2010-07-05
Бороонд норох сайхаан
Бороонд норон алхахад цаанаа л нэг гоё
Бодол минь хүртэл гэгээхэн хүсэлд автаж
Би зүгээр л инээмсэглэмээр санагддаг
Бүүр ихээр ороосой гэж улам давардаг.
Шаагих дусал болгонд би хайртай байдаг
Шаналал минь ор тас гүй болж урсан алга болдог
Шинэхэн болсон мэт бүх зүйл өнгөлөг харагдахад
Шиврэн асгарах бороог би улам л ихээр санадаг.
Хайр минь яг л энэ үед ирээсэй гэж хүсдэг
Хажууд ханьсаад хамт байгаасай гэж мөрөөддөг
Шөнийн тэнгэрт бороо ороход шүлэг өөрөө урсдаг гэсэн
Шалбааг хүртэл түүнд нь согтоод жам ёсоон мартдаг гэсэн
Дурлал харин жаахан нуугддаж тоглодог гэсэн
Дундуур хайрыг нь төөрүүлж сорьдог гэсээн.
Бороо дандаа хайр дагуулдаг нь үнэн гэж үү
Болзож зогсоход яг тохирох цаг мөн гэж үү
Би тэгээд бороонд нордоггүй юм байхдаа
Болзож зогсох цаг нь биш юм байхдаа
Хайр тэгвэл дуусчихсан юм байна лдаа
Харин тэгээд би гэртээ суугаан байна лдаа
Дурлалд нэр дэвшүүлэх хэрэггүй гэсэн үг үү
Дугаар авч оочерлох хэрэггүй мөн үү
Цаг хэд дээр ирэхээр би дурлах юм бол оо
Зайг нь цэнэглээд хүлээж байя зөв үү
Тэр цагт хайр ирнэ тийм ээ
Тэгээд би бороог зөндөө их хүснэ мөн үү
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment