2011-04-29

Хэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрж байгаа асуудлаас бүү эхлэ

"Хэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрж байгаа асуудлаас бүү эхлэгтүн. Харин үүний оронд санал нийлж байгаа асуудлаасаа эхлэн үргэлжлүүлэн ярилцах хэрэгтэй. Эхнээс нь тийм, тийм гэж хэлүүлж авахыг бод. Дэс дараалан тийм, тийм гэсэн хариулт авах замаар тухайн хүнээр өөрийн хүссэн хариултыг хэлүүлж болно"

Энэ бол их сэтгэгч Сократ хүмүүстэй ярилцах үедээ хэрэглэдэг байсан арга юм. Яриаг чадварлаг залж чаддаг хүн бүр эхнээсээ зөвшөөрсөн хариу авдаг. Yгүй гэсэн хариулт бол бусадтай ярилцах үед хамгийн хэцүү саад байдаг.

2011-04-26

Би үүнийг л хүсч байсан шүү дээ

Бурхан анх хүн юугаар ч дутахгүй, хүссэн бүхнээ авч чаддаг байхад л аз жаргалтай байдаг хэмээн бодоод бүх л байж болох зүйлсийг илгээж, хүмүүсийн баяр хөөрөөр бялхан буйг харан баясдаг байжээ. Баярлан талархснаа нэг хэсэг нь илэрхийлж байхад, нөгөө хэсэг нь үүнээс илүү гоё зүйл байхгүй юм уу хэмээн гомдоллон, шаардана. Яг л хүсэл биелүүлдэг бирд шиг хормын төдий санасан зүйл нь хэрэгжих тусам улам ихээр нэхэж, цэвдэг хүйтэн болох мэт.

Энэ юуных вэ? бурхан гайхлаа. Гадаад ертөнц чамин тансаг юугаар ч дутахгүй байхад, илүү сайхан зантай болох атал харин ч яагаад эсрэгээр байна вэ? хэмээн бодон хүмүүсийн дотоод ертөнцийг шагайж үзэхээр шийдлээ. Тэнд түүний төсөөлж байсан гайхамшигт ертөнц гэрэлтэн, халуу төөнөм дулаан илч, хайр ундарч байлаа. ХӨӨХ БУРХАН МИНЬ гэж уулга алдлаа.

Эмэгтэйчүүдийн ямар зан эрчүүдэд ойлгомжгүй санагддаг

“Яах гээд байгаа нь тодорхойгүй”. Эрчүүд мэдрэмжээ “түс тас” шууд, шулуухан илэрхийлдэг. Тэд намайг ойлгох болов уу гэж найдах дургүй. Харин бүсгүйчүүд өөрт төрсөн мэдрэмжийг эрчүүд шиг шулуухан илэрхийлэхдээ тааруухан.
 
- Хуримын ойгоо нөхөр нь мартчихаж. Эхнэр гомдсон байдлаа “чи намайг тоодоггүй”, “өөр хүнтэй болоод байна уу” г.м.-ээр үг хаяж илэрхийлдэг. Зарим нь бяцхан эсэргүүцэл илэрхийлнэ, уурлана.

Сэтгэлээ онгойтол ярьснаар тайвширлыг олдог

Эмэгтэй хүн стресс дарамтанд орсон үедээ хэн нэгэнд ярих хэрэгтэй гэж өөрийн эрхгүй боддог. 
 
Ямар ч асуудал байсан түүнийг сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг. Зөвхөн ганц асуудалд төвлөрч шийдье гэхээсээ илүү бүгдийг нэг бүрчлэн ярьж дэлгэснээр сэтгэл нь тайвширч онгойж эхэлдэг. Иймэрхүү маягаар сэтгэлээ онгойлгосноор чухам юу түүнд саад болоод буйг ухаарч ойлгодог бөгөөд зовж буй шаналалаасаа ангижирдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сэтгэлийн дарамттай үедээ

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлийн дарамттай байх үеийн хандлага өөр өөр байдаг. Эрэгтэй хүн сэтгэл зовоож буй асуудалдаа илүү төвлөрч зожиг, ганцаараа болдог байхад эмэгтэй хүн улам гутранги болж сэтгэлийн хөдөлгөөн нь илүү давамгайлдаг. Ийм үед эрэгтэй хүн дарамттай болгоод байгаа асуудлаа шийдсэнээр сэтгэлээ засаж чаддаг байхад эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол сайхан ярьснаар дарамтнаас ангижирч гардаг.
Том гэртээ ирээд амрахыг хүсч, чимээгүйхэн сонин уншиж сууна. Тэр өдрийн шийдвэрлэгдээгүй асуудалд сэтгэл нь хямарсан тул бүхнийг мартаж сэтгэлээ тайтгаруулахыг оролдож байв.

