2015-09-10

Аз жаргалын афоризм

1. Инээгээгүй өдөр бүрийг дэмий алдсан өдрүүдэд тооц. Чарльз Чаплин

2.  Аз жаргалтай амьдрал амгалан сэтгэлд оршино. Цецерон

3.  Толгойд минь өвлийн хяруу уналаа ч гэсэн зүрх сэтгэл минь мөнхийн хавараараа. Виктор Хюго

4.   Цаана нь дэгээ гогдоогүй гэдгийг мэдтлээ аз жаргалын өгөөшийг бүү үмх. Томас Жефферсон

5.   Аз жаргалыг бусадтай хуваалцах тусам аз жаргалын үнэ цэнэ өсч байдаг.  Моримура Сэйча

6.  Мянган зулыг нэг зулаар асааж болно. Аз жаргалыг хуваалцахад хэзээ ч багасдаггүй юм. Сиддхарта Гаутама

7.  Ажлаа аз жаргал болго, аз жаргалыг ажил болго. Энэ бол миний амьдрал. Бертан Рассел

8.  Уй гунигаа нууж чаддаг хүнээс баяр хөөрөө нууж чаддаг хүн илүү агуу юм. Йоханн Лаватер

9.  Тоглоом наадамд цаг гаргадаггүй хүн хожмоо өвчин зовлонд цаг зав гаргах болно. Жон Уонамейкер
10.  Аз жаргал эд хөрөнгө, мөнгөнд оршдоггүй. Аз жаргал бол амжилт олоход төрөх баяр хөөр, хийж бүтээхэд ундрах сэтгэлийн хөдөлгөөн юм. Франклин Рузвельт

11.   Хүнд үнэхээр хэрэгтэй нэг зэвсэг бий. Энэ бол инээмсэглэл. Марк Твен

12.   Аз жаргал нь өөрийгөө жаргалтай байна гэсэн бодолд л оршдог. Жорж Санд

13.  Ихэнх хүмүүс аз жаргалыг нөхцөл болзолтойгоор хүсэж хүлээдэг. Гэвч аз жаргал гэдэг чамайг нөхцөл болзол тавиагүй үед л мэдрэгддэг зүйл юм. М.Монтень

14.  Хүссэн бүхнээ авч чадахгүй байна гэдэг заримдаа аз жаргал, гайхамшигтай аз дайралт юм. XIV Далай лам 

15.  Амьдралд ганцхан л аз жаргал байдаг. Энэ бол хайрлах бас хайрлуулах. Жорж Санд

16.  Аз жаргал гэдэг өөрийн гэрт ургадаг зүйл болохоос биш айлын гэрээс түүдэг зүйл биш. Д.В.Жерролд

17.  Уурласан минут бүрдээ 60 секундын аз жаргалыг алдаж байгаагаа санаарай. Ральф Уолдо Эмерсон

18.  Аз жаргалтай амьдрах 5 энгийн дүрэм байдгийг санаж яваарай. 1.Зүрхээ үзэн ядалтаас чөлөөл. 2. Сэтгэлээ зовинолоос сулла. 3. Энгийн амьдар. 4. Илүүг өг. 5. Багыг хүлээ. Хелен Келлер

19.  Амьдралынхаа ямар ч өдөр хоногт бүү гутар. Сайхан өдөр чамд аз жаргал авчирч, муу өдрүүд туршлага өгч, хамгийн тааруу өдрүүд хичээл болж байдаг. Б.Франклин

20.  Өнгөрсөн хүнд хэцүү бүхнийг санаж өнөөдрийн жаргалыг амтлах. Роберт Поллок

21.  Аз жаргал бол зорилго биш. Харин хамт явдаг зүйл юм. Э.Рузвельт

22.  Бусдад яаж тус дэм болох вэ? хэмээн бодож, сэдэж байдаг хүн л аз жаргалтай байдаг. В.А.Моцарт

23.  Жинхэнэ аз жаргал бол бид яаж дуусгахад бус, яаж эхлэхэд, юу байгаад бус, юу хүсч байгаад л оршдог. Р.Л.Стивенсон

24.  Хөдөлмөр бол аз жаргалын эцэг юм. Билл Гейтс

24tsag.mn

No comments:

Post a Comment