Хэвлэлийн эх бэлтгэлийн сургалтанд хэн хамрагдаж болох вэ, боломж бүрдэх вэ гэж ихэнх хүмүүс асуудаг.
Энэ нь заавал эх бэлтгэгч, дизайнер байх төдий биш маш олон давуу талтай.
- Та ажилд орох гэж байгаа бол энэ нь таны давуу тал болно. Ажилд орох магадлал 90%-тай л гэсэн үг.
- Хувиараа бизнес эрхлэх боломжтой. Бүхий л албан байгууллага компаний нүүр царайг хэвлэмэл бүтээгдэхүүн, түүний загвар тодорхойлж байдаг. Хямралтай үед харин ч хүнд хүрэхийн тулд энэ салбарт хөрөнгө оруулалтыг их хийдэг. Энэ зах зээлд танигдах нөхцөл боломж байдгаараа бүхий л хүнд хамааралтай. Жишээ нь:
Сургууль төгсөхөд монтажны эх бэлтгэл
- уралдаан тэмцээний өргөмжлөл, мандат, танилцуулга, урилга
- анонс, тараах материал, медаль гэх мэт эх бэлтгэл баяр ёслол, төгсөлтийн үеэр бусад сул цагийнхаа алдагдлыг хангалттай нөхөж чаддаг.
- бизнес уулзалт болгон нэрийн хуудастай байж, харилцаа холбоо нээгддэг. Сүүлийн үед ийм уулзалт их өргөн хүрээтэй болж, ихэнхи арга хэмжээ нэрийн хуудас солилцдог болсон.
- эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгөхөд тараах материал, хүүхдийн хавтасны загвар гаргаж ир гэх мэт эх бэлтгэлийн ажлууд их өгөгддөг болсон байна. Эх бэлтгэл нь хэвлэлтээсээ ашгаа олдог учир ганц хоёр эх бэлтгэлийг авах нь ховор. Тиймээс хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийх гэж хэвлэлийн эх бэлтгэлийн газар хайж цаг хугацаагаа их алддаг.
Ялангуяа та шинэхэн компани, ТББ байгуулж байгаа бол хэвлэлийн эх бэлтгэлийн сургалтыг танд санал болгож байна.
Хямралтай байгаа энэ цаг үед ихэнх албан байгууллага хүний нөөцөө цомхотгохын оронд боловсон хүчнээ хөрвөх чадвартай болгох тал дээр анхаарал хандуулж байгаа нь сургалтанд хамрагдаж буй залуусаас анзаарагдаж байна. Нэг сарын эх бэлтгэлийн зардлаараа энэхүү сургалтанд хамрагдаж, хэвлэлийн зардлаа хэмнэснээр илүү их ашгийг хүртэх нь дамжиггүй.