1. Дани улсын нийслэл болох Копенхаген хот нь хүрээлэн буй орчин ээлтэй буюу нийт хүн амын 1/3 нь дугуй унадаг. Тэдний нийт дугуйны тоо машины тооноосоо 1 дахин их байдаг.
2. Aжлаас халагдахад санаа зовдоггүй. Учир нь тэд ажлаа алдвал засгийн газар бүтэн 4 жил нийт цалингийх нь 90%-г тэтгэмж болгон буцаан олгодог.
3. Данид цэцэрлэг, дунд сургууль, их сургууль гээд бүгд үнэгүй. Дээрээс нь нэмээд оюутнууд сурч байх хугацаандаа засгийн газраас сар бүр 500USD авдаг.
4. Дэлхийн хамгийн өндөр татвартай оронд тооцогддог буюу тэд нийт орлогынхоо 50%-г татварт "аз жаргалтайгаар" төлдөг. 2014 онд явуулсан судалгаагаар 10 хүний 9 нь энэ хэмжээний татвар төлөхдөө сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан байна.