2011-04-25

Би сайхан амьдралыг хүсдэг шиг ээ, эргэн тойрны гоё сайхан зүйлсэд дуртай. Гэхдээ нүд хальтрам, айдас төрүүлэм зүйлийг харвал сайхан бодол, сайхан бүхнээсээ илүүтэйгээр хүлээж авдаг бололтой. 

Баярлахдаа мянгантай дэвхцэвч, эмзэглэхдээ түмэнтээ тарчлах мэт. Бараан, муухай бүхнээс хол байж, үргэлж гэрэл гэгээтэй орчинг бүрдүүлнэ гэж мөрөөддөг. Хол байснаараа аймар эмзэг байдаг юм шиг санагдлаа. Яагаад гэвэл хүмүүсийн хоорондоо зодолдож, хэн нэгэн уйлж байгааг харахад л сэтгэл эмтэрч зүрх минь уйлчихдаг, тэгвэл түүнээс ч илүү зүйл их байдаг юм шиг. Тийм зүйлд бэлэн биш ээ гэж бодоод цааш төсөөлөх юм бол өөрийгөө олсонд дүүжлэсэнтэй л адил байх. 

Өмнө нь тоохгүй орой үдэш алхдаг байсан бол одоо би айдаг болчихож ...

... Миний зүрхний цохилт өнөөдөр гурав, дөрөв дахин хүчтэй, яг л түгшүүрийн дохио мэт цохилж байна.

Урьд нь БИ НУЛИМСАНД ДУРГҮЙ ЭЭ гэдэг байсан бол зүгээр л урсдаг болчихож ...

... Цаг хугацаа хүнийг зөөлрүүлж, илүү уяхан болгодгын болов уу?

Өнөөдөр би сэрээд зүүднээсээ айлаа

Яагаад ч юм аймшигтай, өрнөлтэй, үйл явдалтай боевик, ангаймаар зүүдийг маш тод өнгөтөөр зүүдлэлээ. 
 
Би зүгээр л өнөөдөр ном хальт шагайж байхдаа, урьд өмнө нь хэзээ ч миний зүрх тэгж хүчтэй цохилж байгаагүй шиг тийм хүчтэй, бас айдасыг мэдэрлээ. Өглөө болгон зүүднээсээ айж сэрэх вий, бүүр өмнө зүүдлэсэн аймшигт зүүднээс одоо ч бас айдаг.

2011-04-22

Цэцэг биднийг хэнээс ч илүү мэдэрдэг


Анхилам үнэртэй, гоёмсог цэцгүүд хүний нүдийг баясгадаг төдийгүй, үнэр нь биед нэвтэрч, сэтгэлд тааламжтай нөлөө үзүүлдэг. Цэцэгс бие организмын маань хэрэгцээг биднээс ч илүү мэдэрдэг байна.

Эртний энэтхэгчүүд хүний биеийн амьд эрчим сансрынхтай тохироогүйгээс хүн өвчилдөг гэж үздэг байжээ. Зурхайчдын томъёолсноор зурхайн орд болгонд сайн нөлөө үзүүлдэг “ивээл” ургамлууд байдаг аж. Та ивээл ургамлаа мэдээд авчихвал ургамлын эрч хүч танд ч бас нөлөөлнө.

Үнэртэй усны талаар хэдэн хором шивнэе

- Ажил хэргийн болон өдрийн цагаар зөөлөн ердийн сүрчиг хэрэглэх нь зүйтэй. Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтанд хурц үнэртэнг хэрэглэж болно.
- Зөөлөн даруухан дүр төрхтэй эмэгтэйчүүд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохидог. Харин чөлөөтэй эротик бүсгүйчүүлд хурц содон үнэр онцгой содон зохилдлогыг бий болгодог.
- Хар үстэй, боровтор царайтай ази бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохилдоно.

Үнэртэй усны бүтэц

Сүрчгийг бүтээгдсэн байдлаар нь:
1. Байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн
2. Альдегид буюу 100% химийн аргаар бүтээгдсэн гэж 2 ангилдаг. 

Байгалийн гаралтай сүрчиг бараг байдаггүй ба сүрчиг нь өөрт агуулагдах байгалийн бодисынхоо агууламжаар үнэлэгддэг. Цэвэр байгалийн түүхий эдийн агууламж нь ихсэх тусам сүрчигний үнэ нэмэгддэг. Учир нь 1 литр сарнайн охь гаргаж авахад 2000 цагийн ажиллагаа мянга мянган сарнайн дэлбээ шаардагддаг байна. Өдгөө дэлхийн зах зээл дээр 1 литр сарнайн охь 83 сая төгрөгийн үнэтэй байна. Хамгийн ховор, үнэтэй сүрчгийн түүхий эдэд Сарнай, Мэлрэг, Нил, цэцгүүд багтдаг. 

 
Та бидний сайн мэдэх дэлхийн нэртэй фирмүүд болох Estee Lauder, GiorgioArmani, Ralph Loren, Lancome сүрчгүүдийн найрлагын дийлэнх хувь байгалийн түүхий эд болох цэцэг, ургамлын ханднаас бүрддэг тул үнэтэй бас чанарлаг байдаг. 

Сайн үнэртэй ус өмсөх, зүүх гэсэн ойлголтыг хэрэглэдэг

Сонголт хийх үедээ болон дараа нь хэрэглэхдээ гаргадаг алдаануудыг авч үзье.
Бие арчилгааны бүтээгдэхүүнүүд ихэнхдээ үнэртэй байдаг. Тиймээс нэг үнэртэй савангаар биеэ угааж, тэс өөр үнэртэй тос түрхээд, хурц үнэртэй лак үсэндээ цацаад, дээр нь бас огт тохироогүй үнэртэй ус  хэрэглэвэл амьтан хүн муужирч унахаар үнэр ч гарч мэднэ. Ихэнхи үйлдвэрлэгчид үнэртэн гоо сайхны бүтээгдхүүнээ нэг шугам болгож ерөнхий нот үнэртэйгээр иж бүрдлээр нь хийдэг.

Нэг удаад 3–аас илүү үнэртэй ус турших хэрэггүй

Үнэртэй усыг гэнэт авах биш, сэтгэл  санаагаа бэлдэж байгаад ул суурьтай сонгохоор очих хэрэгтэй. Дэлгүүр хэсэх дашрамд авах хэрэггүй, сайн сонголт хийж чадахгүй, мөнгөний гарз л болно. Зөвхөн үнэртэй ус авах зорилгоор цаг зав гаргаад яваарай. Ажлаа тараад ядарсан амьтан очвол бас л хэрэггүй.
 
Архи уусны дараа, тамхи ихээр татсаны дараа, хурц хоол идсэний дараа үнэртэй ус хэзээ ч бүү сонго, ийм тохиолдолд аливаа үнэрийг зөв хүлээж авах чадвар эрс муудсан байдаг юм.

Чанартай үнэртэй ус шат дараалан эгшиглэдэг

Чанартай сайн үнэртний гол нууц нь – үнэр “шат дараалан” эгшиглэх учиртай. Натурал иж бүрдлүүд аливаа гадаргуу дээр түрхэгдсний дараа агаарын нөлөөгөөр хоорондоо хурдан урвалд орж дэгдэж эхэлдэг. Энэ маш олон урвалын үр дүнд үнэртэй ус маань цаг хугацаа өнгөрөх тусам өөр өөрөөр үнэртэнэ. Үнэртэн бүтээгч мастерууд үнэрийг гурван үе шат, гурван ноттой байхаар бодож бүтээдэг. 
  
Эхний нот нь хэдэн минутын хугацаанд үргэлжлэнэ.

Үнэртэй ус гэж юу вэ?

Үнэртэй усыг ямар үзүүлэлтээр нь хэрхэн сонгож авах вэ?  Бүсгүйчүүдийн хамгийн дуртай мөртөө зөвөөр сонгож ч, зөв хэрэглэж ч чаддаггүй бараа бол үнэртэн, үнэртэй ус. Үнэртэнг өөртөө тохируулан сонгохын тулд үнэртэн гэж юу болох, үнэр хэрхэн яаж "ажилладаг" тухай ерөнхий онолыг мэдэж наад захын ойлголттой байхаас эхлэх учиртай.
Үнэртэн, гоо сайхны эх орон бол – Франц Улс, энд л хэдэн үеийн турш үнэ цэнээ алдалгүй ноёрхож байгаа үнэрнүүд бүтээгдсэн.

Үнэртэй усны түүх

Бидний өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны гол бүтээгдэхүүн бол үнэртэй ус. МЭӨ 384-322 онд сайхан үнэртэй хатаасан цэцэг хэрэглэдэг байжээ. Итали гаралтай Иоганы Мариа Фарина 1709 онд Кёлын хотод анх үнэртэй усны үйлдвэрийг байгуулж, түүхий эд нь батраш, ингүүрс, агь, задь, нил, лиш, сарнай, жүржийн цэцэг, цеолонд ургадаг модны хатаасан холтос, нимбэг, жүржийн хальс байлаа. Үйлдвэрлэлийнхээ аргыг удтал нууж байснаас Кёлны тэр үеийн үнэртэй усны үйлдвэрлэлийн төв болж чаджээ. 1792 онд Кёлын хотыг Францчууд эзэлснээр уг нууцыг эзэмшиж нэр нь ч Франц болсон байна.
 
Эртний Египетийн хаад, хатад хөгжлийнхөө идэр үед өнөөгийн бидний хэрэглэж байгаа сүрчгийг байгалиас нь шууд хэрэглэдэг байжээ.