2011-05-10

Б.Шvvдэрцэцэг - Хулан №09

Би тэгээд Оргил гэж хvv гаргасан. Тэр маань одоо хорин дөрөвтэй. Энэ хvртэл гайхсандаа нvд нь томорчихсон сууж байсан Ганхуяг 
-Юу ? хэмээн өндөлзөхөд авгай нь :
-Би эхлээд яриагаа дуусгачихья. Би тэр хоёрын хойноос Кубад очих гэтэл ээжийн бие муудаад чадаагvй юм. Тэгээд л чамтай учирсан. Дараа нь Ананд гарсан. Энэ тухай чамд хэлье бодсоор чадсангvй өдий хvрчихлээ. 

 
Тэр хvv маань саяхан Москвад хагалгаанд орсон юм. Би тэр тухай утсаар сонсоод л зvрх өвдчихсөн юм гээд тэр цээжнээсээ нэг том юм аваад хаячих мэт санаа алдлаа. 
Хvvгээ тэврэн зогссон Ананд “Юу, би тэгээд ахтай байсан болж байна уу?” гээд ээж, аав хоёроо ээлжлэн харахад тvрvvнээс хойш таг дуугvй суусан Ганхуяг эхнэр рvvгээ эгцлэн ширтэж:
-Чи чинь хорин жил хумсаа нуусан муур шиг явсан хvн vv? “Уучлаарай” гэнэ шvv. За, за. амар юм болох нь ээ. Ханилсан хань минь гэж би чамд өдий хvртэл итгэж хамгийгаа дэлгэж явсан. Гэтэл чи… гээд хаалга саван гарчээ…

Ганхуяг хаачихаа мэдэхгvй нэг л мэдэхэд гэрээсээ гарчихсан явж байлаа. Сэтгэл нь юунд тэгж бачимдан бөглөрөөд байгааг бvv мэд. Цэрэнхандын өнгөрсөн амьдралын тэр хэсгийг хорин жилийн турш мэдэхгvй явсандаа юу.

Эсвэл харь нутгийн хvнд анхны хайраа өгч, vр хvvхэдтэй байснаа тvvнээс нууж явсанд нь уу? Он цагийн нугалаасанд хэдийнээ гээгдэн одсон тэр дурсамжтай нь эхнэрээ хардаад байгаа юм уу, бvv мэд. Тэр хоёрын амьдралд хэрvvл хардлага гэж юм бараг байгаагvй дэндvv амар тайван өнгөрснийг сая л анзаарчээ. Ганхуягийн зарим найз нөхөд нь авгайгаа хардан хэрvvл зодоон хийхийг хараад тэр их л гайхаж огт ойлгодоггvй байсан билээ. Гэрийнхээ хувцсан дээр цув нөмөрсөн Ганхуяг багын ганц найз Базарындаа очихоор шийдэв. Урьдчилан утсаар ч яриагvй, айлд очих ямар ч шалтаггvй ч гэсэн өөр оччихмоор газар санаанд нь буусангvй. Тэднийх Сансарт хоёр өрөө байранд дөрвөн хvvхэдтэйгээ чихэлдэн суудгийг нь бодохоор хононо гэж байхгvй. Гэхдээ л ярьж сууж сэтгэлээ онгойлгоё гэж бодов. 

Тэр гараашинд орж тэргээ асаахдаа шөнө гэртээ буцаж ирэх эсэхээ ч бодсонгvй. Машинаа асааж байхдаа бензин авах хэрэгтэйгээ санан тvрийвчээ тэмтрэн олоод нээж vзвэл Анандын ээжтэйгээ авахуулсан зураг шууд нvдэнд нь тусчээ. Хэзээний л vсээ богинохон засуулдаг эхнэр нь энэ зургийг авахуулахдаа их л залуухан байжээ. Богинохон халимаг vс уруулдаа vлмэдэг инээмсэглэл тодруулан төв харцаар өөдөөс нь ширтэх сэтгэлд дэндvv дотно царай. Давхраагvй мөртөө уужим магнай, шулуун хамартаа их л зохицсон тас хар нvднийх нь харцанд нэг л гуниг хурсан мэт.
“Даанч дээ. Хандаа минь, чи надаас юунд өнгөрсөн амьдралаа нууж явав даа. Хань минь гэж би чамд ямар их итгэж явлаа даа” гэж бодохоос голоод нь нэг юм огшоод ирэх шиг болоход нь тэр эзэнгvй гарааштаа ганцаараа уухилан хэдэн том нулимс унагаж сэтгэлээ онгойлгоод:
-Энэ хvvхэн сэтгэл рvv минь ус хийлээ дээ. Ингэж эр хvний нулимсыг vзэх хэрэг байсан юмуу даа хэмээн ганцаараа vглэнгээ хаалгаа палхийтэл хаагаад давхин одлоо. Хамгийн анх шvдний эмнэлэг дээр танилцахад л тvvний тэр гуниглуун харц нvдэнд нь тусч билээ. Гэтэл залуухан бvсгvйн харцанд нуугдсан тэр гунигийн учир хорин жилийн дараа тайлагддаг байж. “Тэр муу куба нь хар юм болов уу цагаан арьстан болов уу. Ядаж испани цусны эр байгаасай. Эхнэрээ нэг муу негртэй явж байсан гэж бодоход өөрөө доромжлогдоод байгаа юм шиг санагдаад байх аж. Цэрэнханд тэр сахал vс болсон юмандаа арай одоо хvртэл сэтгэлтэй юм биш байгаа даа. “ гэж хvртэл бодсоор явахдаа эхнэртэйгээ хамт амьдарсан хорин жилийн турш анх удаа л аймшигтай их хардах сэтгэл төрснөө мэдэрчээ. 

Тvvнийг замын гацаанд тvгжрэн байж найзындаа очвол авгай хvvхдvvд нь шуугилдан өөрөө гэртээ байсангvй. Ганхуяг тэдний орцноос урам муутайхан гарч машиндаа суугаад бас л хаачихаа мэдэхгvй хөдөллөө. Бусад танил найзууд нь гэхээр дандаа л эхнэрээрээ дамжин танилцсан, эсвэл гэр бvлийн хvрээний андууд байдгийг тэр өнөөдөр л анзаарчээ. Хамгийн гайхалтай нь өнөөдөр амьдралдаа анх удаа шахуу авгайтайгаа муудалцан гэрийнхээ хаалгыг саван гарахдаа л Цэрэнхандгvйгээр өөрөө хэн ч биш, юу ч биш гэдгээ ухаарав. Хvмvvс өөрийнх нь тухай ярихдаа ч авгай нь нөгөө “AG дент” шvдний эмнэлгийн эзэн ш дээ л гэцгээдэг. Өөрөө ч нэг л ажил нь бvтэхгvй бол авгайдаа даатгачихад ганц хоёрхон өдөрт жин тан болчихдог байв. Гэрийн тэжээмэл амьтан шиг нөхрийнхөө сvvдэр дор амьдардаг авгайтай хvмvvсийг тэр ойлгодоггvй. Эмэгтэй хvнд гивлvvр зvvгээд нvvрийг нь нуугаад гэртээ хашчихдаг лалын шашинтны бvдvvлэг ёсыг тэр vзэн яддаг ажээ. Хэрэв бурхан өөрт нь охин заяадаг юм бол алган дээрээ бөмбөрvvлэн өсгөж, бас ээж шиг нь боловсролтой , чадалтай, эр хvний гарыг харахааргvй хvн болгож өсгөнө гэж боддог сон. Охинтой болох нь Цэрэнханд тэр хоёрын хэн хэнийх нь мөрөөдөл байсан ч биелээгvй. Тэр ийнхvv бодолд автан явсаар драммын театрын дэргэд ирчихжээ. “Хан брой”-н уушны газрын дэргэд машинаа тавиад орлоо. Урьд нь хэзээ ч ингэж ганцаараа баар, уушны газраар хэсч vзээгvй энэ эр зөгийн vvр шиг дvнгэнэсэн шуугиант танхимыг хэсvvлэн хараад булангийн ширээнд очин суулаа. Тэгээд аяга хар пиво захиалаад сууж байхдаа л сая нэг сэтгэл тайвшран овоо юм бодохтойгоо болов. “Хандаа зvрх нь дахиад өвдчих вий дээ. Хорин хэдтэй залуу биш дээ. Би ч гэж би. Өвчтэй юм шиг хаалга саван гарч байхдаа ч яадаг юм. Би өөрөө залуу явахдаа ямар сахил хvртчихсэн гэлэн шиг байсан биш дээ.” гэж нэг бодовч эндээс гараад харихгvй гэж шийдэв. Гэнэт гар утас нь дуугарлаа. Дугаарыг нь хартал гэрээс нь залгажээ…. 

