2015-09-19

Өвгөн, хүү, илжиг 3

Өвгөн, хүү, илжиг 3 хот орохоор явжээ. Өвгөн хүүгээ илжгээ унуулаад, өөрөө хажууд нь алхаад явж гэнэ.
Замд таарсан хүмүүс хүүг хараад “энэ хүү ийм залуухан байж илжиг унаад, хөгшин хүнийг алхуулаад явахаасаа ичдэггүй юм байхдаа” гэж гэнэ. Үүнийг сонссон өвгөн хүү 2 байраа солиод өвгөн илжгээ унаад, хүү хажууд нь алхаад явжээ. Тэгтэл замд таарсан хүмүүс “энэ өвгөн өөрөө илжиг унаад, ийм жаахан хүүг алхуулаад явахаасаа ичдэггүй юм байхдаа” гэж байв. Үүнийг сонссон өвгөн хүү хоёр нээрээ ч тийм юм уу гэж бодоод, ерөөсөө хоёулаа хамтдаа сундлаад явья гээд хамтдаа илжгээ унаад явжээ. Тэгтэл замд таарсан хүмүүс ”хөөх хоёрын хоёр зэрэг нэг муу илжгийг унаад байхдаа яадаг юм бэ, хөөрхий  илжиг” гэж байх юм гэнэ. Үүнийг сонссон өвгөн хүү хоёр илжгэн дээрээсээ буугаад, хоёулаа илжгээ өргөөд явахаар шийджээ. Тэгээд илжгээ арай гэж өргөөд хот орохын алдад гүүрэн дээгүүр гарч яваад илжгээ даахгүй унагаж орхижээ. Илжиг ч унаж, гүүр ч эвдрэн нурж, өвгөн, хүү, илжиг 3 гурвуулаа доош унаж гэнээ.

No comments:

Post a Comment