2018-10-27

Стэнфордын их сургуулийн түүх

Бостон хотын вокзал дээр даруухан хувцасласан эхнэр нөхөр 2 галт тэрэгнээс бууснаа шууд Харвардын их сургуулийн ерөнхийлөгчийн оффис руу зүглэв.

Эхнэр нөхөр 2 ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтэйгээ нарийн бичиг бүсгүйд хэлэхэд тэднийг нүдээрээ гүйлгэж харснаа:
- Өнөөдөр ерөнхийлөгч завгүй хэмээн тоомжиргүй хариулав.
- Зүгээрээ бид хүлээнэ гэж эхнэр нь намуухан хэлэв.

Нарийн бичиг бүсгүй залхаад яваасай! гэсэндээ янз бүрийн үйлдэл хийсэн боловч тусыг эс олсон тул ерөнхийлөгчөөс зөвшөөрөл аван тэр хоёрыг оруулав.

Ерөнхийлөгч тээршаасан байртай, ямар хэргээр явна гэж асуухад, бүсгүй:
- Манай хүү танай сургуульд жил гаруй сурч байгаад нас барсан юм. Сургуульд сурч байхдаа их аз жаргалтай, мөн сургуульдаа хайртай байсан, тиймээс бид хүүдээ зориулж танай сургуульд дурсамж үлдээмээр байна, гэхэд, ерөнхийлөгч:

- Энэ сургуульд сурч байгаад нас барсан бүхэнд дурсамж болгон хөшөө босгоод байвал сургууль маань юу болохов? хэмээв. Эхнэр нь:

- Үгүй үгүй, та буруу ойлгоод байна, бид хүүдээ зориулж танай сургуульд шинэ корпус барьж өгмөөр байна гэв. Сэмэрсэн даашинзтай, хуучирсан костюмтай эхнэр, нөхөр хоёрыг хараад ерөнхийлөгч:

- Шинэ корпус аа! Та 2 юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Харвардын их сургуулийн бүх барилгын өртөг 7 сая $ шүү дээ гэж хэлээд тэднээс салахыг завдахад, эхнэр нь нөхөр рүүгээ хандан:

- Гайгүй л юм байна шүү дээ, өөрсдөө сургууль барья гэхэд нөхөр нь зөвшөөрөөд тэд гарч одоход Харвардын ерөнхийлөгч Чарлз Элиот амаа ангайн, мэл гайхан хоцорсон гэдэг.
АНУ-н сенатор, төмөр замын магнат, Калифорни мужын дарга Леланд Стэнфорд, түүний гэргий Джейн Стэнфорд нар Калифорни мужын Пало- Альтод хайрт хүүхдээ зориулж Стэнфордын их сургуулийг 1891 онд барьсан бөгөөд өнөөдөр тус их сургуульд жилд 6700 оюутан, 8000 аспирантууд бүх дэлхийн өнцөг булан бүрээс ирж суралцаж байна.
Via: Chadraabal Bayrmagnai

No comments:

Post a Comment