Өөрөө хаашаа явахаа мэдэхгүй
Зүгээр л юу ч бодолгүй нэг л гудамж руу чиглэн
Зүрхэнд минь шивнэх уянгыг хайжээ.

Алсдаа тэр л гудамж зөвхөн минийх юм шиг л бодож
Ард урдгүй үзэгдэх зүйлсийг анзааралгүй мөн ч их явж
Зэргэлдээх замаар сонирхон алхлаа
Зөндөөн зүйлээс би өөрийгөөн хорьчихсон байна шүү дээ
Тэр гудамж, бүүр тэр гудамж
Бүгдээрээ ямар сонихон юм бэ?
Хажуугаар нь өнгөрдөг байсан ч
Харин огтхон ч зүглэсэнгүй
Хүсэл шигээ би зүгээр л хөөрч явж
Хүний хорвоод жигүүртэн шиг дэвж
Хөлөө олохыг хүссэн ч газарт тогтож чаддаггүй
Хөөрсөн сэтгэлээ хорьж газрын диваажиндаа тогтож үзье даа.
No comments:
Post a Comment