2010-09-02

Гэрэл гэгээ угтана аа

Болжмор тэнгэрт дүүлэн нисч, хэмжээ хязгааргүй алсыг зорих нь үнэхээр гайхалтай сайхан байлаа. Нэг л мэдэхэд эцэн далавчаа дэвэхэд хэцүү болоход хаана буухаа мэдэхгүй гайхан газар доорх гариг ертөнцийг ажиглан харлаа. Бүүдийн харагдахаас тас бүрэнхий хүртэл х гаригуудын цаана гэрэлтэн цацрах нэгэн гариг нууцлаг бөгөөд чимээгүй үл мэдэг харагдах нь сонихон санагдлаа. Анхаарлаа тийшээ төвлөрүүлэн бууж болох эсэхийг харахад бат цайз бүхий эгэл хаалга нь хаалттай ч хамгаалалт гүй байлаа. Шууд л очмоор зүрх догдолж сэтгэл хөөрөвч нэг л хүндлэм, зөвшөөрөл авах ёстой мэт өөрийгөө хүртэл илүү ихээр ажиглан мэдрэх шиг энэ ертөнц юуг илэрхийлнэ вэ?


Бүх л гариг ертөнц ийм л байдаг юм байхдаа гэж бодон анхаарлаа хандуулахад харанхуйн дундаас сүүмийн сааралтах гэрлийн хажууд онгорхой хаалганы наана маасайн инээх гундуу хүмүүс гүйлдэх нь цаанаа л нэг гунигтай жихүүдэс хүрэх мэт.
Нүд анилдан алгуурхан доошлоход шууд л уначмаар байвч, тэр л нэг нууцлаг ертөнцөд зочилмоор, хэзээ хаалга нь онгойх бол харж байлаа. Бусад гаригс ойртох тусам л хаалга нь онгойн хүмүүсийн инээмсэглэл хахир хатуу, хүйтэн хөндий айдас төрүүлж улам л ядрааж замыг нь хурдан хороох мэт. Далавчаа дэвэн дээшлэхийг хүсэвч, үнэхээр цуцан тамирджээ. Харанхуй ертөнцийн чимээ ямар аймшигтай, гунигтай юм бэ?

Болжмор айж байлаа. Гэхдээ л гэрэлтэн цацрах тэр л хаалга энэ харанхуйд хүрэхээс өмнө онгойх мэт санагдан итгэл найдвар өвөртлөн жаахан ч гэсэн жаргалтай байлаа.

2 comments: