2012-08-09

“Уучлаагүй бол, Хайрлаж чадахгүй бол...

Жонн гэдэг залуутай санамсаргүй тохиолдлоор хамт аялахдаа холын шоронгоос суллагдаад явж байгааг нь мэдлээ. Харин энэ хугацаанд гэрийнхэн нь түүнийг нэг ч удаа эргээгүйгээр үл барам нэг ч захиа бичээгүй гэнэ. Гэтэл залуу гэрийнхэн нь ядуу, харанхуй бүдүүлэг болохоороо эргэж ирээгүй, захидал бичээгүй байх гэж бодож, үйлдсэн гэмт хэргийг нь уучилсан гэдэгт итгэж байв. 
Тэдэнтэйгээ төвөггүй ойлголцох гэж өмнө нь захиа бичээд хэрвээ намайг уучилж хүлээж авч байгаа бол өртөөний ойролцоох модны мөчирт цагаан тууз уяж тэмдэг тавихыг хүсчээ. Хэрэв түүнийг уучлаагүй, хүлээж авахгүй бол цаашаа, хаашаа ч юм бэ, явах хэрэгтэй байлаа. 


Гэр рүүгээ дөхөх тусам түүний сэтгэл маш их догдолж цонхоор гадагш харах зориг нь хүрэхгүй байгааг анзаарлаа. Тэгээд түүний өмнөөс модыг би харая гэлээ. 
Ердөө нэг минут ч хүрэлгүй би түүний гараас татаж "Тэрийг хар даа" гэж хэлсэн юм. Түүний нүдэнд нулимс цийлэгнэн "Би итгэж байсан юм.". Нэгэн алимны модыг тэр чигээр нь цав цагаан туузаар чимэглэжээ. Энэ сайхан зүйлийг харах тэр агшинд олон жил дотор нь хадгалагдаж зовоож байсан бүx зовлон гуниг, харуусал ор мөргүй арилав 

 “Уучлаагүй бол,
Хайрлаж чадахгүй бол...

No comments:

Post a Comment