2011-01-02

Чамд захиа бичмээр байна - Хэн нэгний шүлэг

Инээмээр байна харин чи алга
Итгэмээр байна бас л чи алга
Өөрийгөө ойлгомоор байна чи алга
Өрөөлөөс сургийг чинь сонсмооргүй байна хурдан ир

Хүүхдийн хүмүүжил хэзээ эхлэдэг вэ?

Хэвлий дэх ургийн тархины эд эс гайхмаар хурдан хуваагддаг. Үүнтэй холбоотойгоор ургийн тархийг хэвлийд байхад нь хөгжүүлж болдог байна. Тархинд сэрэл өгөх бүрт шинээр эд эс олноор бий болдог ба энэ нь хүүхдийн оюуны чадамж, сэтгэлгээ, хандлага, танин мэдэхүйг хөгжүүлдэг. 
 
Хүүхэд эхийн хэвлийдээ гадны дуу чимээг мэдэрч, түүнд хариу үйлдэл үзүүлдгийг эрдэмтэд 1925 онд анх олж тогтоожээ. Олон эрдэмтэдийн судалснаар уянгалаг намуухан хөгжим бүр тэр дундаа усны чимээ, шувуудын жиргээ, сонгодог хөгжим, зөөлөн ритмтэй аяз зэрэг нь эх, хүүхдийг хамгийн сайн тайвшруулж, ургийн тархины хөгжлийг эрчимжүүлж илүү нөлөөлж байгааг тогтоосон байна.

2011-01-01

Хүүхэд юуг хамгийн их хүсдэг вэ?

Гэр бүлийн хүмүүжил гэдэг тухайн хүнийг насан туршид нь дагаж явах зүйл юм. 
Хүүхэд юуг хамгийн их хүсдэг вэ?
Гэр бүл ямар байгаасай гэж чи боддог вэ? гэсэн асуултанд хүүхдүүд

Их Британийн хамгийн баян хүүхэд

“The Sunday Times” сэтгүүл Их Британийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Түүнд “Харри Поттер” киноны гол дүрд тоглосон жүжигчин Даниель Радклиффе тэргүүлж хамгийн баян хүүхдээр шалгарсан байна.
Энэ жил 17 настай тэрбээр 14 сая фунт стерлингийн хөрөнгөтэй ажээ. 

Дэлхийн шилдэг хүүхдүүд

1. Жимсний чанамалын бизнесээр баян болжээ
Fraser Doherty нь амжилттай яваа залуу бизнесмэн бөгөөд түүний бизнес нь маш энгийн ажээ. Тэрээр анх 14 настайдаа Шотландад байдаг гэртээ жимсний чанамал хийх жороо эмээгээрээ заалгаж байжээ. Ингээд 16 настайгаасаа эхлэн тэрээр бүхэл өдрийг  жимсний чанамал хийх бизнесстээ зориулдаг болсон. Жимсний чанамал нь Супер чанамал гэдэг нэртэйгээр зарагддаг бөгөөд жилд ойролцоогоор 500000-н ширхэг зарагддаг гэнэ. Их Британийн нийт жимсний чанамалын 10%-ийг хангадаг. 

Хөлбөмбөгийн хамгийн хамгийн

Хамгийн баян баг 


3 сарын 8


3 сарын 8 нь Олон улс даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр билээ.

