2015-09-02

Яагаад сурах хүсэлгүй болдог вэ

Яагаад сурах хүсэлгүй болдог вэ гэсэн асуултын хариуг Л.Рон Хаббард олж илрүүлснээр “Сурах технологи” хэмээх аргачлалыг боловсруулсан нь дэлхийн олон оронд амжилттай хэрэглэгдэж байгаа юм. 
Л.Рон Хаббард өргөн хүрээний судалгаа явуулж, хүн учрыг нь ойлгоогүй, эсвэл буруу ойлгосон үгтэй тулгарахаараа сурах хүсэл нь унтарч эхэлдэг гэдгийг олж тогтоожээ. Дашрамд хэлэхэд, сургуулийн сурагчдын дунд судалгаа явуулахад ихэнхи хүүхэд үзэж байгаа хичээлнүүдийнхээ нэрний утгыг ч ойлгоогүй байдаг нь илэрсэн.
Сургуулийн зориулалт нь угаас юу билээ? Л.Рон Хаббардийн хэлсэн тодорхойлолт тун оновчтой санагдана: “Сургууль бол хүүхдээ хормойноосоо түр зуур салгаж өөрөө амрах гэсэндээ өгдөг газар биш. Сургууль бол хүүхдийн сурах чадварыг нь хөгжүүлснээр ирээдүйн амьдралд нь бэлдэж, амьдралд нь тохиолдох асуудлуудаа шийдэж чаддаг болгож өгөх,  өнөөдрийн насанд хүрсэн хүмүүс хижээл насныхан болсон байх маргаашийн ертөнцийг гартаа авах бэлтгэлийг нь хангаж өгөх зориулалттай газар юм”
Хүүхдийг сур гэж шахахдаа яаж сурахыг нь зааж өгдөггүй нь боловсролын системийн маш том дутагдал. Нэн түрүүн яаж сурах вэ гэдгийг нь зааж өгч байх хэрэгтэй гэж Л.Рон Хаббард үзээд “Сурах технологи” аргачлалаа гаргасан билээ.
Боловсролын асуудлуудыг дээр ярьсантай уялдуулан харах юм бол эдгээр асуудлуудын шийдэл тийм ч хүнд биш, хамгийн гол нь хүүхдэд сургууль дээрээ сонсож байгаа шинэ үгнүүдийн утга учрыг сайн тайлбарлан ойлгуулах тал дээр анхаарч ажиллах юм бол томоохон үр дүн гарна.  Хүүхэдтэйгээ ажиллаж, ойлгохгүй байгаа үгнүүдийнх нь утга учрыг тайлбарлаж өгч байвал сурах хүсэл нь алга болохгүй, хүүхэд чинь ирээдүйд хаа газар гологдсон “мэргэжилтэн”  болохоос сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

No comments:

Post a Comment