Харин Ганхуягийг гарсны дараа Цэрэнханд, Ананд хоёр нэг хэсэг бие биенээ харан чимээгvй суужээ. Хулан ч тэдний хэрэгт оролцоод яахав гэж бодоод хvгээ тэврээд өрөөндөө орчихов. Зурагтаар vдшийн мэдээ дамжуулан нойрмоглосон Их хурлын гишvvд, хаврын тариалалтын тухай мэдээ хөврөхийг ч vзэж байгаа хvн байсангvй. Ананд буйдангийн тvшлэг налан чимээгvй сууснаа өндийж:
-Ээж минь та надад ч байг гэхэд ааваас юунд нуусан юм бэ? Аав.. . яаж ч бодсон эр хvнд яаж аятайхан байх юм бэ? Ер нь та хоёр ямар сонин хvмvvс вэ? Аав одоо тэгээд хаачдаг байнаа гээд утсаа шvvрэн авахад нь ээж нь:
-Хэрэггvй ээ. Миний хvv. Аав чинь машин барьж яваа биз. Одоо залгаад хэрэггvй. Бухимдлаа тайлагдахаар хvрээд ирнэ биз. Тийм л хvн ш дээ гэснээ хvvгийнхээ толгойг илэн:
-Надад ч хэцvv байна. Одоо чи өөрөө хvvтэй хvн ээжийгээ ойлгож байгаа биз дээ. Хvvдээ очиж чадахгvй vргэлж санаж явна гэдэг ямар хэцvv гэдгийг чи төсөөлөөд vз. Харин яагаад та хоёрт хэлээгvй юм бэ гэдгийг одоо хэлэхэд юу гэмээр ч юм бэ дээ. Би хэзээ нэгэн цагт хvvдээ оччих ч юм шиг санагддаг байсан. Хойд ээжтэй болчихсоныг нь мэдсээр байж сэтгэлдээ “Бид дахиад хамт байж чадахгvй” гэдэгтэй эвлэрч чаддаггvй байсан л даа. Чамайг харах бvр би тэр хvvгээ өрөвддөг байсан. Аавд чинь анхнаасаа л хэлээгvй болохоор чимээгvй явсаар өдий хvрчихсэн юм. Аавын чинь уурлаж, гомдох нь зөв өө. Хvн ер нь юмыг дандаа өнгөрсөн хойно нь алдаа гаргаснаа, буруу юм хийснээ ойлгодог шvv дээ гээд цvнхээ аваад нэгэн хуучин жижиг дэвтрээс Оргилын зургийг гарган Анандад өгчээ. Испани цус холилдсоны тэмдэг өтгөн долгиолог vстэй, хар хөмсө арав орчим насны хvvгийн зураг байлаа. 

