2018-10-27

Дэлхийн Хамгийн Аз Жаргалтай Улс ДАНИ

1. Дани улсын нийслэл болох Копенхаген хот нь хүрээлэн буй орчин ээлтэй буюу нийт хүн амын 1/3 нь дугуй унадаг. Тэдний нийт дугуйны тоо машины тооноосоо 1 дахин их байдаг.
2. Aжлаас халагдахад санаа зовдоггүй. Учир нь тэд ажлаа алдвал засгийн газар бүтэн 4 жил нийт цалингийх нь 90%-г тэтгэмж болгон буцаан олгодог.
3. Данид цэцэрлэг, дунд сургууль, их сургууль гээд бүгд үнэгүй. Дээрээс нь нэмээд оюутнууд сурч байх хугацаандаа засгийн газраас сар бүр 500USD авдаг.
4. Дэлхийн хамгийн өндөр татвартай оронд тооцогддог буюу тэд нийт орлогынхоо 50%-г татварт "аз жаргалтайгаар" төлдөг. 2014 онд явуулсан судалгаагаар 10 хүний 9 нь энэ хэмжээний татвар төлөхдөө сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан байна.

Кристиано Роналдогийн сургамж!



Хамгийн сүүлийн шагнал гардуулах ёслолын үеэр Рональдо үг хэлэхдээ Альберто Фантрау хэмээх нэгэн найзыгаа дурсжээ. Тэрээр: "Тиймээ, би агуу хөлбөмбөгчин мөн. Гэхдээ энэ бол миний найз Албертогийн ач тус юм" гэсэн байна.

Хүмүүс гайхшран хараад: -Ноён Фантроу гэж хэн бэ? гэхэд
Роналдо: "Бид идэрчүүдийн багт хамтдаа тоглож байсан, Лисбоны дасгалжуулагчид шинэ тамирчин элсүүлэхээр ирсэн юм, тэд хамгийн их гоол оруулсан довтлогчийг спортын академид элсүүлнэ гэв.
Тэр өдөр бид 3-0-оор хожсон. Би эхний гоолыг оруулж, дараа нь Альберто 2 дахь гоолыг оруулсан. Дараа нь 3 дахь гоол хүн бүрийг алмайруулсан. Альберто жигүүрээс эхэлж, хамгаалагчтай нүүр тулж, хаалгачыг хуураад хоосон хаалга руу бөмбөг өшиглөх л үлдсэн байв. Тэр хооронд би түүний зүгт гүйж байв. Альберто бөмбөгөө хоосон хаалга руу өшиглөж гоол хийхийн оронд бөмбөгийг над руу дамжуулж би гоол хийв.

Таныг өглөө эрт босгодог зүйл юу вэ?



Онч үг

Би vргэлж аз жаргалаар дүүрэн явдаг. Учир нь би хэзээ ч хэнээс ч юу ч горьдон хvлээдэггүй. Аливаа хүлээлт урам хугарахад л хүргэдэг. Шекспир

104 настай япон эмчийн өгсөн зөвөлгөө

1. Жингээ барь.
(Жин нэмэх 10,000 өвчний эхлэл хэмээн Япончууд ярьдаг)
2. Эмчид бүү итгэ
(Эмч, эмчилгээний ихэнх нь ашгийн төлөө бизнес байдаг)
3. Шинжлэх ухаан юуг ч эдгээгээгүй.
(Тухайн үеийн өвдөлтийг намдаадаг ч, өвчний үндэс шалтгааныг эдгээдэггүй)
4. Ямагт урьдчилж төлөвлөж бай.
(Бэлтгэлтэй байвал уй гашуу үгүй.)
5. Өвдөлт бол гайхамшигт зүйл.
(Өвчин намдаагч бүү ашигла)
6. Урам зоригийг дээдэлж бай.
(Ямар нэгэн зүйлд хүчээ сорих, шинээр эхлүүлэхэд урам зориг нэн чухал)
7. Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ таларх.
(Өнөөдөр байгаа бүх зүйл танд байх албагүй. Хайртай хүн, эд зүйлс, ажил алба)

Стэнфордын их сургуулийн түүх

Бостон хотын вокзал дээр даруухан хувцасласан эхнэр нөхөр 2 галт тэрэгнээс бууснаа шууд Харвардын их сургуулийн ерөнхийлөгчийн оффис руу зүглэв.

Эхнэр нөхөр 2 ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтэйгээ нарийн бичиг бүсгүйд хэлэхэд тэднийг нүдээрээ гүйлгэж харснаа:
- Өнөөдөр ерөнхийлөгч завгүй хэмээн тоомжиргүй хариулав.
- Зүгээрээ бид хүлээнэ гэж эхнэр нь намуухан хэлэв.

Нарийн бичиг бүсгүй залхаад яваасай! гэсэндээ янз бүрийн үйлдэл хийсэн боловч тусыг эс олсон тул ерөнхийлөгчөөс зөвшөөрөл аван тэр хоёрыг оруулав.

Онч үг

Чамд хэлсэн үг болгоныг сэтгэлдээ ойр хүлээж аваад байх юм бол чи үргэлж зовох болно. Бүх зүйлийг анхааралтай ажиглаж, нухацтай, бодолтойгоор асуудалд хандах нь жинхэнэ хүч чадал.
Хэрэв чамайг нэг үг удирдаж чадаж байгаа бол чамайг хүссэн хүн бүр удирдах болно. Зарим нэг зүйлийг сайха
н амьсгаа аваад хажуугаараа өнгөрөөж сур.

СТИВ ЖОБС-ЫН ЗАХИАС

Би бизнесийн ертөнцийн оргил дээр гарч чадсан. Бусдын нүдэнд миний ажил, амьдрал амжилтын пуужин шиг л харагддаг. Бизнесийг маань эс тооцвол хувийн амьдрал маань жаргалтай байгаагүй. Энэ бүхний эцэст эд баялаг, мөнгө хөрөнгөд би “донтож”, эдгээрийг амьдралын зорилго болгон хальтирсан байжээ гэдгээ ойлголоо.

Яг одоо би хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр өнгөрсөн амьдралаа цэгнэн хэвтэж байна. Гарцаагүй үхлийн өмнө миний амжилт, эд хөрөнгө, бизнесийн бахархал ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй гэдгийг мэдлээ.

Магадгүй чи мөнгөтэй бол хэн нэгнийг хөлслөөд жолоочоо хийлгэн дуртай зүгтээ аялж чадах бол ямар ч их мөнгөтэй байсан өвчнөө хэн нэг хүнд дамжуулан өвдөлт, үхлээс зугтаах боломжгүй.
Материалаг эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой. Гэвч хэзээ ч буцааж авч чаддаггүй зүйл бол хүний эрүүл мэнд-амьдрал юм.