2010-07-07
Өнөөдөр дуусч маргааш ирлээ
Хэзээ ч юм нэг л өдөр
Хэнийг ч юм, юуг ч юм
Хэлбэр дүрсийг нь өөрчлөн тавимаар
Хэн нэгнийг урвуулан хөрвүүлмээр
Жам ёсыг хазайлгаж үзмээр
Жаргал зовлонг үгүйсгэж хаямаар
Дуугүйхэн харахад нь чимээгүйхэн явчихаад
Дугаар цохиж утас тачигнуулмаар
Юу ч гэсэн хүсснээрээ бод оо
Ерөөсөө энэ миний жаахан л зугаацал
Дассан юм шиг баахан шаналгачихаад
Дараа нь баяртай гээд яваад өгвөл
Бардамхан зангаараа ташуурч байснаа
Битгий мартаарай
Зөндөөн олон бодол энд байна
Даанч яг одоо илэрхийлж чаддаггүй ээ
Зөвхөн сэтгэлд минь урсаж байна
Яая даа байз
Шаналал, гомдол, баяр хөөр минь
Шаал нойрмог унтаа болчихож
Дагаж намирах уу
Дагуулж намируулах уу
Өдрийн тэмдэглэл ч юм шиг
Өнгөцхөн зүрхний бичлэг ч юм шиг
Өөрийгөө ч олоогүй хоосон биений
Өнөөдөр дуусч маргааш ирлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment