
Таныг би төсөөлсөөн
Та яагаад бодлоос минь зөрөв
Таамагласан ч сугалаа таараагүй
Танил ч мэдэхгүй хэвээр.
Гадаад төрх үнэн
Ганц хоёр өгүүлдэг
Зүгээр л хар харц
Зөндөөг хэлдэг гэсэн
Зөрөөд байна
Дотоод ертөнц чухал
Үзэл бодол сонс
Энд байгаа
Уншлаа
Яг л над шиг
Чимээгүй
Яг л хүүхэд шиг
Гэнэн
Гадаад дотоод ертөнц
Тэс хөндлөн байдаг уу
Гайхах, ойлгох завсар
Буруутгаж чадах уу
Хажуудаа хатуу ч үнэн хэлсээн
Харин тэр үед зөвтгөсөөн
Өөрөө яагаад түүнээс илүү
Өөдгүй үгэнд автана вэ?
Гайхсаан
Сонссоон
Ганхсаан
Гараас минь алдуурсаан
No comments:
Post a Comment