2010-07-07

Би чамд тийм л хайртай /Хэн нэгний шүлэг/


Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
БИ ЧАМД ТИЙМ Л ХАЙРТАЙ



Хэн нэгний гар хацрыг чинь иллээ гэж зүүдлэж сэрээд зүүд байсанд баярладаг
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амладаг
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг

БИ ЧАМД ТИЙМ Л ХАЙРТАЙ

No comments:

Post a Comment