Догшин хэмнэл галзуу хурд чөлөөт нисэлтийг би шүтдэг
Догдлон уйлагч хүсэн тэмүүлэгч зүтгэн дурлагч билээ би
Уудам цээлийн хүрэн бүргэд, говийн шуурганд атаархагч би
Уйтгарлан суугч бардамнан гайхуулагч халуун сэтгэлтэн юм аа
Шуранхайлагч ардын дуунд толгойгоо мэдүүлж
Шуурагч сэтгэлийн эрхэнд зүрхээн эзлүүлж
Онож алдах минь ододын тоогоор
Орчлонг туулах минь тэнгэрийн хувиар
Бардам хүсэлд минь хязгаар гүй
Баясан хөөрөхөд минь хэмжээ байхгүй
Халирхай гээд зовлонгоос зугтаагүй
Хайртай гээд журмыг эвдээгүй
Чи зүрхэнд бамбарлагч гэрэлт хүслэн минь
Чиггүй харанхуйд зүг заагч яруу дуудлага минь
Ямархан үнэтэйгээр хувь тавиланг минь олзолсноо
Яагаад үг унагаж магтахгүй байна вэ
Ялгуун үдшийн том саранд хайртай би
Ядуу гуталчны алхны тогшилтыг хүндэлдэг би
Зуурхан амьдралын алтан тоосонд хээнцэрхэн даруулсаар
Зул цэцэг шиг онгож гандахаа бас мэднэ ээ
Тэглээ гээд тоостын тавилангаас уйдаагүй
Тэнэмэл үгс хоосон мөрөөдөлд автаагүй
Голын гэрэлт чулуудад шүлэг хэлдэг минь хэвээрээ
Голдоон орон гэгэлзэн үнэн дурладаг минь ч янзаараа
Тэрслүү санаанд автаж өөрөөсөө урвах минь худлаа
Тэлмүүн цэлмүүн амьдарсаар
Тэнгэрт тэврүүлэх минь л үнээн.