Цэцэгсийн ертөнцөд нэгэн асар баян тансаглал агуулсан зочин ирлээ. Тэрээр цэцэгсээс үнэр анхилам амьд хураа өгвөл үүнээс ч илүү сайхан болох боломж бүхий тансаг орчин, зугаа цэнгэл, хүсэл бүхнийг нь биелүүлэхээ амлалаа.
Хэсэг цэцэгс байгаль эхийн бэлэглэсэн энэ хишиг бидэнд хангалттай гэхэд зарим нэг нь сонирхлоо. Үүнийг харсан зочин алдаж боломгүй боломж гээд ялдам, нялуун инээмсэглэл, хуурамч багаа өмсөн ухуулж хэсгийг өөртөө татлаа. Зочин ч хүслийг нь биелүүлэн цэцэгсийг эрхлүүлэн тансаглалд умбуулахад бусдадаа гайхуулан хөөрцөглөх нь зарим цэцэгсэд сайхан санагдаж бас л хамрагдахыг хүсэхэд нөгөө хэд нь дургүйцэн ӨНӨӨДРИЙН ЖАРГАЛ хэсэг л АМТТАЙ байдаг юм үнэхээр л энэ бүхнийг мэдрэхийг хүсч байгаа бол жаахан л хүлээхийг гуйлаа. Зарим цэцэгс энэ хүсэлтийг хүлээн авч харин ажиглах хугацаа дуусахад саад болохгүй байхыг санууллаа.
Амтлаг зочин нэг л өдөр уусан алга болж, өнөөх диваажингийн юм шиг тансаглалд автсан цэцэгс өдрөөс өдөрт өнгөө алдан гундах нь жам ёсоор биш хором мөчөөр өрнөх нь ямархан гунигтай вэ? Дэлбээгээ хумин салхин зоргоор ертөнцийн тоглоом мэт өөрийн мэдэлгүй амьдрал нь зөвхөн өөрт нь ч биш бусдад нөлөөлөх нь даанч хорлонтой. Цэцэгс өнгө нэмж жаргалтай байвч өөр нэг нь гуниглахад яаж сайхан байж чадах билээ дээ. Байгаль эх үргэлж жаргалтай, инээмсэглэлтэй бороогоо хайрладаг байсан бол энэ бүхнийг хараад гунигтай, харуусалтай нулимс дуслуулах нь бусад цэцэгсийг ч өнгө алдуулж байлаа.
No comments:
Post a Comment