Энэ бол ертөнц хүний харилцааны асуудал мөн. Түг түмэн юмс, үзэгдлийг
агуулсан ертөнцийг үзэх үзэл өргөн утгаараа материалист, идеалист гэж
ангилагддаг. Тэдгээрийн мөн чанарыг тодорхойлогч энэхүү хамгийн ерөнхий
хандлага философийн үндсэн санааны ба материаллаг, оюуны ба байгалийн ухамсар
ба материйн хоорондын харьцааг нээж харуулдаг. Түүний агуулгын үндэслэл:
- Ухамсар
материйн аль нь анхдагч вэ?
- Ертөнц
танигдаж мэдэгддэг эсэх гэсэн хоёр асуултанд хариулт өгдөг.
Философийн янз бүрийн сургууль, чиглэлийн
төлөөлөгчид эдгээр асуултыг яаж хариулснаас шалтгаалан философичид материалистууд,
идеалистуудын хоёр том лагерьт хуваагдаж иржээ.
Материалистууд материаллаг ахуйг анхдагч, үзэл санааны үйл явцыг хоёрдогч, ертөнц танигдаж мэдэгдэнэ гэдгийг иш үндэс болгож ирсэн байхад, идеалистууд үзэл санааны хүчин зүйлийн субстанцилаг, анхдагч шинж чанарыг иш үндэс болгож ирсэн бөгөөд эдгээр чиглэлүүд ихэнхидээ ертөнц танигдаж мэдэгдэх эсэх талаар өөр өөр үзэл баримтладаг. Хүн төрөлхтнөөс урд өмнө оюун санаа байсан гээд түүнийг юм бүхний анхдагч гэдэг үзлийг обьектив идеализм, тухайн хүний сэрэл, сэтгэц, ухамсар, хүслийг бүхний анхдагч хэмээх үзлийг субьектив идеализм гэнэ.

Философийн судлах зүйл: Философийн судлах зүйл нь аль ч шинжлэх ухааны судлах зүйлтэй төсөөтэйгээр
бодитой материаллаг, оюуны обьектууд, хэлхээ
холбооны цогцолбороос салбарлаж гардаг, тэгэхдээ хувь хүмүүсийн хийгээд
нийгмийн хэрэгцээ, бүхэлдээ ертөнцийн болон хүний, тэдгээрийн дээд зэргээр
хураангуйлан дүгнэгдсэн зураг хөрөг болон зохион байгуулагдсан ертөнц хүн
систем дэх ерөнхий харилцааны ойлголт мөн. Энэхүү систем харьцангуй эсрэг
тэсрэг атлаа харилцан холбоотой ертөнц, хүн гэсэн хоёр системд хуваагдаг. Энэ
хоёр нь түвшингүүдэд талуудын хоорондын харилцан хамаарлын утга санаагаар
онтологи, танин мэдэхүй, аксиологи, оюун ухааны практикийн гэж ангилагдана.
Философийн судлах зүйл, материаллаг ахуй ба хүнийг судалдаг тодорхой шинжлэх
ухаануудын судлах зүйлээс их ялгаатай, ингэснээрээ тэр нь ертөнцөд хүний, хүнд
ертөнцийн харьцах харилцааг судалдаг. Философи бол хүн ба ертөнцийн харилцаан
дахь түгээмэл шинж чанарын тухай ухаан мөн, философи бол оршин бүхний түгээмэл
эхлэлийн тухай шинжлэх ухаан мөн.
Философийн үндсэн үүргүүд: Философи нь арга зүй, ертөнцийг үзэх үзэл, танин мэдэх, хүмүүжүүлэх буюу үзэл санаа хүмүүнлэгийн, шүүмжлэлт зэрэг олон талт үүрэгтэй. Ертөнцийг үзэх философийн үзэл бол ертөнцийн тухай, түүний юмс үзэгдэл, үйл явдлын тухай, түүнд хүний эзлэх байр суурь, амьдралын утга учрын тухай мэдлэг, туршлага, арга зэргийн систем юм.

Ертөнцийг үзэхүйн эхлэх цэг нь хүний оршихуй
экзистенци, хорвоо өөрийнхөө байр суурийг утга учрыг олох хэрэгцээтэй салшгүй
холбоотой. Дээрх үзэл санааг судлаачид эрдэмтдийн үзэл бодлын үндсэн дээр
дараах байдлаар ангилж болно. Үүнд. асуудлын гол эх булаг нь
-
Бодгаль
оршихуйн экзистенциаль
- Нийгэм
ангийн
- Шинжлэх
ухааны дотоодын
- Уран бүтээлийн гоо зүйн ертөнцийг үзэхүй нь хүний олон зүйл хэрэгцээнээс үүдэж, түүний үйл ажиллагаагаар шалтгаацан нөхцөлдөнө.
- Уран бүтээлийн гоо зүйн ертөнцийг үзэхүй нь хүний олон зүйл хэрэгцээнээс үүдэж, түүний үйл ажиллагаагаар шалтгаацан нөхцөлдөнө.
Ертөнц хүн системийн түгээмэл зүйл нь философийн
танин мэдэхүйн судлагдахуун бөгөөд түүний проблемын биет асуудлын бүх онцлогийг
- Онтологийн
- Антропологийн
амьдрал үзэхүйн
- Аксеологийн
үнэ цэнийн
- Гносеологийн
танин мэдэхүй
- Праксеологийн
оюуны практик судлалын гэж таван бүлэгт хуваана.
No comments:
Post a Comment