2012-01-15

То ван

Монгол хүн бүхэн өөрийнхөө удам угсаагаар бахархаж явдаг. Би ч бас бахархах зүйлийн талаарх ганц хоёр мэдээлэл олж, түүнээс түүвэрлэн орууллаа.

Монгол улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр 1797 оны 09-р сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ.  

То ван бол алтан ургийн 35 дахь үеийн, эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа.

2012-01-11

Миний мөрөөдлийн гэр

Хувийн амьдралаа эхлүүлэх юм бол би маш их завгүй болох байх. Яагаад гэвэл өөрсдийн эзэмшил газар, байшинтай болоод түүндээ зун нь ногоо, жимс, цэцэг тарьж, өвлийн хүнсээ базаагаад завгүй хэхэ. Бас зөндөө олон гоё гоё хоол, амттан, зууш гээд найз нөхдөө дайлж, бэлэг барин угтана.

Миний мөрөөдлийн хурим

Өглөө автобусанд суугаад явж байхдаа хүмүүсийг валентинаар баярлуулах юмсан гээд гоё зүйл мөрөөдсөөр нэг л мэдэхэд буудал дээрээ ирчихэж, эгээ л дараагийн буудал руу явчихсангүй хэхэ. Ажил дээрээ орж ирээд шууд нэт рүү орон миний мөрөөдлийн гэр хэмээн хайтал МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХУРИМ гэсэн нэр гарч ирэхэд нь үзлээ. Хэхэ. таалагдлаа, би ч бас блогтоо оруулмаар санагдлаа. 

Эхлээд хуримын бөгжөө мөн гайхалтай сайхан даашинз, гуталаа сонгоно.

2012-01-01

Ааваа, хvv нь энэ дэлхий дээр ирээд хорин таван жилийг vзлээ. Өглөөд хvv нь дуртай. Таны надад хvсдэг сайн сайханд хvрэх өөр нэгэн боломжийг ухаанд минь харуулж, зvрхэнд минь цааш алхах итгэлийг өгдөг. 

Ааваа, Та намайг сайн явуулж, хиргvй тунгалаг тэр сайхан амьдралыг өөрт минь vргэлж хvсч, тэр бvхэнд намайг хvрээсэй хэмээн зааж, ятгаж, чиглvvлсээр ирсэнд би талархдаг. Таны надтай танилцуулсан хvмvvс дандаа л миний чадахгvйг чадаж, мэдэхгvйг мэдэхээс гадна надад байхгvйг єєртєє агуулсан ховор хvн байдаг. Богинохон энэ амьдралынхаа єндєрт нь єргєгдєх тооно нь болсон намайг єнєєдєр Таны надтай зориуд учруулсан тэр хvмvvс л тал бvрээс минь тулж, тогтоон Таны зааж, захисаны дагуу тэд єєрийг минь хангалттай уучилж, хэтэрхий хайрладаг.

Би гэдэг хувь хvнд сонголт гэж байхгvй байсан бол магадгvй єнєєдрєєс хэд дахин илvv сэтгэл хангалуун, амар тайван амьдрах байсан ч юм билvv. Ямартай ч хvv нь єнєєг хvртэл хорвоогийн тоосыг хєдєлгєхдєє єєрийнхєє бодлоор зvтгэж, хvслээ дагаснаараа оносон минь бараг vгvй. Алдаж хаширдаггvй тархинд vг хэлээд нэмэргvй болохын нэгэн гэрч намайг Та уучилж ядахдаа зvрхэнд минь зvv шивэх адил уй гашуу, єнчрєл, ганцаардлын гашуун євдєлтийг мэдрvvлэн байж болохгvй гэсэн тэр бvхнийгээ ойлгуулдаг байсныг би ойлгосон.

Тиймээс би єєрийн буруугаас болж vхэхэд хvрсэн бол тэр нь Таны энэ ертєнц дээр миний тєлєє хийсэн сvvлийн vйлчлэл байх болно гэдэгт хvv нь єєртєє итгэхээс илvv итгэдэг. Тэнэглэл гэдэг євчин биш мєртлєє яг л хоромын тєдийд эд, эсийг минь идэн устгагч нян мэт хvн мєн чанарыг минь мєхєєж, хvйтэн мєсєн ханаар зvрхийг минь хучих шиг болдог. Гэсэн хэдий ч Та гэрийн минь vvдэнд хvvгийнхээ тайвширч, хаалгаа тайлж єгєхийг тэсвэр алдалгvи, хаиран дотроо хvлээсээр байдаг.

