2014-01-15

Үндэс цэцэг

Би хүсэлд умбасан далайн завь
Хүслийн түлхүүрээ хайж
Холын холыг зорьсон
Өөрөөсөөн алдуурсан гэнэн сэтгэл ээ. 


Учир юуг үл ойлгож
Удаан зогсож, бас гансарч суусан
Хувь тавилангийн оч хаана байдгыг олох гэж
Хүн зангаараа түшиж явсан мөрөөдөл.



Чиглэл үгүй юм чинь төөрөлгүй л яахав
Чимээ үгүй юм чинь үл ойлголгүй л яахав
Бодол шиг замхрахыг мөрөөдөлдөө зөвшөөрчихсөн юм чинь
Болзоот газраа очилгүй удалгүй л яахав


Сэтгэлээн чагнаж зориглосон минь аз
Сэмхэн харсан минь ухаарлын совин
Ярих минь хүсэл шигээ бадарч байсан
Яг чиний өмнө дуу нь үгүй болчихдог
Би дурлалын чимээгүй аялгуу


Аз жаргал гэдэг хоёрхон үгээр
Амьдралыг төсөөлж өнөөдөр ирсэн
Алагхан зүрхний хайраар амьсгалж
Амьдралыг дэндүү гоё өнгөөр будсан
Би жижиг нэгэн бийр


Сэтгэлдээн хөтлөгдөж хорвоод алдуурч
Сиймхий үүлсээр тоглон нааддаг
Сэгсгэр үстэй балчирхан нас минь
Өөрөөрөөн аргадаж, жаргалыг хуруулах гэж
Өнгөрсөн цагтаа үндэслэж байсан цэцэг.

No comments:

Post a Comment