2015-09-02

Танин мэдэхүйн хөгжил

Философи үүсч буй болсон нийгмийн шаардлага их өргөн хүрээтэй, гүнзгий агуулга, баялаг хэлбэртэй юм. Хүн төрөлхтөн ертөнц, түүний бүтэц, зохион байгуулалт, ертөнцөд хүний эзлэх байр суурь, амьдралын утга учир, хувь тавилан, сэтгэл санааныхаа нууцыг танин мэдэх шаардлагатай тулгарчээ. Энэ нь нийгмийн түүхэн дэвшлийн бодит хэрэгцээ, зүй ёсны шаардлага байжээ. 
 
Анхны философи сургаалууд Энэтхэг, Хятад, Грек, Египет, Вавилон гэх мэт улсад одоогоос 3000 шахам жилийн тэртээ бараг зэрэг үүссэн. Эртний Грекийн философийг жинхэнэ утгаар философи шинжтэй болгохын эхлэлийг Сократ тавьсан гэж зарим судлаач үздэг. Энд юуг үндэслэгээ болгодог вэ? гэвэл натурфилософи байгалийг төв асуудал болгодог байсанд Сократ шүүмжлэлтэй хандаад, хүний амьдралын утга учир зорилго болон авир үйлдлийн нь ёс суртахуун ямар байх ёстой зэрэг асуудлыг философи асуудал болгон дэвшүүлсэн аж. Сократын хувьд философи бол бэлэн зэлэн өөрчлөгдөшгүй мэдлэг биш, харин түүнийг оюуны хувьд төгөлдөржүүлж, ёс суртахууны хувьд сайн болгож, аж төрөх ёсыг сайжруулахын тулд үнэн мэдлэг бий болгодог арга юм. Тэгснээр философи тэнгэрээс газарт бууна.


Философи нь орчлон ертөнц, үүнд хүний харьцах харилцааг авч үзэх үзэл санааны цогц буюу ертөнц үзэхүй юм. Философи нь бүх төрлийн шинжлэх ухаан, хүн төрөлхтний нийтлэг туршлагад тулгуурласан өөрийн өвөрмөц айн аппараттай байдгаар нийгмийн ухамсрын шинжлэх ухааны хүрээнд хамаарна.


Нэрийн утга, агуулга. Философи хэмээх нэр томьёо нь эртний Грекийн philo –дурлах, sofia – мэргэн ухаан, энэ хоёр үг нь нийлээд мэргэн ухаанд дурлах гэсэн утгатай. Эртний Грекчүүд энэ үгээр таньж мэдэхийг эрхэмлэх, мэдлэгт тэмүүлэх, мэдлэгийн хүслэн болохыг тэмдэглэн илэрхийлдэг байжээ. Энэхүү нэр томьёог анх эртний Грекийн эрдэмтэн, философич Пифагор хэрэглэсэн байна. Эртний Грект философи хэмээх энэхүү нэр томьёогоор шүтлэг бишрэлд эсрэгээр шашны гаднах мэдлэгүүдийн бүх нийлбэр, бүхэлдээ шинжлэх ухааны мэдлэг /бас урлаг, ёс зүй/-г нэрлэж байжээ. Аристотель философийг онолын /бясалгал/, практик /хүний үйл ажиллагааны болон түүний үр дүнгийн тухай шинжлэх ухаан/, дүрслэхүйн /урлан бүтээх/ гэж ангилсан байна. Яваандаа философи нь гоо зүй, ёс зүй шинжлэх ухаантай төсөөтэйгээр домог үлгэр, шашнаас тусгаарлагдаж, анхдаа материалист, идеалист философийн системд ойлголт хийсвэр сэтгэцийн утга, тайлбартай болсон байна. Шинжлэх ухааны аугаа их сэргээлтийг туурвигч Ф.Бэкон бүх шинжлэх ухааныг хүний оюун санааны шинжүүдээс хамааруулан гурван том хэсэг болгон хувааж,

1.       Түүхийн шинжлэх ухаан - ой тогтоомжид

2.       Философийн шинжлэх ухаан - оюун ухаанд

3.       Яруу найраг - дүрслэн бодохуйд зохицон нийцэж байдаг гэж үзжээ.

Түүний үзлээр философи нь шашны номлол, байгалийн философи, хүний тухай сургаал гэж хуваагддаг. Байгалийн философи нь өөртөө физик, метафизикийг агуулж байдаг хүний фиолософи нь бие, сэтгэл/логик, анагаах ухаан, гоо засалтай эн зэрэгцэхүйц/ судалдаг шинжлэх ухаан мөн. Хөгжигч капитализмын философийг үндэслэгч Р.Декарт бүх философи танин мэдэхүйн асар том ургаа модтой адилхан, түүний үндэс метафизик, их бие физик, түүнээс ургадаг мөчрүүд гурван гол зүйл /анагаах ухаан, механик, ёс зүй/-д хамаарагддаг бусад бүх шинжлэх ухаан мөн гэж бичжээ.

Ийнхүү философи анхандаа өөртөө ертөнцийн тухай мэдлэгийн бүх цогцолборыг агуулж байжээ. Мэдлэг, шинжлэх ухаан судлагдахуунаар ангилагдаагүй байхад тэр нь нэгдмэл, ялгагдаагүй байсан буюу өөртөө ертөнцийн болон түүний бүтцийн тухай, ертөнцөд хүний эзлэх байр суурийн тухай, хүний зол жаргал, амьдралын утга учир зэргийн тухай хамаг мэдээллийг агуулдаг байжээ.

Ингэснээр философи нь судлах зүйл, үүрэг, зорилго, арга, ач холбогдол зэргээрээ өвөрмөц төрлийн биеэ даасан шинжлэх ухаан болон хөгжиж иржээ. Эртний дэлхийн философи хүний мэдлэгийн дотоод зохиомж бүтэцтэй биеэ даасан систем болжээ. Стоикуудын хувьд МЭӨ IV зуун бүтэц дараах хэлбэртэй байжээ. 

1. Философи логикоос эхэлсэн
2. Логикийг физик буюу байгалийн тухай сургаал дагалдаж гарсан
3. Физикийн дараагийн хүний тухай, мэргэн цэцэнд, ухаарагдсан амьдралд хүрэх замын тухай буй болжээ. Логик танин мэдэхүйн тухай сургаал, физик байгалийн тухай сургаалд хязгааргүй ертөнцөд хүний харьцах харилцааны тухай философийн үндсэн баримтлал, дүгнэлт бэлтгэгдсэн болохоор этик хамгийн гол чухал сургаал гэж тооцогддог.

Кантын үзлээр философи бол хүний оюун ухааны эцсийн зорилгын тухай шинжлэх ухаан юм. Энэхүү эрхэм дээд ойлголт философийг их нэр хүндтэй буюу туйлын үнэт чанартай болгожээ. Тэрээр философийн хүрээг
- Би юуг мэдэж чадах вэ?
- Би юу хийх ёстой вэ?
- Би юунд найдаж чадах вэ?
- Хүн гэж юу вэ? гэсэн асуултанд хамруулж болох юм.

No comments:

Post a Comment