2011-06-30
Өнөөдөр миний найзын төрсөн өдөр
Би их муу найз юм аа. Хар багын найзынхаа төрсөн өдрийг мартчихсан, сая харин нэг иймэрхүү сэтгэлийн бэлэг бэлдлээ. Туршилт маань амттай байна, сайхан санагдаж байна, харин сэтгэлийн дэм, урам зориг хайрлах үг их мэддэг байх хэрэгтэйн байна шүү, би ч блогоосоо туугаад л хаячихлаа кк.
2011-06-28
Сэтгэлийн эрх чөлөө - Хайр ноорог
Дотоод ертөнц хэмээх гоо үзэсгэлэнгийн хайгуулд зах хязгаар байдаггүй бололтой. Нууцхан хүсэл, тэмүүлэл далдхан оршдог ч сэтгэл хэмээх орон зайд хааяа ч болов гэсэн эрх чөлөөг олгох хэрэгтэй мэт.
Өнөөдрөөс эхлэн би энэ эрх чөлөөг өөрийнхөө сэтгэлд олгохоор шийдэн, буулган сийрүүлэхээр шийдлээ. Илэрхийлэл гэдэг зүйл гайхалтай л даа, гэхдээ миний хувьд мөхөс байвал ойлгоно биз ээ. Дотроо бодсоор л зөвхөн тэр нэг хэсэгтэйгээ амьдрал хэмээх бяцхан урланг төсөөлөхөөс илүүтэй илэрхийлэлээ улам баяжуулан, энэ ертөнцийн гоо үзэсгэлэнд шунан дурлаж, мэдлэг оюунаа хөгжүүлэхээр ийнхүү хуудас цаас, үзгийг хослууллаа.
Б.Номинчимэд - Хүнийг хамгийн сайн ойлгодог хүн л хамгийн сайн зохиолч байдаг
Хүмүүн гэгч сэтгэлийн амьтан, хүмүний ертөнц гэгч бүхэлдээ сэтгэлийн ертөнц юм. Сэтгэлгүйгээр хүмүний ертөнцийг тодорхойлох, төсөөлөх ахул хий хоосон, амьгүй сүг сүүдэр л төсөөлөгдөнө.
Сэтгэлээрээ энэ ертөнцийг чимж, адгуус амьтдаас ялгарч байдаг. Хүнээс ч илүүг сэтгэх чадвартай машиныг бид бүтээж чадах авч харин хүн шиг сэтгэлтэйг бүтээх чадвар буян амлаад ч, бурхан тахиад ч байхгүй билээ.
Ц.Түмэнбаяр - Үхлийн вэб сайт
Хүү тоглосоор л байлаа. Заримдаа улайран галзууртлаа тоглоход цахим машиных нь чадал жолоогүй хүсэл, язганасан хурууных нь хурдыг гүйцэхгүй гацахад компьютерээ хага цохиод хаячихмаар санагдана.
Хүү хар тамхинд орсон мэт тоглоомоо мөнхийн диваажин гэж бодно. Гурван сар тоглоход хүүд орж үзээгүй тогломын сайт интернэтийн сүлжээнд үлдсэнгүй.
Ядам хуруунд бөгж зүүдэг учир
Гарын энэ олон хуруунаас яагаад ядам хуруунд хуримын бөгж зүүдэг вэ?
Эрхий хуруу - Эцэг эх
Долоовор хуруу - Ах, эгч, дүү
Долоовор хуруу - Ах, эгч, дүү
Дунд хуруу -Та өөрөө
Ядам хуруу -Заяаны хань
Чигчий хуруу - Үр хүүхэд юм.
Ядам хуруу -Заяаны хань
Чигчий хуруу - Үр хүүхэд юм.
Зүрхэнд үйлдвэрлэв
Нар. Нозоором халуун. Нүд анилдан зүүрмэглэхэд тэнгэр нэг цэнхэртэн, нэг харлан харагдах нь зузаан хөх шилтэй төстэй ч юм шиг…
…Бөмбөгөр шилэн доторх жижигхэн хотыг хэн нэгний нүд анхааралтай ширтэнэ. Тэр шилийг сэгсрэхэд бороо, цас, шороотой төстэй зүйл дотор нь бужигнана. Жижигхэн, бүр маш жижигхэн хүмүүс тийм бужигнаан дотор орох байх газраа олж ядан бөндөгнөхөд тэр өхөөрдөн инээд алдаж, бүр чангаар сэгсэрнэ. Тэгснээ нүдэнд үл үзэгдэх дуслыг томруулагч дуран доор тавиад юуг ч юм түүнд шахахдаа тэр чаг чаг чагхийн нүдээ цавчлан дахин дахин дурандаж, тонголзох нь хөгшин эрдэмтнийг санагдуулна.
Х.Болор-Эрдэнэ - Цөл
Улайран цэлийх тэнгэрийн хаяа. Тэртээх алс. Омголтсон уруул. Шархирч чилсэн хөлийн таваг. Бусдын хэлдгээр “Юм үзээгүй тэнэг охин” би зөрүүдлэн зүтгэсээр энэ замыг сонгосон. Тэгэхэд хэдтэй байснаа мэдэхгүй.
Ундаасч ядрахдаа тэр өдөр тааралдсан нэгнээс зам асуусан. Хар халуунд хар цувтай явааг нь гайхсанаас биш хэн болохыг нь огт сонирхоогүй. Юүдэнтэй хар цув. Дотор нь юу ч байхгүй мэт санагдах хар ханцуй. Гэнэт тэр ханцуй өөрөө хөдөлж, өгөршиж мойногтсон хар гараар нэгэн зүгт заасан. Тэгээд юүдэнгийн цаанаас “Тэнд ус бий” гэх сонсогдов. Мэдэхгүй юм, надад л тэгж санагдсан.
Х.Болор-Эрдэнэ - Хаалга
Жирийн л нэг өрөөнд жирийн л нэг бүсгүй шанаагаа тулан бодлогоширон сууна. Түүний суусан сандал нь тийм тухтай юм уу, эсвэл тэр өөрөө тэгтлээ их бодолд автаад байгаа хэрэг үү, бүү мэд. Өрөөний байдлыг ажиглавал бас ч жирийн гэж хэлж болохооргүй юм аа. Бас тэр өрөөг нь өрөө гэж нэрлэхэд ч арай л зохицомгүй.
Бүсгүйн суусан өрөөг хүлээлгийн танхимархуу юм уу гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл тэнд хэтэрхий олон хаалга байх аж. Ихэнх нь томоос томоор нээгдсэн байх бөгөөд зарим нь хүн орж болохуйц хагас нээлттэй харагдана. Бүсгүй ийш тийш эргэлдэх хөөрхөн нүдээрээ тэдгээрийн алин руу нь орохоо шийдэж ядах мэт бодолд автана. Ингэтлээ эргэлзээд байгаагийнх нь учрыг олоогүй тул түүнийг үргэжлүүлэн ажиглахаар шийдэв.
2011-06-27
Харах өнцөг
Аргентиний алдарт гольфчин Роберт Де Винчинзо нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Гэртээ харихаар машин руугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн баяр хүргээд, хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгаа, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү? хэмээн гуйжээ.
Эмэгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул шагналынхаа нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд ”Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.
Subscribe to:
Posts (Atom)








