Хүний биеийн энерги хоёр цаг тутамд
шилждэг гэж эртний хятадын анагаах ухаанд үздэг. Хүний бие эрхтнүүд хэдэн цагт
"ажилладаг" талаар танд хүргэе.
03:00-05:00 цагийн хооронд:
Хүний нойрны мөчлөг дуусч улмаар
уушиг бүрэн чадлаараа ажиллаж эхлэх ба гүнзгий амьсгал авч цусан дахь
хүчилтөрөгчийг сэлбэн, мэдрэлийн эсүүдийг сэргээж өгдөг.
05:00-07:00 цагийн хооронд:
Таны бүдүүн гэдэс ажлаа хийж эхлэнэ.
Энэ нь таны өдөрт зориулж “их цэвэрлэгээ” хийдэг гэсэн үг юм.
07:00-09:00 цагийн хооронд:
Ходоод бусад эрхтнүүдийн анхаарлын
төвд орно. Ийм учраас л өглөөний цайг өөртөө гэсэн хэллэг бий болсон. Өглөөний
цайндаа эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй.
09:00-11:00 цагийн хооронд:
Нойр булчирхай болон цөсний хамгийн
хэцүү ажил эхэлдэг. Таны идсэн хоолны шим тэжээлийг энерги болгохоор ажилладаг.
Энэ үед та дасгал юм уу ямар нэгэн ажил хийхэд тохиромжтой байдаг.
11:00-13:00 цагийн хооронд:
Таны зүрх “од” болж эхэлнэ. Зүрх
эрчимтэй ажиллаж цусаар дамжуулан биед эрч хүч сэлбэж өгдөг. Энэ үед та аяга
цай уух эсвэл хэсэг хугацаанд дуг хийх хэрэгтэй.
13:00-15:00 цагийн хооронд:
Таны нарийн гэдэс өглөөний цайг
боловсруулж дуусдаг. Энэ үед та өдрийн хоолоо идэх хэрэгтэй.
15:00-17:00 цагийн хооронд:
Давсаг шээс ялгаруулах ажлынхаа
дийлэнхийг нь энэ үеэр хийнэ. Энэ үед та ус их уух, оюуны дасгал хийх хэрэгтэй.
17:00-19:00 цагийн хооронд:
Бөөр биений илүүдлийг цэвэрлэх ажлаа
идэвхитэй хийж эхэлдэг. Энэ үед та мөн л ус сайн уухаас гадна биед хөнгөн
дасгал хийж, аль болох бага юм идэх хэрэгтэй.
19:00-21:00 цагийн хооронд:
Цусны даралт хамгийн дээд хэмжээндээ
хүрдэг. Энэ үед та гэр бүлийнхээ хүнтэй бэлгийн харилцаанд ороход нэн
тохиромжтой.
21:00-23:00 цагийн хооронд:
Дотоод шүүрлийн булчирхай ажиллаж
бие махбодийн шингэн, ферментийг тэнцвэржүүлдэг. Энэ үед та унтаж амархад ямар
ч асуудалгүй..
23:00-01:00 цагийн хооронд:
Таныг амарч байх энэ үеэр цөс өглөө
сэрэхэд тань бэлдэж өөх тосыг шингээж байдаг.
01:00-03:00 цагийн хооронд:
Таныг дуг нойрон дундаа дугжирч байх
энэ үеэр элэг эрчимтэй ажиллаж байдаг. Тэрээр таны бие дэх хорыг ялган
гадагшлуулж, шинэ цусаар сэлбэж өгдөг. Ийм л учраас та хэт орой хоол идвэл тух
муутай унтаж, элдэв зүүд зүүдлэх магадлал өндөр байдаг аж.
www.hiub.mn
No comments:
Post a Comment