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм


Сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Солонгос
Солонгосчууд билгийн тооллоор шинэ оныг угтдаг. Энэхүү баяраа “Сол нал” хэмээн нэрлэдэг ажээ. “Сол нал” гэдэг нь “уйтгар гуниггүй байх” гэсэн утгатай үг гэнэ. “Сол нал” Солонгосчуудын хамгийн их хүсэн хүлээдэг, өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг аж.  Битүүний шөнө хэн ч унтдаггүй, хэрвээ унтвал хөмсөг нь цагаан болдог гэсэн эртний домог байдаг юм байна. Тиймээс айл бүхэн энэ шөнө гэрлээ унтраалгүй асаалттай хонодог уламжлалтай. Солонгос бүсгүйчүүд "тток", "гаретток" хэмээх шарсан мах, банш заавал хийдэг. Мөн жимс, загасаар ширээгээ чимэн зочдоо дайлна. Битүүний өдөр хоол хийж бурхан, шүтээндээ өргөдөг ажээ. Солнал баярын эхний өдөр хангүг үндэстэн гэр бүлээрээ цугларч, ургийн хоорондох харилцаа холбоогоо сэргээдэг. Энэ үдэш айл өрх бүхэн гэртээ хулс тавьдаг бөгөөд хулсны үе бүхэн буг чөтгөрийг зайлуулдаг гэж үздэг.
Баярын өдөр бүгд шинэ хувцас өмсч, бүхнийг шинээр эхлэхийг зөгнөдөг бөгөөд хамгийн өндөр настны гэрт цугларч, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, хөгшчүүл нь эртний дурсамж ярьж өгдөг ажээ.

Валентиныг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед  дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. Орчин цагт, Гэгээн Валентины өдрийг онцгой романтик хайрын өдөр хэмээн тэмдэглэх болжээ. 
 

Валентины түүх

Түүх Ромд эхэлдэг бөгөөд тухайн үеийн захирагч нь болох Клаудиус нь маш олон цуст болон шившигтэй ажилд нэр холбогддог аж. Харгис Клаудиус өөрийн цэргийн хүчиндээ цэрэг элсүүлэн авахад маш хэцүү байжээ. Иймд Клаудиус үүний гол буруутан нь гэрлэлт гэж үздэг байв. Тэрээр бас эр хүний сул чанарын гол нь хайр болон гэр бүлээ орхиж чаддаггүйд байдаг гэж үзээд, үүнийг шийдэх амархан арга олжээ. Энэ нь гэрлэлт болон хүмүүсийг хоорондоо сайн болохыг Ром даяар хоригложээ.
 

Их Багш Чинхай - Жаргалтай гэр бүлийг бий болго

Хүнтэй сайхан амьдрах болтол их цаг хэрэгтэй. Таны дурласан эмэгтэй юмуу эрэгтэй чинь танд ер бусын байдаг. Та түүнийг өмнө нь хэзээ ч мэддэггүй байсан. Хамт суралцдаг ч гэсэн, амьдрал зохиох хүртэл мэдэхгүй юм байсаар байдаг. Учир нь та найз, сүйт залуу /бүсгүй/ шиг уулзаж, адилхан баяр хөөр хуваалцаж байснаас биш адилхан асуудлаар санаа зовж үзээгүй. Та тусдаа гэртээ харьдаг, өөр өөрийн асуудлаар л санаа зовдог, өөрийн хариуцлагадаа анхаардаг. Хамт байхдаа зөвхөн баяр хөөрөө л хуваалцдаг. Тиймээс юм өөр. Бага зэрэг муудалцсан ч гэсэн, холдсноос, хамт байх зуршил юмуу хэрэгцээнээс болоод түргэн уучилж эргээд л хамт байдаг. Гэвч хамт амьдарвал хариуцлага, зовнилоо адилхан хуваалцах болдог; тэгээд л бүх юм өөр болно. Энэ хайрын харилцааг боловсрох хүртэл, бие биеийнхээ заншил ондоо хүний дотоод сэтгэлийн хандлагыг судлах хэрэгтэй.

Хэрэв нэг удаа л бие биетэйгээ сайн харилцаа бүтээж, ялгаануудаа эзэмшчихвэл аль хэдийн таарч, энэ нь таны өөрийн бүтээл шиг болно. Яг өөртөө байшин барьсантай адил. Энэ нь хөршийн байшин шиг сайн биш байсан ч, эсвэл түүнээс өөр, зарим хүмүүс иймийг хүсэхгүй ч гэсэн энэ бол таны л байшин. Та үүнийг өөрийн гараар барьсан болохоор түүнийг хайрлах болно. Та өөрийнхөө хэсэг гэж мэдэрнэ.

Дэлхийн хамгийн сонин архитектуртай зочид буудалууд

1. Турк улс, Cappadocia
Турк улсын баруун төв хэсэгт байдаг энэхүү хадан гэмээр сууцнууд нь МЭӨ 6-р зуунд Туркчуудын байр сууц нь байсан бол харин одоо Cappadocia хэмээх жуулчдын буухыг хүсдэг зочид буудал болсон байна.

Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал

Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал болох Marina Bay Sands нь SkyPark гэгдэх хөлөг онгоцон хэлбэртэй бөгөөд 55 давхар өндөр 3 цамхагаас бүрддэг. Энэ 3 цамхаг нь 1 га талбайтай 1 дээврээр холбогддог бөгөөд Сингапурын тэнгэрийн хаяа, үзэсгэлэнт уран барималуудтай цэцэрлэгт хүрээлэнгүүд, ресторанууд усан сан зэргийг бүхэлд нь харах боломжийг олгодог.

2010-12-31

Амьдралын хамгийн үнэтэй зүйл бол таны бүтээсэн гэр бүл

Хүүхэд гэдэг сэвтээж боломгүй нандин дэлхий. Бид бүхний эхлэл, бидний нэг хэсэг, бидний баяр баясгалан, бидний аз жаргалын үр. Хүүхдийн ертөнцөөр наадаж болохгүй харин ухаажуулж, сайн сайхан бүхнийг мэдрүүлж зөв хувь хүн болгон төлөвшүүлвэл хорвоо ертөнц тэр чигээрээ танд, таны сэтгэл зүрхний төлөө талархах болно.

Гэр бүлийн амьдралын тухай юу ч боддоггүй байлаа, мэдэхгүй ээ зүгээр л зоргоороо  амьдрах юм шиг санаж. Хэзээ ч юм нэг өдөр хариуцлага ирнэ гэхээс илүүтэй хэн нэгний итгэлийг алдахгүй юмсан, хуурамч зүйлээр дүүрэн орчлонд хүмүн бүхэн л амьдрах гэж зүтгэж байхад, хэн нэгэнд итгэж сэтгэлээ уудлан, жаргалтай байгаасай л гэж хүсч. Би итгэлийн гүүр, сэтгэлийн жаргал, аз жаргалын оршил байх л эрхэм зорилго мэт. 

Хайрын хэсэг хайраа өгүүлэхээс ч яалтай

Өнөөдөр хүүхэд хэмээх гэнэн цайлган, өхөөрдөм ертөнцөөр зочиллоо. Нүдэнд нь үргэлж гал цог бадарч, нүүрэнд нь мишээл тодрон инээд цалгисан тэр л ертөнцөөр төсөөлж байсан би арай өөр хэсгийг олж харлаа. Ажиглангуй харах гунигтай инээх харц, өөрт ойртох тусам улам л дасч, өмчирхөн бусдаас харамлах сэтгэл, намайг тэврээч гэж хэлэх, тэврүүлчихээд буухгүй ээ цуг баймаар байна гэх энэ ертөнц нэгийг бодогдуулж байлаа. Ийм хэсгийг хүүхдийн ертөнцөд байдаг гэж төсөөлж байсангүй, мэдсэнгүй. Яг энэ л үед хүүхдэд хайртай хүмүүс өөрийн хүүхэд мэт хайрлан өсгөж авахыг хүсч өргөж авдаг байхдаа ... Хамтдаа байхдаа би цаг хугацааг ч анзаарсангүй, бүүр өнөөдөр оны сүүлчийн өдөр шүү дээ гэдгээ мартчихсан байлаа, хоноод явбал гоё доо гэх хүүхдийн хүсэл. Нэгтэй нь тоглоход одоо надтай тоглооч гээд л үнэхээр л хайрын хэсэг хайраа өгүүлэхээс ч яалтай билээ. Ийм хөөрхөн ертөнцийг орхиж явж, ийм байдалд оруулж байгаа тэр хүмүний сэтгэл зүрх юуг бодож, яаж жаргаж чаддаг юм бол оо.