1. Дани улсын нийслэл болох Копенхаген хот нь хүрээлэн буй орчин ээлтэй буюу нийт хүн амын 1/3 нь дугуй унадаг. Тэдний нийт дугуйны тоо машины тооноосоо 1 дахин их байдаг.
2. Aжлаас халагдахад санаа зовдоггүй. Учир нь тэд ажлаа алдвал засгийн газар бүтэн 4 жил нийт цалингийх нь 90%-г тэтгэмж болгон буцаан олгодог.
3. Данид цэцэрлэг, дунд сургууль, их сургууль гээд бүгд үнэгүй. Дээрээс нь нэмээд оюутнууд сурч байх хугацаандаа засгийн газраас сар бүр 500USD авдаг.
4. Дэлхийн хамгийн өндөр татвартай оронд тооцогддог буюу тэд нийт орлогынхоо 50%-г татварт "аз жаргалтайгаар" төлдөг. 2014 онд явуулсан судалгаагаар 10 хүний 9 нь энэ хэмжээний татвар төлөхдөө сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан байна.
5. Маш бага зайнд, цөөн эд хогшилтой, минимал хэв маягийг тэд эрхэмлэдэг нь маш сонирхолтой. Тэдний уриа бол бага эд хогшил, илүү "амьд" амьдрал!
6. Тэдний ажил өдөр 4 цагт тардаг. Учир нь гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх гэдэг аз жаргалтай байх чухал хүчин зүйлүүдийн нэг. гэр бүлээрээ хооллох гэдэг бол тэдний салшгүй соёл.
7.📍Тэд нялх хүүхдээ гадаа ганцааранг нь салхилуулаад сэтгэл тайван сууж чаддаг цөөхөн ард түмний нэг.
8.📍ЭЭмэгтэйчүүд нөхөрт гарахыг яардаггүй. Учир нь тэдний үзэж байгаагаар гэрлэлт биш харин харилцаа хамгийн чухал юм. Нийт Даничуудын бараг 20% нь гэрлэлтгүйгээр хамтран амьдардаг байна.
9.📍2013 оны судалгаагаар, Даниас нийт 14ш Нобелийн шагналтан төрсөн байна. Энэ нь нийт хүн амтай харьцуулахад харьцангүй их буюу нэгжид ноогдох нобелын шагналтны тоогоороо дэлхийд тэргүүлдэг байна.
10. Дани улс нь Хойд Европт орших, нийт 5 гаруй сая хүн амтай, 42,924км газар нутагтай. Тэд ДНБ-гээрээ дэлхийд 39т жагсдаг бөгөөд хамгийн авилгал багатай улсад мөн тооцогддог. Тэдний хувьд "аз жаргал" бол ерөөсөө л "амжилт" юм.
No comments:
Post a Comment