Жак Ма буюу Ма Юн
Азийн хамгийн үнэ цэнэтэй интернэт
компаниудыг байгуулсан Alibaba Group-ын үндэслэгч аж. Жак Forbes сэтгүүлийн
нүүрэн дээр гарсан анхны Хятад бизнесмэн юм. Тэрээр амьдралдаа төрийн албан
хаагчаар, англи хэлний багшаар ажиллаж, тэр ч бүү хэл Хятадын анхны интернэт
төслийг бий болгосон хүн юм. Түүнд амжилт, уналтууд тулгарсан ч тэр бууж
өгөөгүй юм.
1.
Шинэ санаа сонгох зарчим
Хурал дээрх хүмүүсийн 90 хувь нь
ямар нэг шинэ санааг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд би тэр санааг шууд л хаядаг.
Шалтгаан нь энгийн, хэрэв эдгээр хүмүүс энэ санааны боломжийг ийм тод олж харж
байгаа юм бол үүн дээр өөр хэд хэдэн компани ажиллаад эхэлчихсэн гэсэн үг.
Тиймээс бидний манлайлал үгүй болно.
2. Юуг хийж болохгүй вэ?
2001 онд би алдаа
гаргасан. Бидэнд мэргэжлийн ажилчид хэрэг болсон ч ажлаа сайн гүйцэтгэх хүн
олдоогүй. Харин миний эргэлзэж байсан хүмүүс бодсоноос минь ч илүү амжилтанд
хүрэхэд тусалсан.
Бизнес эрхлэгчийн хамгийн муу чанар: бусдыг дуурайгч, нөхцөл
байдлыг үнэлэх чадваргүй нэгэн, ажлаа өндөр темптэй эхлэх ч цааш үргэлжлүүлж
чаддаггүй нэгэн, ирээдүй рүүгээ харах чадваргүй нэгэн.
Миний мөрддөг гол зарчим
бол: чиний ажилдаа хандах хандлага болон гаргах шийдвэрүүд чиний чадвараас илүү
чухал.
3. Гонгинол, гомдлолын тухай
Та заримдаа өөртөө гонгинохыг зөвшөөрдөг бол
үүнд санаа зовох зүйл огт байхгүй. Хэрэв та сэтгэлээр унасан үедээ амьдралд
гомдоллодог бол та архичинтай төстэй болж байна гэсэн үг – уух тусам улам
дордоно. Та амжилтанд хүрэх замдаа амжилттай хүмүүс гомдоллож гонгинодоггүйг
анзаарах болно.
4. Орчин үеийн залуусын 4 асуулт
Алдаа гэж юу вэ? Алдаа гэж
тэмцэхээ болихыг хэлнэ.
Уян хатан байдал гэж юу вэ? Уян хатан байдал гэдгийг та
азгүйтэл, урам хугарал, хүнд хэцүү нөхцлүүдийг давсаны дараа л мэдэх болно.
Таны үүрэг хариуцлага юунд оршдог вэ? Миний үүрэг хариуцлага бусдаас илүү
хичээнгүй ажиллаж, илүү их хүсэл эрмэлзэлтэй байж, илүү хариуцлагатай байхад
оршино. Зөвхөн тэнэгүүд л ярихдаа амаа ашигладаг. Ухаалаг хүмүүс толгойгоороо,
мэргэн хүмүүс зүрхээрээ ярьдаг.
Бид амьдрахын тулд бүх хүч чадлаа ашиглах ёстой
Хэрэв та бүх цагаа ажилдаа зарцуулдаг бол хожмын нэг өдөр үүндээ харамсах
болно. Би үргэлж өөртөө, бид ажлын төлөө төрөөгүй харин амьдрах гэж төрсөн гэж
сануулдаг.
5. Өрсөлдөөн ба өрсөлдөгчдийн тухайд
Өрсөлдөөн бол шатар тоглохтой
адил. Хэрэв та хожигдвол дахиад нэг раунд тоглох боломжтой.
6. Зодолдох
шаардлагагүй
Таны өрсөлдөгч танаас сул дорой байсан ч түүнтэй эн тэнцүү харьц.
Үүнтэй нэгэн адилаар, хэрэв өрсөлдөгч чинь танаас хүчтэй бол айх зүйлгүй нүүр
тул. Жинхэнэ бизнес эрхлэгчдэд дайсан байдаггүй. Үүнийг ойлгосон цагт таныг юу
ч зогсоож дийлэхгүй.
7. Бизнес эрхлэгчдэд өгөх зөвлөгөө
Хэрэглэгчдийг юун түрүүнд
тавь.
Хоёрт – ажилтнуудаа.
Үүний дараа л, гуравт хувьцаа эзэмшигчдийг тавь.
Жижиг заль мэхэнд бус урт хугацааны төлөвлөгөөндөө гол анхаарлаа хандуул.
Өнөөдөр зовлонтой хатуухан өдөр байв уу? маргааш бүр долоон дор болно, харин
нөгөөдөр л илүү сайхан өдөр болох болно.
8. Өөрийн бизнесийн тухайд
Та өөрийн
бизнесээ эхлүүлсэн бол одооноос тогтвортой орлого, эмнэлэг болон жилийн бонусыг
мартах хэрэгтэй болж дээ. Нөгөө талаар, таны орлого юугаар ч хязгаарлагдаагүй,
та цагаа илүү үр бүтээлтэй ашиглаж чадвал бусдаас зөвшөөрөл авах гэж гүйгээд байх
шаардлагагүй болно. Хамтрагчаа сонгохдоо таны чадварыг баяжуулагч нэгнийг
сонгох хэрэгтэй. Танд заавал амжилттай хэн нэгэн хэрэггүй. Ажилчдаа болж өгвөл
өглөө бүр жаргалтай ирүүлэхийг хичээ.
news.xopom.com
news.xopom.com
No comments:
Post a Comment