыг сайжруулахын тулд үнэн мэдлэг бий болгодог арга юм. Тэгснээр философи тэнгэрээс газарт бууна.

2015-01-26

Тайлбар

Ямар нэгэн зүйл хийх болгонд үргэлж тайлбар тавих хэрэгтэй байдаг. Уг нь бол хүсээд байгаа байхгүй юу, тийм мөртлөө л тайлбарт дээрэлхүүлэх дуртай. Уучлаарай, яалт ч үгүй л гэнэ. Зөөлөн сэтгэлтэй нэгнийх нь хүн чанар зулгаагаад яах нь уу нэгнийгээ ойлгохыг хичээ лдээ хэмээн учирлан өмөөрнө. Заримдаа би боддогы. Энэ их тайлбар надад өнөөдөр юуг бэлэглэсэн юм бэ гэж. Мэдээж зарим үед үнэхээр чухал цаг тохиож шат ахиулсан, гэхдээ л ихэнх тохиолдолд шүү дээ.

... Очих хүсэл байсаан гэх олонхи, хэрэгтэй, хэрэггүй бодолд эзэгнүүлээд л ... дуртай дух вэ, иймэрхүү л үед ирэх юм даа, хэсэг чимээгүй алга болчихоод гэнэт гэрэлтэж гэнэ ... шал утгагүй.

Бодол шиг нь тэр хүнийг өөрт нь үлдээгээд өөрөөрөө байх шиг сайхан зүйл бий гэж үү? Яады тэглээ би алдаагүй, өөрийгөө олсон. Надад одоо хайх зүйл байхгүй болсон, хийх л зүйл үлдсэн. Тэгээд юу гэж тэнэг хэвээрээ, гэнэн хэвээрээ, сониуч хэвээрээ үлдсэн, үлдэх ч болно. Зангаа би хувиргахгүй, замдаа харин жаахан refresh хийвэл бүү гайхаарай, амралт хэрэгтэй л биздээ.

Тайлбар намайг зөндөө олон сайхан зүйлээс холдуулсан, харамсаж тэр үед уйлмаар санагдаад уйлсан ч, харин эргэж харахад хамгийн нандин хүмүүстэй цаг гаргаж, тайлбар хэлж зүрхлээгүйдээ баярладаг.

За за нар аль хэдийнээ мандаад жаргах нь амжиж нэг алхаадахы.

2014-12-11

АМЬДРАЛЫН ТУРШИД БЭЛЭГЛЭХ 100 БЭЛЭГ

1. Инээмсэглэ.
 

2. Мөрөө түшүүл.

3. Хэн нэгнийг ар нуруугаар нь нөхөрсгөөр алгад.

4. Баярлалаа гэж хэл.

5. Санамсаргүйгээр үнс.

6. …эсвэл халуун дотноор тэвэр.

7. Чи гайхамшигтай сайхан байна гэж чин сэтгэлээсээ магт.

8. Чилсэн нурууг нь ил.

9. Сэтгэл санаа гундуухан байвал исгэр.

2014-10-08

Дэлхийн боловсролын түүх 11

Ном зүй, ашигласан материалууд
1. Альтернативные модели воспитания в сравнительной педагогике: Учебно-методич. комплекс: В 2 ч./ Под ред. М.Н.Певзнера, С.А.Расчетиной. – Новгород: НовГУ, 1995. – 302 с.
2. Джуринский А.Н. История зарубежной педагогики. – М., 1998.
3. Джуринский А.Н. История педагогики древнего и средневекового мира. – М., 1999.
4. Джуринский А.Н. История педагогики. – М., 1999.
5. История педагогики: В 2 ч./ Под ред. А.И.Пискунова. – М., 1997.
6. Латышина Д.И. История педагогики. Воспитание и образование в России. – М., 1998.
7. Лушников А.М. История педагогики. – Екатеринбург, 1995.
8. Пряникова В.Г., Равкин З.И. История образования и педагогической мысли. – М., 1995.
9. Фрадкин Ф.А., Плахова М.Г., Осовский Е.Г. Лекции по истории отечественной педагогики. – М., 1995.
10. Хрестоматия по истории зарубежной педагогики./ Сост. А.И.Пискунов. – М., 1971.