Ананд тэр зургийг ширтсээр: 
-Сонин юм. Би ийм ахтай гэдгээ арван ес хvрч байж мэдэж байдаг. Хараад байхад тантай адилхан юм аа гэхэд ээж нь тэр зургийг авч харц нь зөөлрөн:  -Хараад байхад та хоёр адилхан юм аа. Нvvрний хэлбэр, хөмсөг нь гэснээ инээмсэглэжээ. Ананд ээжийнхээ саран хэлбэртэй дугуй хөмсөг, гонзгойдуу царайг ааваасаа давхраатай алаг нvдийг нь дууриасан билээ.  -Одоо энэ ах хvv маань тэгээд Кубад байдаг юм уу, тэгээд? хэмээн тvvнийг асуухад ээж нь:  -Тийм ээ. Куба нэрийг нь Родриго гэдэг. Сургуулиа төгсөөд инженер болчихсон. Гэрлээгvй байгаа гэсэн. Бие нь гайгvй бол энэ зун урьж авчирдаг юм бил vv гээд зурагтаа унтраалаа.  -Өнөөдөр ямар сонин өдөр вэ. Ингээд л би гэдэг хvн куба ахтай болчих гэж. Тэгээд ахаасаа өмнө авгай хvvхэдтэй болчихсон байдаг гэснээ ээжийнхээ гарыг барин:  - Та ямар ч гэсэн тайван л байгаарай. Элдэв юм битгий бод. Аав хvрээд л ирнэ биз. Надад бол ахтай гэж бодохоор сайхан л байна. Одоо унт даа гээд ээжийгээ тэвэрчээ. Цэрэнханд ч гэсэн хvvгийнхээ цээжинд наалдахад өөрөө хvvхэд болчихсон юм шиг л тайвшраад ирж билээ.. 
  Ганхуягийнд ийм нэгэн явдал болсны маргааш Хулангийн аав, ээж хоёр танилцсаныхаа хорин жилийг тэмдэглэхээр Эрхvv хотын зvг нисч явлаа. Оюутан ахуйдаа газраар галт тэрэгний тачигнаан дунд туулдаг байсан аяны урт зам онгоцны цонхоор зэрвэс зэрвэсхэн харагдаад өнгөрнө. Сибирийн их тайга хөглөрөн, Байгаль далай толь мэт мэлтэгнэн залуу цагийн энхэр дурсамжийн аялгуу сэтгэлд эгшиглэх ажээ. Батболд хайртай гэргийнхээ хvслийг биелvvлэн анх танилцан хайраа илчилснийхээ ойг тэмдэглэхээр яваа нь энэ билээ. Урт цэнхэр ноолууран нөмрөг намируулан наснаасаа даруй арав дvv мэт харагдах Цэцэгмаа нөхрийнхөө мөрийг дэрлэн эрхлэнгvй суужээ. Харин хаа ч ажлаа хийж явдаг нөхөр нь гар компьютерээ гарган “Сайн засаглал” -ын олон улсын чуулганд тавих илтгэлээ засаж явлаа. Тэр хоёрын хойно суусан орос хvvхэн тав зургаан настай эрх шар хvvгээ арчлан ”Саша, кушай, я говорю… “ гэхчлэн vглэх нь тэр хоёрыг орос ахуй орчинд хэдийн авааччих мэт. 
  -Бvр вагонд суусан өдрөөс эхлээд л чи намайг аймаар хараад эхэлж билээ. Би энэ банди намайг ямар их хардаг юм бэ гэж ичээд л Сараа, Тунгаа хоёр шууд л чамайг Цэцгээгийн хайрт гэж нэрлээд эхэлсэн ш дээ. Батболд компьютерийн дэлгэцнээс нvд салган инээмсэглээд vсийг нь илэн:  -Танай тэр хоёр галзуу охины чинь ачаар би чамайг гуйж барихаасаа өмнө өөрийгөө бараг ойлгуулчихсан биз дээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ. Оюутан болоод бэлтгэлд явж байсан vе өчигдөр л юм шиг санагдах юм гээд санаа алдан нvд нь дурсамжийн мананд автав 
  Хулан интернэтэд холбогдоод и-мэйл хаягаа шалгангаа хvvдээ бантан өгч суулаа. Хэдийгээр vнэнч туслагч нь болсон Цэндээ охинд даатгаж болох ч гэсэн Хулан хvvгээ өөрөө хооллох дуртай. Хvvгээ өвөр дээрээ суулгаад биеийнх нь дулаахан илчийг мэдрэн, хонгорхон зөөлөн даахийг нь vнэрлэн суух шиг жаргал vгvй. Одоо дөрвөн сар хvрсэн жаалхан Очир булцгар гараараа ээжийнхээ vснээс зулгаадаг, харагдсан бvхнээ авах гэж сарвалздаг болжээ.  
Швейцарид сурдаг хамгийн дотны найз Нандингаас нь, аав, ээж хоёроос нь, бас Тvвшингээс нь мэйл иржээ. Тvвшингээс мэйл ирснийг vзээд Хулан тогонд цохиулсан мэт давхийж, хамаг биеэр нь нэгэн сонин мэдрэмжийн долгио гvйх шиг болжээ. Хулан компьютерийн хулганыг тавиад сандлаа налан нvдээ анив. Зvрхнийх нь булгилах цохилт, алсад байгаа хайртынх нь тухай бодлыг аягатай бантангаа татан асгасан бяцхан хvv нь сарниулчихлаа. 
-Хvvеэ, миний хvv яаж байгаа юм бэ? Ба, ба гэх чимээнээр Цэндээ гvйн орж ирээд асгарсан бантанг цэвэрлэж, хадам нь хvvг авч 
-“Эмээг нь дуудчихгvй дээ. Миний сахилгагvй ач. Яаж байгаа юм бэ?” хэмээн өхөөрдсөөр гарсны дараа л Хулан сая сэхээ оров. 
  -“Сайн уу? Хулан минь. Чамайг нөхөртэй болсон гэдэг бодолтой би ердөө ч эвлэрч чадахгvй юм. Ананд та хоёрыг энэ зун хуримаа хийх гэж байгаа гэж сонссон. Дандаа чамайг бодож явсаар би өдий хvртэл нэг ч охинтой vерхээгvй. Саяхан Лхагваа гэж охинтой танилцсан ч чамайг мартаж чадахгvй л явна. Хvv чинь том болж байна уу? Саяхан манай ангийн Болдоо, Тэмvvлэн хоёр “TV-5”-аар надад мэндчилгээ явуулсан чинь vнэхээр гоё санагдсан. Ариунаагийн “Би” гэдэг дууг захиалсан байна лээ. 6 дугаар сард би чиний төрсөн өдрөөр мэндчилгээ захиалнаа. Харин чамаас ганц vгтэй ч хамаагvй мэйл авах юмсан гэж хvсдэг шvv. Баяртай. Чамд хайртай Тvвшингээс
  Хулан хайртынхаа и-мэйлийг уншаад тvмэн бодолд дарагдчихав. Ялангуяа “нэг охинтой танилцсан” гэсэн vг сэтгэл зvрхийг нь хvйтнээс хvйтэн хойд туйлын шуургаар тас ороолгох шиг шаналгах аж. Хулан нvдээ алгуурхан анихад том том нулимс хацар дээгvvр нь бөмбөрөхөв. Бvсгvй уруулаа тас зуун нvvрээ дарлаа. Ай хөөрхий Хулан… Тэр сургуулийнхаа хамгийн хөөрхөн охин байсан сан. Мөрөө шvргэсэн шулуухан хар vсээ ихэнхдээ шуучихдаг. Бусад охид шиг vсээ, шар, бороор буддаггvй, сор тавьж задгай орхидоггvй. Урт сормуус, цоргисон харцтай тунгалаг хархан нvд, гонзгой царай, шулуун хамар, жимбэгэр уруул, жижигхэн чихтэй охин байлаа. Баруун нvднийхээ дор бяцхан хар мэнгэтэй. Эмээ нь “Миний охин нулимс тоссон мэнгэтэй юм. Зовох вий дээ.” гэдэгсэн. 
  “Бvх юм надаас л болсон. Би л Тvвшинг явангуут Анандтай vерхэж, тэнэг юм шиг жирэмсэн болсон. Өөрөө хvний хvvхэд гаргачихаад Тvвшинг тэр Лхагваа гэдэг охиноос нь яаж харамлах юм бэ?” гэж тэр бодоод гvнзгий санаа алдав. Урьд нь Тvвшингээс ирсэн захиаг хадгалж яваад Анандад баригдаж, бөөн хэрvvл болсноо санаад тэр и-мэйлийг устгах гэснээ больчихлоо. Хөөрхий Ананд одоо хvртэл тэр захидлын нарийн учрыг мэдэхгvй л яваа билээ. Ананд миний и-мэйл хаяг руу орох пин кодыг мэдэхгvй юм чинь. Ер нь ч би Анандад долоон булчирхайгаа дэлгэх ёстой юм уу.” гэж бодоод устгахаа больчихлоо. Тvвшин “Лхагваа гэдэг охинтой танилцсан.” гэдгийн араас “чамайг мартаж чадахгvй л явна.” гэсэн нь бvсгvйд зvйрлэшгvй сайхан vг шиг санагдаж байлаа. Энэ нь өөр ямар ч бvсгvй байсан Хуланд хайртай. Тvvнээс өөр хэнд ч Тvвшин хайраа, сэтгэл зvрхээ өгч чадахгvй гэсэн vг. Тvм тvмэн бээрийн алс зай, хvнд л байдаг дур хvсэл, физиологийн хэрэгцээ нь тvvний Хуланд тэмvvлэх их хайрын дэргэд юу ч биш гэсэн vг билээ. Энэ бодол нь бvсгvйн сэтгэлийг хачин их тайвшруулав. Одоо тэр ааваасаа ирсэн и-мэйлийг нээлээ. “Миний охин сайн уу? аав, ээж хоёр нь Эрхvvд ирээд “Интурист” буудалд буусан. 303 тоот өрөө авсан. Ээжийг чинь усанд орох зуур аав нь vvнийг бичиж сууна. Дvv, эмээ хоёроо эргэж байгаарай. Бид хоёр тав хоноод очно. Эрхvvгийн хавар их сайхан байна. Зээг минь миний өмнөөс vнсээрэй. Ээж чинь бас Очироог санаж байна гэсэн. Хадмууддаа мэнд хvргээрэй. Аав нь илтгэлээ явууллаа. Миний охин англи орчуулгыг н ь хяначихаарай. Баяртай. Охиноо vнсье. Аав нь.” гээд Эрхvvд буунгуут татуулсан бололтой Ангар мөрний эрэг дээр ээжтэй нь авахуулсан, бас ээж нь зочид буудлын өрөөндөө толины өмнө суугаа, өөрөө Очир, Бөртэ, Хулан гурвын зургийг хацартаа наагаад инээсэн хэдэн зургаа явуулсан байв. Аав нь зурганд хоббитой хvн билээ. Тэр ердийн болон дижитал хоёр аппарат заавал авч явна. Тэгээд гадаад явахдаа дижитал аппаратаар авсан зургуудаа заавал и-мэйлээр гэрийнхэндээ явуулдаг заншилтай.

No comments:

Post a Comment