2014-02-11

Би өөрийнхөө бүх зүйлд хайртай



Би өөрийнхөө бүх зүйлд хайртай
Аз жаргал, гуниг харуусалд хайртай
Алдаа бүрийнхээ дараа ухаарч сэргэдэг сэтгэл зүрхэндээ хайртай
Амьдрал таны бүтээсэн бүхий л орчлонд хайртай

Эхэлж буйгаас үхэж, сэхэж, цэцэглэх энэ ертөнцөд дуртай
Эгэл хүмүн таны инээж, уйлж, үдэх хүртэлх сэтгэлийн гоо сайханд дуртай
Инээмсэглэн буй хүүхэд бүрийн гэнэн цайлган сэвтээ нь үгүй бүхэнд дуртай
Эрхлэж тоглох хөөрхөн бяцхан амьтан бүрт дуртай


Би гэж цээжээ дэлдэх бус бүхий л оршихуйгаараа орчлонг тэврэхсэн гэж хүсдэг
Бүх зүйлийн эхлэл, төгсгөлтэй биеэрээ,сэтгэлээрээ хамт байж үзэхийг хүсдэг
Цас шиг, бороо шиг, намрын навч шиг, зуны цэцэг шиг хүүрнэн өгүүлэхийг хүсдэг
Цаг нь болохоор бие минь биш сэтгэл минь үргэлжилнэ.

No comments:

Post a Comment