Одоо ч найдаж байна
Хав харанхуй шөнө л ирдэггүй юм бол
Харин би зөндөөн хүлээлээ.

Зүү утас хослуулан урлаж
Зөвхөн чамд л гэж зориулмаар
Зүрх минь энд байна
Зүүд минь чи хаана байна
Уудам талаар зугаалахдаа
Ус будаг бийрийг нийлүүлж
Утга төгөлдөр зураг зурмаар
Хаашаа ч гарсан үзэсгэлэнтэй юм аа
Харин би Монголоороо бахархлаа
Учираа олохгүй нэгэнд
Урам хайрламаар
Уулзалт болгоноо
Гоёмоор .....
Дэргэд чинь өөрийгөө мартаад байна
Дэмий ч хажууд чинь сэлгүүцэж чадахгүй нь
Алсаас л харах ёстой юм байхдаа
Ай мэдэхгүй ээ ямархан хувь тавилан гэдэг нь вэ?
No comments:
Post a Comment