2014-12-11

АМЬДРАЛЫН ТУРШИД БЭЛЭГЛЭХ 100 БЭЛЭГ

1. Инээмсэглэ.
 

2. Мөрөө түшүүл.

3. Хэн нэгнийг ар нуруугаар нь нөхөрсгөөр алгад.

4. Баярлалаа гэж хэл.

5. Санамсаргүйгээр үнс.

6. …эсвэл халуун дотноор тэвэр.

7. Чи гайхамшигтай сайхан байна гэж чин сэтгэлээсээ магт.

8. Чилсэн нурууг нь ил.

9. Сэтгэл санаа гундуухан байвал исгэр.

10. Настай багшдаа талархлын захидал явуул.

11. Өглөө өөдрөг биш байсан ч “Өглөөний мэнд хүргэ” .

12. Багын найзынхаа мэндийг асуусан ил захидал илгээ.

13. Утсаар гэнэт ярь.

14. Чиний ээлж биш байсан ч аяга тавгаа угаа.

15. Чиний ээлж биш байсан ч хогоо асга.

16. Бүдүүлэг үгийг бүү тоо.

17. Хайртай гэж утасдах зав гарга.

18. Хөгжилтэй түүх, онигоо ярьж, өдрийг угт.

19. Ажилтнууддаа кофе аягалж өг.

20. Ажил хайж байгаа хүнд тусал.

21. Урам хайрласан захидал илгээ.

22. Өвөө, эмээгээ хоолонд урь.

23. Санаж байна гэсэн ил захидал бич.

24. Цагдаад талархан даллаж, инээмсэглэ.

25. Хөлсөө цагт нь төл.

26. Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь өг.

27. Сайхан мэдээг хүмүүст хүргэ, харин хов жив бүү ярь.

28. Зөөлөн дулаахан үг хэлж бай.

29. Дуртай номоо хүнд уншуул. Араас нь битгий нэх.

30. Найз нарынхаа дуртай номыг буцааж өг.

31. Жаахан хүүхдүүдтэй хөөцөлдөж тогло.

32. Зөвлөгөө өгөхийн оронд шийдвэр гаргахад нь тусал.

33. Гэртээ хийсэн жигнэмэгээ ажил дээрээ авчирч бай.

34. Хэвтэрийн өндөр настныгг эргэ.

35. Уйтгартай онигоо байсан ч инээж бай.

36. “Чи минь хөөрхөн шүү” гэж хайртдаа хэл.

37. “Орондоо өглөөнийхөө цайг” уугаад дараа нь цэвэрлэ.

38. Ээж, аавынхаа гэр орныг цэвэрлэж тусал.

39. Мөрөөдлөө бусадтай хуваалц.

40. Хайрттайгаа зугаал.

41. Итгэл дааж яв.

42. Өсвөр насныхныг ойлгохыг хичээ. Бас дахин хичээ. Амжилт гарга.

43. Дараалалд зогсохдоо хэн нэгнийг өмнүүрээ орохыг зөвшөөр.

44. Ажлаа сайн хийж, бусдыг сайн байна гэж урам хайрла.

45. Хүсэлтээ уриалгахнаар хэлж бай.

46. Үгүй гэмээр байсан ч за гэж хэл.

47. Аливааг тайлбарлахдаа хүлээцтэй бай.

48. Үнэнийг бодолтойхон хэл. Бусад хүн сонсох эсэхийг анзаар.

49. Гунигтай нэгэнд урам зориг нэм.

50. Баяр баясгаланг бага ч гэсэн хуваалц.

51. Нэрээ хэлэлгүй сайн үйл бүтээ.

52. Шүхрээ бусадтай хуваалц.

53. Хөгжилтэй үг бичээд машины шил арчигчид хавчуул.

54. Хайртай гэсэн үгийг хөргөгч дээрээ наа.

55. Цэцэрлэг дэх цэцэгнээс хэн нэгэнд барь.

56. Хайрттайгаа хамт жаргах нарны сайхныг хар.

57. “Би чамд хайртай” үргэлж хэлж бай.

58. Гутарсан нэгэнд хөгжилтэй түүх ярьж өг.

59. Хар муу санаа болон атаархлаас өөрийгөө чөлөөл.

60. Залуу хүнд урам хайрла.

61. Туршлагаа хуваалцаж, өөдрөг итгэл хайрла.

62. Цагийг нь ол. Тийм ээ. Чи чадна. Энэ нь шинэ сонголтыг бий болгоно.

63. Аливааг сайтар тунгаа.

64. Сонс.

65. Бусдад тавих шаардлагаа нягталж, заримаас нь татгалз.

66. Нөхцөл байдлаас хөгжилтэй хэсгийг нь сонгож сур.

67. Хуйд хөөгдсөн мэт байсан ч тайван бай.

68. Найз нөхөр бай.

69. Өөдрөг бай.

70. Талархлаа илэрхийл.

71. Сайн сайхан юмны талаар бусдад уншиж өг.

72. Сонгосноо хий, хийснээ үнэл.

73. Зам дээрх хогоо авч хая, хажуугаар нь бүү өнгөр.

74. Чин үнэнээсээ бай.

75. Холыг хар.

76. Хайртай хүндээ энхрийлүүлэх боломжийг бүү алд.

77. Зуны шөнө хайртыгаа тэврэн оддыг харж, зүлгэн дээр хэвт.

78. Өдөр болгон бусдын сайхныг олж хар.

79. Хэн нэгэнд гэнэтийн бэлэг барь.

80. Чамд шалихгүй зүйл байсан ч найзаасаа тусламж хүс.

81. Номын сан дотор чимээгүй бай.

82. Хэн нэгэнд дугуйгаа солиход нь тусал.

83. Бяцхан хүүхдэд унтахад нь үлгэр ярьж өг, эсвэл үлгэр яриул.

84. Витамин С-г хуваалц.

85. Гэр оронгүй хүнд хөнжил өг.

86. Хэн нэгэнд шүлэг бич.

87. Шуудан зөөгчдөө бяцхан ч болов бэлэг бэлд.

88. Хайртынхаа гайхам сайхан чанарыг магт.

89. Бусдын алдааг уучилж сур.

90. Өөрийнхөө зарим алдаа ч уучил.

91. Хэн нэгнийг цирк руу авч яв.

92. Машинаа зогсоолд тавихдаа бусдад зай үлдээж бай

93. Өөр үзэл бодлыг харгалзаж бай.

94. Гольфийн хамтрагчдаа хожих боломж олго.

95. Хуучин атаа хорслоо мартаж өршөө.

96. Ганцаардсан хүүхэдтэй ярилц.

97. Хуучирсан онигоонд инээ.

98. Хүүхдээ паркаар дагуулж яв.

99. Найз нартаа нүд чих нь болж яв.

100. Хамтран ажилладаг хүнийхээ дуртай дарсыг нь авч өг.

Translated by Gantsetseg
Мэдээллийн эх сурвалж: www.doctorganaa.com

No comments:

Post a Comment