Амьдралын хором мөч бүхэн АЗ ЖАРГАЛЫН ЭХЛЭЛ
зүрхнээс ундран аялгуу эгшиглэсээр л ...
2013-04-22
Утас минь миний тэмдэглэлийн дэвтэр болон хувирав
Энэ жилийг оюунаа хурцлан мөрөөдлөө амилуулах жил болгон зарлав.
Уншсан ном, үзсэн жүжгээс төрсөн сэтгэгдлээ буулгадаг боллоо. Өөрийгөө илүү их нээхийн тулд аливаа зүйлд дурлан мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй санагдав.
За хө утсан дээр тэмдэглэсэн үгсүүдээсээ оруулья.
Амьдралаа өөрчлөхөд хэзээд бэлхэн бай.
Хайр хэзээ ч ирж мэднэ. /Хайрын виз жүжгээс үлдсэн сэтгэгдэл/
Амьдрал үнэхээр ээдрээтэй, учрыг тунгааваас гол буруутан нь бид өөрсдөө байдаг.
Бид алуурчдыг хайж буруутгадаг гэтэл бид биесээ сэтгэлээр нь алж байдгаа мэддэггүй. /Шөнө амтласан нулимс жүжгээс үлдсэн сэтгэгдэл/
Минийх болчихлоо гээд амарч болохгүй, харин илүү сайхныг хайваас энэ амьдрал бал бурам мэт байна.
Би болчихлоо гэсэн үеэс унаж эхлэдэг.
Уншсан ном, үзсэн жүжгээс төрсөн сэтгэгдлээ буулгадаг боллоо. Өөрийгөө илүү их нээхийн тулд аливаа зүйлд дурлан мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй санагдав.
За хө утсан дээр тэмдэглэсэн үгсүүдээсээ оруулья.
Амьдралаа өөрчлөхөд хэзээд бэлхэн бай.
Хайр хэзээ ч ирж мэднэ. /Хайрын виз жүжгээс үлдсэн сэтгэгдэл/
Амьдрал үнэхээр ээдрээтэй, учрыг тунгааваас гол буруутан нь бид өөрсдөө байдаг.
Бид алуурчдыг хайж буруутгадаг гэтэл бид биесээ сэтгэлээр нь алж байдгаа мэддэггүй. /Шөнө амтласан нулимс жүжгээс үлдсэн сэтгэгдэл/
Минийх болчихлоо гээд амарч болохгүй, харин илүү сайхныг хайваас энэ амьдрал бал бурам мэт байна.
Би болчихлоо гэсэн үеэс унаж эхлэдэг.
Номонд дурлах арга зааж өгөх үү : )
"Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхлэдэг" номыг уншиж байхдаа таалагдсан хэсгээ утсан дээрээ бичиж байлаа. Уншиж дуусныхаа дараа нөгөө үгнүүдийг эргэн хармаар санагдан хөзөр шиг жижгээр хэвлэн цүнхэндээ хийж хааяахан өөртөө урам хайрламаар санагдсан үедээ сугалж уншдаг болов хэхэ. Бас миний өөртөө хэлэх үгнүүдээ ч оруулсан байгаа. Сонирхолтой санагдаж дараагийн номыг унших хүсэл төрж эхлэсэн шүү. Таалагдсан үгээ тэмдэглэх нь зүгээр л энгийн зүйл мэт боловч бас л нэг чиглүүлэгч болох шиг санагдав. Амьдралд дурлах зүйл үнэхээр их юм аа. Та ч бас ингээд үзээрэй, дараагийн номоо яаран хайх байх даа. хэхэ амжилт.
2013-03-13
2013-03-10
2013.03.10
Уржигдар эгч маань гэр бүлийнхээ хамтаар ирлээ. Дүү маань таны утсан дээрх номнууд их гоё юм аа гэхэд бяцхан дүү маань "Бурхан багшийн сургаал"-ийг уншия гэхэд эгч нь чи наадахаа уншиж яах нь уу гээд өөр юм сонирхож эхлэлээ. Яг тэр агшинд нэрээ уншиж үзмээр санагдав. Дүү нарыгаа явсны дараа уншлаа. Маш их таалагдлаа, одоо ч уншиж байна.
Энэ хорвоод үнэн гэж байдаггүй, бүгд худал. Үнэнг эрнэ гэдэг дэмий юм байна...
Үнэнг эрэлхийлж байдаг байсан болохоор энэ үг илүүтэй их туслаа. Өнөөдрөөс эхлээд энэ зүйлийг хайхгүй.
За номоо үргэлжлүүлж уншлаа. Бас удахгүй гайхалтай сайхан зүйлсээс сонирхуулна аа, зүгээр мөрөөдөж суухыг хүссэнгүй. Оролдож явна. Зөв зам гэдэгт итгэлтэй байгаа. Үр дүнг олох байх аа. Өөртөө амжилт хүсье даа.
2013-03-02
Өнгөрсөн бүхэн өнөөдөр чамайг авчирсан
Заримдаа надад амьдрал сонирхолгүй, уйлмаар санагдахад би өөрийгөө арчаагүй нэгэн мэтээр харах шиг болдог. Тэр үед өөрөөсөө энэ чиний хүсч буй зүйл гэж үү гэж бодох үед л энэ байдлаас татгалздаг.
Муу бодол сайн бодол, сайн үйлс, сайхан зүйлсийг хормын дотор нурааж чаддаг мөртлөө тэр бүхнийг эргүүлэн авахад ямар их цаг хугацаа шаарддаг билээ. Тиймээс аль болох өөрийгөө зоригжуулж, амьдралд, эргэн тойрны зүйлстэй үнэн сэтгэлээсээ дурлах л сонголт чамайг хүссэн бүхэнд чинь хүргэнэ.
Амжилттай явж байгаа үед чиний эргэн тойронд чамд амрах ч зав өгөхгүй найз нөхөд, хүрээлэл бий болдог. Өөрийгөө үнэлэхээ болих тэр агшинд чи хэн ч биш.
Аливаа зүйл тэнцвэртэй байхдаа л илүү их амжилтанд хүрдэг юм байна даа гэсэн ойлголтыг саяхан авлаа. Хэрвээ чи хүслээ шунал болговол хүсснээ авсан ч сэтгэл зүйн золиос, харин авахыг мөрөөдөн суух нь идэвхгүй сул дорой нэгэн болгон хувиргадаг. Тэгвэл энэ хоёр чанарыг зохицуулан хэрэгжүүлвээс жинхэнэ амжилт.
Би бусдыг хэзээ ч муулахгүй, харин сайхан зүйлийг нь харж урамшуулан амьдарна.
Өнгөрсөн бүхэн өнөөдөр чамайг авчирсан. Өнгөрсөн цагаа бүү март.
Амьдралд сэхнэ, унана, босно. Би чамайг унахад босоход чинь туслана. Яг чам шиг орхиж явахгүй. Энэ богинохон амьдралд хэдий хугацаа үлдсэн гэж явах вэ дээ.
Үргэлжлэх мөчүүдийг сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зарцуул. Өөрийгөө хайрла, бусдыг хайрла, хүндлэ. Би чамайг хайрламаар байна.
Өөрчлөлтийг өөрөөсөө - Сайхан үгс
Блог руугаа орохгүй ямар ч их удаа вэ, за хөө амьдралд урам зориг, хүсэл мөрөөдөл хурцлах сайхан үгсийг оруулъя даа. Цаг нь болоход чиний урд уншихыг ч хүсдэггүй, хийхийг ч хүсдэггүй зүйл нэг л өдөр дуртай зүйл болон хувирч, чи өөрөөсөө өөрчлөлтийг хүсэх болно. Санаандгүй туссан бүхэн амжилт, аз жаргалыг бэлэгдэж байвал тийм ээ танд амжилт, ирээдүй ирэхэд тун ойрхон болжээ. Үүнээс өмнө та энэ бүх зүйлд бэлэн биш, магадгүй та ойлгох ч үгүй байсан байж болохы. Уншиж ойлгож, таалагдаж, баяр баяслыг мэдэрч байвал яг одоо эхэл.
Танд амжилт хүсье.
Том мөрөөдөлтөй хүн
Жижиг чулуунд бүдэрдэггүй.
2013-02-07
Далай ламын сургаал - Эерэг оюуны хандлага
Николас Врийланд, “Нээлттэй зүрх” номноос
орчуулсан Ц.Хулан
Эерэг оюуны хандлага
Аливаа
хүн аз жаргал, сайн сайхныг эрэлхийлж, зовлон зүдгүүрээс ангид явахыг
хүсдэг нь хүний төрөлх чанар мөн билээ. Ийм ч учраас хүний амьдралын
зорилго нь энэхүү аз жаргалыг олж авах ч гэж хэлж болно. Хүн бүрт
өөрийн дотоод амар амгаланг бий болгох адилхан чадвар байдаг бөгөөд энэ
чадвараараа амьдралын аз жаргал, баяр баясгаланг олж авч чадна хэмээн
би итгэдэг.
