2010-07-13

...

Нүд гялбам үзэсгэлэнт орчлонд
Нэрээ ч мэдрүүлэхгүй чимээгүй л оршмоор
Алсрах уудам талын хязгаар луу
Ахиж эргэж ирэлгүй од болон гялзмаар

Ялгуун энэ орчлон
Ямар харагддаг бол ...



Зоргоороо л гүйгээд баймаар
Зогсохыг хүсэх газар нь хаана бол
Замд минь юу ч гүй
Зэлүүд гоёмсог байгалийг санах л юм

Үзэсгэлэн гоод чинь атаархах
Үнэндээ чи гайхамшигтай

Харсан зүйлээ заримдаан өөрчлөж
Хаа нэг чимэглээд баярладаг ч
Харин таниас үзэсгэлэн гоогоос
Өөр юу ч мэдрэхгүй юм аа

Энэ нь тэр чигээрээ энгийн
Эгэлгүй тансагын илэрхийлэл юм болов уу

No comments:

Post a Comment