2011-02-13

Ичинхорлоо - Цэл залуугийн гуниг

Цэл залуугийн гунигийг минь юу ч орлохгүй
Цэвэр ариун яг л шүүдэр мэт бардамхан гуниг
Хэн ч надаас булаахгүй агуу эрх чөлөө
Хэзээнээс намайг эзэмдсэн аниргүйн суу алдар аа
Бусдад бэлэглэх дургүй нил хар эрдэнэ минь
Буцааж өгөх өргүйдээ чамдаан би баярладаг
Хавар болж хүмүүс баясахын цагт
Харин чи намайг чимээгүй шилтгээндээ урьдаг аа

Хэнээс ч гуйж аваагүй зоргоороо алтан хором
Хэтэрхий дурлагч миний цайлган давилуун үе
Цэл залуугийн гунигийг минь юу ч орлохгүй
Цэвэр ариун яг л шүүдэр мэт бардамхан гуниг аа

No comments:

Post a Comment