2010-07-06


Надад таалагдаггүй цэнхэрхэн даашинзанд би дургүй ээ
Найрсагхан инээмсэглэхдээ ч өөр тийшээ харвал битгий гайхаарай
Харцаан нууж үнэнгээс холдуулсан юм
Хариулчихаад яваад өгвөл бүүр ч битгий гайхаарай
Энэ нь илүү амар санагдсан биз.


Бардамхан зандаа омголон яваа болохоор
Бусдыг үгүйсгэж заримдаа өөрийнхөөрөө зүтгэсэн байдгы.
Дэргэд чинь суухад бүгчимдээд байвал
Дэмий сэлгүүцэж байгаад нэг л мэдэхэд явчихсан байдгы

Уйтгартай харцанд хайр байгааг мэдмээр санагдаад
Удаан гэгч нь ширтэж өгүүлбэр холбох гэж хүсдэг юм.
Урд нь мишээн суусан ч гэсэн
Уртаас урт бодолд автан хариулт хайдаг юм

Хээнцэрхэн дэгжин бүсгүй ганцаар гуниглахад гайхдгы
Хэн бүхэн түүнийг сонирхдог ч
Хэлсэн үг нь хурц байдаг юм болов уу

Янагхан ялдамхан бүсгүй янжуур тамхи суунаглуулан
Ягаахан уруул шиг энхрийхэн болохоор
Яах вэ хэсэг хугацааны жаргал ч гэсэн амттай байдаг юм болов уу

Бодол хааяа намайг бүчих шиг
Бүүр түүнийг хэмжиж үзэхсэн
Хаана очоод дуусах бол энэ бодол
Харин түүний цаана юу байдгы мэдэхсэн

No comments:

Post a Comment