2013-03-02

Өөрчлөлтийг өөрөөсөө - Сайхан үгс

Блог руугаа орохгүй ямар ч их удаа вэ, за хөө амьдралд урам зориг, хүсэл мөрөөдөл хурцлах сайхан үгсийг оруулъя даа. Цаг нь болоход чиний урд уншихыг ч хүсдэггүй, хийхийг ч хүсдэггүй зүйл нэг л өдөр дуртай зүйл болон хувирч, чи өөрөөсөө өөрчлөлтийг хүсэх болно. Санаандгүй туссан бүхэн амжилт, аз жаргалыг бэлэгдэж байвал тийм ээ танд амжилт, ирээдүй ирэхэд тун ойрхон болжээ. Үүнээс өмнө та энэ бүх зүйлд бэлэн биш, магадгүй та ойлгох ч үгүй байсан байж болохы. Уншиж ойлгож, таалагдаж, баяр баяслыг мэдэрч байвал яг одоо эхэл. 

Танд амжилт хүсье.
Том мөрөөдөлтөй хүн
Жижиг чулуунд бүдэрдэггүй.
 
Алдааг алдаагаар л хар. "миний" эсвэл "түүний" алдаа гэж бүү хар. "Миний" гэдэг нь гэмшил, "түүний" гэдэг нь уур. Шри Шри Рави Шанкар

 
 
 

Зуршилаа эвдэхгүйгээр зорилгодоо хүрнэ гэж байхгүй. Моника Батсүх
 
Өөрчлөлтийг бэлэг мэт хүлээн ав
Бухимдал бус тааламж мэдрэгдэх болно. Моника Батсүх
 
Амжилтын оргилд хүрэхэд амаргүй.
Зарим хүмүүс итгэхгүйгээсээ эргэж буцдаг,
Зарим нь замдаа амрах зууртаа сэтгэл ханаад үлддэг.
Харин хатуужилтай хүн л амжилтын оргилд хүрч чаддаг.
Моника Батсүх
 
Та амьдралд хайртай юу
Тэгвэл цагийг дэмий бүү үр
Амьдрал чухам үүнээс л бүтдэг. Бенжамен Франклин 

Хүмүүсийн гаргадаг том алдаа бол
Хэн нэгний төлөө хийж байгаа юм шиг хандлага
Чи өөрийнхөө л төлөө амьдардаг, энэ чиний амьдрал. Моника Батсүх
 
Өөртөө 1000% итгэх тэр агшинд хүний оюун санаа, сэтгэхүй хамгийн өндөр түвшинд ажиллаж чадах бөгөөд хамгийн өөдрөг бүтээлч амжилттай амьдрах чадвар бүрдэж боломжгүй зүйлс аажимдаа арилж эхлэдэг. Моника Батсүх
 
Амжилтанд хүрэхийг хүсвэл хийж буй зүйлээрээ бүрэн "өвчил". Усанд орж байхдаа ч, орой орондоо ороод ч, өглөө дөнгөж сэрээд ч, үдийн цайгаа ууж байхдаа ч үргэлж "Яаж сайжруулах вэ?" гэж бодож байгаарай. Заавал шилдэг санаа олохгүй байсан ч чиний уйгагүй хичээл зүтгэлийг бурхан нэг л өдөр санаанд оромгүй "том"-оор үнэлдэг юм. 
 
Чи далайг зүгээр л харж зогсноороо туулж чадахгүй. 
 
 Амжилт үргэлж тэмцэхээс няцдаггүй хүнд үргэлж боломжтой. 
 
Юу ч хийсэн хамаагүй сэтгэлээ гаргаж хамгийн сайнаараа хичээх үед чи өөрийн эрхгүй амьдралынхаа агшин бүртээ амжилттай яваагаа мэдрэх болно.
 
 Амьдрал үргэлж залуугаараа, үргэлж адал явдалтай!
  
Өөрөө өөрийнхөө эзэн байна гэдэг агуу бүхний эхлэл.
  
Талархал илэрхийлж хэвших нь
Тайван амьдралын vндэс болно.

1 comment:

  1. Маш сайхан нийтлэлүүдтэй блог байна. Follow хийлээ :)

    ReplyDelete