Єтєлнє гэдгийг vзэхгvй юм шиг єєрийг нь гэх нэгнийг єргєст хорон vгээр холдуулж чадсан ч vхсэнийг нь сонсоод шарилыг нь ганц эргэхгvй хєндлєнгийн хvний тєлєє хамаг байгаагаа асгаж, цацахын эргэж тєлєгдєхгvй vргvй зарлага хийгээд араас нь харамсах сэтгэлтэй би єєрийнхєє ямарыг мэддэг шиг андахгvй болтлоо дотно танилцсан. Гэтэл надад тєрєхєєс минь эхлvvлээд хэзээ ч дуусахгvй, юунаас ч их хамгийн гол нь ямар ч нєхцєлд єнгє нь хувирдаггvй vнэт эрдэнэ байсаар ирсэн нь Та гэдгийг олон жилийн хойно ухаарч, одоо хэлж байгаадаа хvv нь гэмшиж байна.

Хараа унамаар гоо vзэсгэлэн ямар ч хvний сэтгэлд ноёлон суудаг нь vнэн ч хайр гэж vг нь бус харин хайр єєрєє хvний амьдралд ирэх юм бол ямар ч сохорын нvдийг нээх хvчтэй гэдгийг хvv нь Таны єєрийн минь тєлєє хийсэн бvхнээс харж, мэдэрсэн. Ааваа, бохир муугийн хар хуй хэчнээн дэгдэвч зогсох цагтайн адил Танд бичих миний энэ захиа дуусах тєгсгєлтэй юм хойно маргааш намайг юу ч угтдаг бай vлдсэн амьдралаа хvv нь Таньтай єнгєрєєхийг хvсч байна. Миний тєлєє бvрэн vхээд амьдарсан,

хэнии ч тэвчихгvи ганцаардлыг єєртєє зєвшєєрсєн Таныг хvv нь єчvvхэн ухаандаа санан дурсч, цэвэр зvрхээр хайрлаж vзэхийг чин сэтгэлээсээ хvсч байна. Надад - байгаа бvхэн Таны єгсєн зvйл гэдгийг би мэднэ. Бvгдийг нь би Танд эргvvлж єгч чадаагvй ч vлдсэн энэ зvйлсээ Таныг надад ямар их хайртай байсныг хvмvvст мэдvvлэхийн тєлєє vрмээр байна.

Мэдээж Та надаар болоод надад єгсєн зvйлээрээ єчvvхэн ч дутахгvй. Хэрэв Танд авахыг хvсдэг эд зvйл гэж байдаг сан бол тэр зvйлийг хvv нь ямар ч vнээр хамаагvй худалдаж аваад тєрсєн єдрєєр тань бэлэглэхийн тулд боломжтой бvхнээ хийх байсан биз. Харин Та єєр хvсэлтэй. Хорвоо дээрх хосгvй урлагийн бvтээл, хvний сайхан гэж боддог зvйлсийн эхэнд Та намайг л тавьдаг. Ингэхэд би хэн юм бэ, Та ийм хvvтэйгээсээ яагаад єчvvхэн ч гэсэн санаа зовдоггvй юм бэ?

Ааваа, ихэнх хvн Таныг мэдцэг. Эрдэмтэн, доктор, эмч, багш гээд л бvгд Таныг хvндэлж, Таны vгийг сонсдог. Гэтэл би ямар хvн билээ. Vгvй ээ, би Таны энэ их зориулалтыг авчихаад зvгээр сууж удаан тэсэхгvй нь. Уучлагдах гэж хvн алддаг гэж би бодохгvй байна. Бодит байдал гэвэл би Таны гэрт амьдарч, Таны хэн болохыг мэддэг хэрнээ зєвхєн єєрийн эрх ашгийг бодож Таныг гомдоосон минь хэтэрхий олон. Дээр нь єлгийтэй нялхаас минь халдах аюул, олдох шархаас хамгаалж, хэрэгтэй зvйлийг минь єгч байсны тань тєлєє Танд баярлалаа гэж хэлсэн минь дэндvv цєєн.

Гэсэн ч Та надад гомдоод надаас явчихаагvй. Харин ч би гэж хvн Єєрт нь байхгvй л бол орших аргагvй юм шиг Єєрєєсєє илvv намайг хайрласаар ирсэн. Тиймээ, одоо хvv нь олон жилийн тэртээх тэнэмэл жаал биш болсон. Тань| хvv гэртээ эргээд ирлээ. Таны ємнє харц єргєн зогсоо Таныг мэддэг шигээ ойлгодог болохын тєлєє єєрийгєє зориулахыг хvсч байгаа энэ хvн бол Таниар бэлтгэгдсэн Таны хvv тэнгэрлэг эр хvн байна. Ааваа, би Танд хайртай...

П.Нарангэрэл