Чакра гэдэг нь хүрд гэсэн
утгатай санскрит үг бөгөөд хүний биеийн энергийн урсгалыг зохицуулах
үүрэгтэй гол төвүүд юм. Чакра тэнцвэртэй байвал хүн илүү эрүүл, аз
жаргалтай амьдрах боломжтой.
ЗОРИГ
ИТГЭЛ (1-р чакра) - Ахар сүүлэнд байрладаг энэхүү чакра газар дэлхийтэй
холбогддог. Мөнгө, хоол, бие даасан байдал гэх мэт амь зуулгатай
холбоотой. Улаан өнгө нь газар шорооноос энерги авч бүхий л түвшинд
дамжуулах ба өөрийгөө ухамсарлах, тогтвортой амьжиргаа зэргийг бэлгэднэ.
Мөн хүний сүнсэн биеийг махан биетэй холбож өгч байдаг.
АЗ ЖАРГАЛ (2-р чакра) - Хэвлийн доод хэсэгт байрлах энэхүү чакра харилцаа холбоо, адал явдалтай холбогддог. Улбар шар өнгийн энергитэй бөгөөд аз жаргал, итгэл, элбэг дэлбэг байдлыг бэлэгддэг. Улбар шар өнгө нь амжилтын өнгө бөгөөд өөрийгөө болон бусдыг хүндлэх хүндлэлийг илтгэнэ. Нөгөө талаас улбар шар өнгө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг сэргээж биеэ дааж, нийтэч байхад тусалдаг.
ХҮЧ ЧАДАЛ (3-р чакра) - Уг чакра хэвлийн дээд хэсэгт, өрцний дор байрладаг. Амьдралаа хянаж, итгэлтэй байхад нөлөөлдөг. Шар өнгө нь бүтээлч өнгө бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой. Өөрийгөө яаж үнэлнэ, бусад хүмүүс яг тэгж үнэлдэг. Наран сүлжээ чакра нь зан чанар, эго, ухаантай холбогддог. Шар өнгө нь ойлгож, хүлээж авах чадварыг дэмждэг бөгөөд хүний оюун санаатай шууд холбогддог.
ХАЙР ЭНЭРЭЛ (4-р чакра) - Зүрхний дээд хэсэгт, цээжний төвд байрладаг бөгөөд хайр, баяр хөөр, дотоод амар амгалантай холбоотой. Ногоон өнгө нь бусдыг болон өөрийгөө хайрлах хайр, нөхцөл болзолгүй өгч, авалцах зэрэгтэй холбоотой. Ногоон өнгө булчин, мэдрэлийн системийг тайвшруулж, бодлыг багасгадаг. Ногоон өнгө нь хайрыг бадрааж, бүхий л бие, сүнсийг тэнцвэржүүлэн амраадаг.
МЭДРЭМЖ ХАРИЛЦАА (5-р чакра) - Хоолойнд байрлах бөгөөд мэдлэг, эрүүл мэнд, шийдэмгий байдлыг илэрхийлнэ. Цэнхэр өнгө нь оюун санааг бэлгэдэх бөгөөд өөрийгөө илэрхийлэх арга замуудтай холбоотой. Эдгээр нь илтгэл, яриа, харилцаа холбоо, хэрэгцээ шаардлага, зорилго, үнэнийг илэрхийлэх зэрэг юм.
ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ДАЛД ЧАДВАР (6-р чакра) - Хөмсөгний дээр духны голд байрлах энэ чакра зөн билэг, далд ур чадвар, төсөөлөл, алсын хараатай холбоотой. Индиго буюу ягаан туяатай гүн хөх өнгө нь хувийн хариуцлагыг илэрхийлдэг. Өөрийн амьдралыг гартаа авч, сүнслэг хөгжлийн замаар явж, өөрийн зөн билэгтээ итгэх итгэл зэрэгтэй холбоотой. Аливаа зүйлсийг эгогоор буюу материаллаг талаас нь бус илүү "өндөр" байр сууринаас хардаг. Индиго энерги нь биднийг далд ухамсартай холбож, ертөнцийн нэг хэсэг болохыг мэдрүүлдэг. Зөн билэг, төсөөлөл, далд ур чадвар, зүүд зэргийг дэмжиж өгдөг.
МЭДЛЭГ, ТАНИН МЭДЭХҮЙ - Толгойны оройд байдаг, нил ягаан өнгөтэй. Гоо үзэсгэлэн, бүтээлч байдал, урам зоригийг тэтгэнэ. Ягаан өнгийн энерги нь өөрийгөө таних, сүнслэг ухамсартай холбоотой. Дээд би, дээд ухамсартай холбогдсоныг илэрхийлнэ. Бүтээлч сэтгэлгээ, уран бүтээл, туурвилыг дэмждэг.

No comments:
Post a Comment