Бид
баян уу ядуу юу, боловсролтой юу боловсролгүй юу, хар арьстан уу цагаан
арьстан уу гэдгээс үл хамааран бидэнд аз жаргалаа өөрөө бий болгох
чадвар бий. Өөрөөр хэлбэл хүмүүн төрөлхтөн бид оюун ухааны хувьд ч,
сэтгэл зүйн хувьд ч ав адилхан юм.
Давтан
хэлэхэд, бидэнд бүгдэд маань санаа сэтгэлийн зовиураа ялж, өөрийн
дотоод хүч чадал, амар амгаланг авчрах эрч хүч заяасан байдаг. Ийм
учраас өөрийнхөө энэхүү хүч чадлыг ойлгон мэдэрч, өөртөө итгэх итгэлийг
хөгжүүлэх нь хамгаас чухал билээ. Заримдаа бид юмны сөрөг талыг олж
хараад итгэл найдвар маань багасдаг. Энэ бол нөгөө сэтгэлийн зовиур,
сөрөг оюуны хандлага маань биднийг дийлээд байна гэсэн үг юм.
Хэрхэн
аз жаргалд хүрэх талаар та бүхэнд санал болгох ямар ч ид шид надад
байхгүй гэдгийг хэлмээр байна. Хэрвээ хэн нэгэн хүнд ийм ид шидийн хүч
байх бөгөөс би ч гэсэн тэр хүний тусламжийг гуймаар байна. Ний нуугүй
хэлэхэд би ч гэсэн иймэрхүү ер бусын далдын хүчинд үл итгэгч билээ.
Гэхдээ уйгагүй хичээл зүтгэл, оролдлогын хүчээр бид оюун санааны
хандлагаа өөрчилж чадах бөгөөд энэ нь бидний амьдралыг аз жаргалтай
болгож өөрчилж чадна гэдгийг хэлмээр байна.
2013-02-03
Өөдрөг явах 25 зарчим - 6-10
6
Үгүй
гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй
байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
Үнэхээр боломжгүй, амжихгүй бол үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрийнхөө болон найзынхаа цагийг үрж, үл итгэлцэл үүснэ. Мөн чухал ажилтай үед бусад жижиг зүйлүүдээс татгалзаж, үндсэн ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр та мөрөөдөл, хүсэлдээ хөрөнгө оруулалт хийж, ахиц дэвшил гаргах болно. Мэдээж сайхан сэтгэл, хүн чанар бол маш сайн хэдий ч цагаа олоогүй, үр дүнгүй нөхцлүүд нь хий хоосон цаг үрэхээс хэтрэхгүй тэр цаг хугацаандаа л үлдэн мартагдана.
7
Өөрийгөө
битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө
оруул. Би чадна гэж зориглож сур.
Өөдрөг явах 25 зарчим - 1-5
1
Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд, өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан, бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд.
Хүссэн зүйлээ хийж эхлэхийн өмнө сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Би үүнийг хийж чадна гэж эхлэсэн зүйл тань, буруу төлөвлөлтөөс болж бүтэлгүйтвэл сэтгэл санаагаар унаж, өөртөө итгэх итгэлээ алдан гонсойх болно. Энэ нь тийм ч хүсэх зүйл биш, эрч хүчээ алдана гэдэг нь эрсдэл юм. Хийх гэж буй зүйлээ эхлээд судлан, дараа нь түүнийгээ хэрхэн хийх талаар төлөвлөгөө гарга. Мөн бусдын хийхийг ажиглан харж, яаж хийвэл илүү үр дүнтэй, цаг хугацаа хэмнэх вэ гэж дүгнэн, өөрийн арга барилд тохирох хэлбэрийг сонгох хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт хэн нэг нь гарч ирэн таны хүслийг биелүүлнэ гэж битгий зүгээр суу. Тухайн зүйлийнхээ талаар мэдээлэл цуглуулж, хийж үзэх гэж хичээвэл үр дүн нь заавал гарна. Хамгийн гол нь та уйгагүй хөдөлмөрлө. Зүгээр л суух юм бол таны хүсэл хий хоосон зүйл болон үлдэнэ. Тиймээс үргэлж эрэл хайгуул хийж, хүссэн зүйлийнхээ үр дүнг үзэхэд цаг зориул.
