Өнөөдөр Amazon болон Ebay-ээс их ашиг орлоготой, нэр хүндтэй интернэт худалдааны Азийн нэгэн сайт байдаг нь Хятадын “Alibaba” юм. Түүний үүсгэн байгуулагч ноён Жак Ма “Дэлхийн эдийн засгийн форум”-ийн үеэр өөрийн ажлын замнал, амжилтын түүхээсээ хуваалцлаа.
1. Дадал болго
Тэрээр багадаа англи хэл сурахын тулд өөрийн төрөлх хот буюу Хан Жоу-ийн тухай танилцуулга уншиж бэлдэн, өглөө бүр Шангри-Ла зочид буудал руу явдаг байжээ. Түүнийгээ жуулчдад үнэ төлбөргүй танилцуулан хөтөч хийж, иймэрхүү байдлаар 9 жилийг ардаа үдэн англи хэлийг төгс эзэмшиж чадсан байна.
Аливаа зүйлд бүтэлгүйтэх болгондоо тэр алхам ч ухарч байсангүй. Их сургуульд орох шалгалтанд 3 удаа дараалан унаж, 30 ажлын ярилцлаганд орсон ч бүгдээс нь татгалзсан хариу сонсчээ. KFC-д ажилд орох маягтийг 24 хүн өгсөн бөгөөд Жак Ма-аас бусдыг нь ажилд авчээ. Эдгээрээс гадна тэр "Харвардын их сургууль"-д элсэх өргөдлөө 10 удаа явуулсан ч ганц удаа ч тэнцсэн гэсэн хариу авч байгаагүй байна. Түүнийг Харвардад тэнцээгүй талаар нь асуухад тэрбээр: “Би хэзээ нэг өдөр тэнд багшлах ч юм бил үү” хэмээсэн юм.
3. Санаачлагатай байж, түүнийгээ заавал хэрэгжүүл
Интернэтээс түүний хайсан анхны үг нь “шар айраг” гэсэн үг байлаа. Харин дараачийн хайсан үг нь “Хятад” байв. Ийнхүү интернэт хэрэглэж эхэлснээр түүнд өөрийг нь амжилтанд хүргэх бизнесийн санаа төржээ.
4. Хийвэл бүү ай, айвал бүү хий
Тэр эхнэртэйгээ анх 2000 доллар зээлэн компаниа байгуулж, түүнийгээ “China Pages” хэмээн нэрлэж байлаа. Энэ тухайгаа тэр: “Би анх компьютер гэдэг зүйлд хэзээ ч хүрч үзээгүй, и-мэйл, вэбсайт гэж юу байдгийг ч мэддэггүй байсан. Ер нь ч тэгээд би чинь сохор барын нуруун дээр суусан хараагүй хүн шиг л байлаа шүү дээ” гэжээ.
5. Өөртөө итгэ
Анх тэр өөрийн 17 найзаа гэртээ авчраад интернэт бизнес хийх санаагаа цаг гаруй ярьсны дараа нэг нь ч дэмжсэнгүйгээр барахгүй, үнэхээр тэнэг санаа гэцгээж байв. Гэсэн ч тэр өөртөө итгэлтэйгээр маргаашнаас нь компани байгуулах ажилдаа ханцуй шамлан оржээ.
6. Хэнтэй ч бүү дайсагна
Түүний хамгийн гол зарчим бол "Дайснуудаа дайсан гэж үзэлгүйгээр, харин тэднээс өөрт байхгүй зүйлсээ суралц. Жинхэнэ бизнесмэнд ямар ч дайсан байх ёсгүй, үүнийг ойлгосон хүнд саад болох юу ч үгүй”.
7. Хариуцлага хүлээх чадвартай бай
Төлбөртэй интернэт худалдааны сайт нээхийн тулд засгийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй байсан бөгөөд хэрэв зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулвал хууль бус хэрэгт тооцогддог ажээ. Ярилцлага өгсний дараа тэр ажилтныхаа утасны дуудлагыг аваад, “Наад ажлаа яг одоо ном журмаар нь хийхгүй бол засгийн газар арга хэмжээ авна шүү дээ, хэрэв тиймдээ тулбал чи ч, би ч шоронд орно” гэсэн юм.
http://www.caak.mn/
No comments:
Post a Comment