Өндөр уулын орой руу гарахад маш их эрч хүч мэдрэгдэж би хязгааргүй аз жаргалд умбан улам их тэмүүлэлээр урагшилдаг. Түүний сүр хүч, ертөнцийн гоо сайханд мэхийн ёсолж, шагшин гайхширч уулга алдан, хэсэг бүрийг нь мэдэрч, уусан орохыг хүсдэг.
Цасанд дарагдсан уулсын орой
Цаанаа л нэг сэвтээ нь үгүй тансаг
Үргэлжлэн буй давтагдашгүй үзэгдэл нь
Үнэхээр сэтгэлийн хөг аялгууг донсолгоно.
Хад чулуу, толгодын өвөрмөц сонин шийдэл нь
Харайж, дэвхцэж түүнээс таашаал авах мэдрэмжээр дүүрэн
Унахгүйн тулд нууцхан гогцоонуудаа үлдээж
Учрал хагацлыг хамтдаа туулдаг
Унаган байгалийн минь нэг төрх
Би чамаар дутаж тэмүүлдэг
Би чамаар амьсгалж омогшдог
Би чамайг харахдаа уужирч зөөлөрдөг
Би чамаас явахдаа холдож яддаг.
No comments:
Post a Comment