2
Нягт
нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
2013-01-28
Миний худалдаж авсан нөхөр №12
Тэр толгойгоо
гудайлгаж гарыг маань үнсээд
- Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон
хамгийн сайхан зүйл байсан шүү!, Ирина." гэж доор дуугаар шивнэсэн. Тэр
толгойгоо өргөж нүд рүү маань хараад
- "Надад эцсийн удаа ганц ч гэсэн юм
хэлэхгүй юм уу?" гэхэд нь би түүнийхээ нүд рүү нь харж байгаад хамаг
сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн."Би чамайг хайрласан шүү, Гэнри!" Гэнри
гарыг маань дахин үнсээд
- "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр
эмэгтэйтэй учраагүй байсан ч болоосой гэж хүсэх үе ч надад ирнэ. Амьдрал чинь
хатуу шүү дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
- "Тийм ээ Гэнри!" гэж би
товчхон хариулсан.
Гэнри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй. Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан. Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнийг харсан юм. Нүдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явав.
Гэнри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй. Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан. Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнийг харсан юм. Нүдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явав.
Миний худалдаж авсан нөхөр №11
Тэр орой Ноён Барнс
намайг дуудлаа. Тэр сүүлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр
л буцаж ирсэн байлаа. Тэгээдхамаг юмыг сонсчээ.
- "За Ирина минь би маш сонин
юм сонссон. чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрүүлэн байж
хэлж билээ.
- "Яасан гэж Ноён Барнс. Ямар ч сонин хачин юм энд байхгүй гэж би
бодож байна. Би саяхан Гэнриэс салсан." гэж би тайвнаар хариулсан.
- "Гэхдээ.
ммм... Энэ бүгд нээрээ чиний буруугаас болж гэж үү? Чи үнэхээр буруутай юм
уу?"
- "Хэрвээ та үүнийг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би
Гералд Грэйд хайртай. Тэгээд л тэр."Ноён Барнсийн царай нь эхлээд улаан,
дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугүй зогссоны эцэст
- "Чи
нөхөртөө хайргүй юм уу?" гэж асуусан.
- "Та Гэнри Стаффордын тухай ярьж
байна уу? Тэр одоо миний нөхөр байхаа нэгэнт больсон. Тэгээд ч би түүнд хайргүй.
- "Ирина..."
гээд тэр цааш нь үргэлжлүүлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байгаа нь илт.
"Ирина. энэ бүгд үнэн байж яасан ч таарахгүй. Чамайг ийм юм хийгээгүй
гэдгийг чинь би хүн бүрт хэлнэ.
Миний худалдаж авсан нөхөр №10
Яг энэ мөчид Гэнри
дээшээ хамаг хурдаараа гүйж ирэн хаалга тогшиж
- "Яасан, юу болов?"
гэж хамаг байдагаараа хашхирав.
- "Зүгээр ээ! Би хулгана хараад" гэж аль
болох тайван дуугаар хэллээ.
Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгүй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бүрхсэн мэт. Би уналаа. Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нүдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихүүн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрүүлж хөдлөнө. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж өөрийн эрхгүй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа түүний зургийг харлаа. Цахилгаан биеэр маань гүйгээд өнгөрсөн.
Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгүй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бүрхсэн мэт. Би уналаа. Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нүдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихүүн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрүүлж хөдлөнө. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж өөрийн эрхгүй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа түүний зургийг харлаа. Цахилгаан биеэр маань гүйгээд өнгөрсөн.
Миний худалдаж авсан нөхөр №09
"Тийм ээ, Грэй, ингэсэн
нь ч дээр байсан юм" гэж би чимээгүйхэн хэлсэн. Бид 2 буцаж ширээндээ суун,
чимээгүйхнээр хоолоо идэж дуусгалаа. Миний бүх ухаан санаа тогтуун тайван
байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зөөлхөн сээтэгнэж байсан тул Грэй
нөгөө ичгэвтэр явдлын тухай нэг их санаа зовж байгаа янзгүй сууна. 10.30-ын үед
би түүнийг гэрт маань хүргэж өгөхийг хүслээ. Тэр ингэж түргэн салах болсондоо
сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгүй эелдэгээр машиндаа суулган гэрт маань хүргэж ирлээ. "Хоёулаа удахгүй дахиж уулзана биз
дээ?" гэж гарыг маань атган байж асуув.
"Тэгэлгүй яахав. Тун удахгүй, ойр ойрхон уулзах болно." гэж намайг
хариулахад Грэй баяр хөөрөөр дүүрэн яваад өгөв. Би гэртээ орж ирлээ. Хичнээн
ч удсан юм бүү мэд ямар ч гэсэн би хөдлөлгүй удаан зогсов. Бүх юм нэгэнт ард
хоцорчээ. Би Гэнригийн ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн
дээр, өрөөний голд тавьсан сандлыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнүүдийг
засч дараа нь Гэнригийн ширээн дээрх зураг төсөл гэх мэт зүйлсийг янзлав. Түүнийг
шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж.
Subscribe to:
Posts (Atom)







